
Монголын Нэгдмэл Боксын Холбоо (Mongolian United Boxing Federation)-ноос мэргэжлийн боксын халз тулааныг анх удаа Эрдэнэт хотод зохион байгуулах гэж байна.
Тус холбооноос тэмцээний талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Эрдэнэт хотын “Хангарди палас”-т болох “Erdenet Cup-2024” боксын тулаанд нийт долоон жинд 14 тамирчин өрсөлдөнө. Үүнээс зургаан тулаан эрчүүдийнх бол нэг нь эмэгтэй боксын халз тулаан байх юм.


“Erdenet Cup-2024” мэргэжлийн боксын тулааныг Монголын Нэгдмэл Боксын холбоо, Монголын боксын холбоо хамтран зохион байгуулж, Их спортыг дэмжигчээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, MNB Спорт суваг, “Unival” студи ажиллаж байгаа юм. Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолбор, Их спортыг хөгжүүлэх хэсэг жилийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу уг тэмцээнийг зохион байгуулахад гар бие оролцож, тус үйлдвэрийн бусад бүтцийн нэгжүүд зохион байгуулалтад хамтран ажиллаж байна. Мөн MNB Спорт суваг, төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлэл, сурталчилгаанд дэмжлэг үзүүлж байгааг дурдаж, Их спортыг хөгжүүлэх, тамирчдаа дэмжих үйлсэд сэтгэл зүрхээ зориулан, хамтран ажиллаж байгаа бүх хүмүүстээ талархаж байгаагаа Монголын Нэгдмэл Боксын холбооноос Хэвлэлийн бага хурлын үеэр илэрхийлсэн.


Мэргэжлийн боксын тулааныг сонирхолтой, “үзээтэй” байлгах үүднээс жин жинд өрсөлдөх тамирчдыг туршлага, чансаагаар нь эн тэнцүү байхаар сонгосон байна. Тамирчид тулааны өмнө буюу арванхоёрдугаар сарын 5-ны өдөр жингээ үзэж, нүүр тулах “Face off” уулзалт хийж, өөрсдийн бие бялдар болоод, сэтгэл зүйн бэлэн байдлаа боксын спортын хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө харуулна.

Боксын спорт сонирхогч, үзэгч, хөгжөөн дэмжигчид арванхоёрдугаар сарын 6-ны өдөр “Erdenet Cup-2024” мэргэжлийн боксын тамирчдын гал гарсан халз тулаан төдийгүй амьд хөгжим нүргэлж, алдар нэр нь түгсэн хамтлаг, дуучдын тоглолт бүхий дөрвөн цагийн шоуг дэргэдээс нь үзэх боломжтой. Онцгой суудал сонгон захиалсан үзэгчид тусгайлан зассан ширээнд тухлан, амтат зууш, дарс шимэнгээ халз тулааныг хамгийн халуун цэг, харууцтай өнцгөөс үзэх боломжийг ч бүрдүүлжээ. Халз тулааны тасалбарыг www.ticket.mn -ээр захиалан авах боломжтой.
Монголын Нэгдмэл Боксын холбооноос анх удаа зохион байгуулж буй “Erdenet Cup-2024” мэргэжлийн боксын тулааныг цаашид жил бүр уламжлал болгохоор төлөвлөж байгаа. Тиймээс ч уг тулааныг боксын тамирчид чадал, чансаагаа сорьдог, үзэгч, хөгжөөн дэмжигчдийн хүсэн хүлээдэг спортын тулаан болгохын тулд бэлтгэл, зохион байгуулалтыг өндөр түвшинд хангаж байгааг тус холбооны удирдлага, дасгалжуулагчид хэлж байна.

Мөн “Erdenet Cup-2024” тэмцээнээр дамжуулж ид гялалзаж яваа шилдэг тамирчдаа олонд илүү таниулах, урам зориг өгөх, цааш, цаашдын улсын болон олон улс, тив, дэлхийн тэмцээнүүдэд нь бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл болгохоос гадна тамирчдынхаа орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, мэргэжлийн боксын тулааныг олон улсын жишгээр зохион байгуулж, дэлхийн хэмжээний тамирчид төдийгүй спортын хөгжөөн дэмжигчид, дэлхийн хэмжээний үзэгчдийг бэлтгэх замаар их спортыг хөгжүүлэх олон том зорилго агуулж байгаагаа зохион байгуулагчид онцолж байлаа.




"Counter Strike 2" буюу цахим спортын ДАШТ-ийг ирэх XII сард Монголд зохион байгуулна
“АРА Комплекс”-т анх удаагаа морин тойруулгын уралдаан болно
Д.Дэлгэрням VS DeMarcus Cousins
Өнөөдөр манай пара цаначид уралдана

Нийгэм судлаачид нийгмээ шулаачид болж хувирахнээ!
УИХ-ын даргаас Н.Учралын чөлөөлөгдөх хүсэлтийг чуулганы 101 гишүүнээс 81 нь дэмжлээ
Бага ангийн хүүхдийг сургуулийн багш нь зодсон хэргийг шалгах ажиллагаа явагдаж байна гэв
Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар есөн сар суулгаад эгүүлэн татлаа...
Өнөөдрөөс Нийслэл хотын сурагчдын бие даалтын 7 хоног эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +12 хэм дулаан байна
ТОЙМ МЭДЭЭ
Ховд аймаг 2026 оны амралтын өдрүүдэд ажил, арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болгожээ
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис их хэмжээгээр бэлтгэсэн этгээдийг баривчилжээ
Ням гарагт МАН-ын Бага хурал хуралдахаар товлогджээ
ТАНИЛЦ: Монгол улсын их хурал 100 хоногт
А.Итгэлт: Ченжүүд гарал үүслийн бичиг шалгаж үзэхгүй байгаа нь малын хулгайн гэмт хэргийг өөгшүүлж байна
Дөрөвдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвтэй танилц
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө
Ерөнхий сайдын чөлөөлөгдөх асуудлыг авч хэлэлцэнэ
Н.Учрал дарга ажлаа өгнө гэсэн зүйл өчигдөр яриагүй
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
Шатахуун нөөцлөх 150,000 м.куб багтаамжтай сав барих ажил дөрөвдүгээр сарын 15-наас эхэлнэ гэв
Аймгуудын ноолуурын дундаж үнэ ханштай танилц
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 7 хоногийн дотор 0.6 хувиар өсөж, бензин литр тутамдаа 900-2000 төгрөгөөр нэмэгдэх төлөвтэй байна
Энгийн АИ-92 шатахуунаас бусад төрлийн нефтийн бүтээгдэхүүн 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ
ЭСЯ: АНУ руу F болон M ангиллын визээр суралцахаар явж буй оюутнуудаас визийн бонд шаардахгүй
Прокурорын байгууллага нэгүүн.мн сайтын сэтгүүлчийг цагдан хорих санал ирүүлснийг шүүх хүлээн авахаас татгалзжээ
Г.Занданшатар: Ухрах, тохирох бодол алга, би чимээгүй ажлаа хийсээр байна
Д.Амарбаясгалан: "Би сүйрэхдээ тулбал МАН ч сүйрэх ёстой" гэсэн үү?
Хаврын улс төрийн захиалгат хөгжим буюу Рио минор
Энэ жил 94.1 км явган болон дугуйн зам тавихаар төлөвлөж байна
МАН-ын бүлгийн хурлын дараа залгуулаад "Удирдах зөвлөл хуралдана"
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
Хууль төрөхийн өмнө: Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлд тусгасан "онцлох" заалтууд
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.