"Youth Voice-2024" тоглолтыг 1000 гаруй зауучууд үзэж сонирхлоо


Энэ мэдээ хуучирсан буюу 2024-12-3, 11 цаг 21 минут нд нийтлэгдсэн байна.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас санаачлан хэрэгжүүлж буй “Соёлын бүтээлч сар –2024” аяны хүрээнд “Youth Voice-2024” тоглолт 11 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд “MPM event hall”- амжилттай болж өнгөрлөө.

Мянга гаруй залуус оролцсон энэхүү орчин үеийн залуу хип хоп артистууд, рок попын ургалд өөр өөрсдийн өнгө төрхөөрөө ялгарч чадсан дуучин Цэцэ, Наагий, Оюу болон уран бүтээлээрээ залуусыг хөглөдөг залуу уран бүтээлчид, “Анир” поп оркестр, хөгжмийн хэмнэлийг тодорхойлодог DJ нар өөрсдийн уран бүтээлээрээ оролцож, өвөрмөц хамтрал, цоо шинэ хөгжмийн найруулга, хэмнэлийг залуучуудад мэдрүүлж чадлаа.

Тоглолтын хамгийн оргил хэсэг нь “Анир” поп оркестр DJ нарын хослол байлаа. Энэхүү хослол гэрлийн үзүүбэртэй нийлэн давтагдашгүй өнгө төрх, хэмнэлийг бүрдүүж чадлаа.



Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 1970- 2025 он. MGL Media Group бүтээсэн.