
Өчигдөр олон улсын хүний эрхийн өдөр тохиов. Дайн дажин, өлсгөлөн, үймээн самуунтай хүндхэн он жилүүдийн төгсгөлд хүн төрөлхтөн эв найрамдлыг эрхэмлэж, хүний эрхийг чухалчлах нь амар тайван амьдралын үндэс болохыг ойлгож, дэлхийн хоёрдугаар дайны дараа НҮБ-аас 1948 оны арванхоёрдугаар сарын 10-нд Парис хотноо “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг баталж байсан юм.
Ийнхүү 1950 оноос хойш жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-нд “Олон улсын Хүний Эрх”-ийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүн орноор элссэн бөгөөд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактад 1974 онд нэгдэн орсон. Түүнээс хойш хүний эрхийн талаарх 40 гаруй олон улсын гэрээ, конвенц, тэдгээрийн нэмэлт протоколд нэгдэн орж, дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө үүрэг хүлээх болсон.
Харин Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг Улсын Их Хурлаас 2000 оны арван хоёрдугаар сарын 7-ны өдөр баталж байжээ. Мөн манай улс Нэгдсэн Үндэстний байгууллагаас батлан гаргасан хүний эрхийн үндсэн 18 гэрээний 17-д нь нэгдэн орсон эхний 10 улсын нэг юм. Бид 1989 оноос эхлэн “Олон улсын Хүний эрх”-ийн өдрийг тэмдэглэж ирсэн билээ. Түүнчлэн хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 2000 гаруй иргэн, ТББ ажиллаж байна.
Дээр дурдсанчлан, Монгол Улс НҮБ-д элссэний 63 жил, хүний эрхийн үндэсний хараат бус байгууллага үүсгэн байгуулагдсаны 24 жилийн ой энэ онд тохиож байна. Өнгөрсөн хугацаанд баталсан хууль тогтоомж, элссэн гэрээ, конвенцоос харахад манай улсад хүний эрхийг хамгаалах тогтолцоо хэдийн төлөвшсөн гэж харагдах. Гэвч өнөө хэр нь хүний эрхийн зөрчил буурахгүй, хүний эрхийг хамгаалах чиглэлээр явуулж байгаа төр, нийгмийн байгууллага, иргэдийн үйл ажиллагаа, хүчин чармайлт тэр бүр үр дүнд хүрэхгүй байна.
Монголд алхам тутамд хүний эрх зөрчигдөж байна. Үндсэн хуулиар олгосон 18 эрхээ бид эдэлж чадахгүй, төрт ёсны дор аж төрсөөр хүний эрх, эрх чөлөөг “мартаж”, Монголд байх л ёстой зүйл гэх сэтгэлгээ сууж эхэлсэн нь өөрөө хамгийн том зөрчил болжээ.
Зүй нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйл Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ хэмээн заасан байдаг.
Амьд явах эрхтэй
2018 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр У.Хүрэлсүх ерөнхий сайд байхдаа сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн нээлтийн үеэр “Засгийн газар ирэх оны тавдугаар сараас Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар шахмал түлш оруулахгүй. Иргэд сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр утаа буурна” гэж байв. Тэгвэл 2023 онд улсын хэмжээнд угаарын хийн хордлогын улмаас 3000 гаруй хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 61 хүн нас барсан статистик тоо байна. Энэ онд 1000 орчим хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 20 хүн нас барсан байна.
Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй.
Энэ эрхийн талаар Монголд яриад ч хэрэггүй. Бүр ийм эрхтэй гэдгээ мартсан орчин нөхцөлд нийтээрээ аж төрж байна. Тухайлбал, НҮБ-аас гурван жилийн хугацаанд хийсэн “Агаарын бохирдлын хөрөнгө оруулалтын жишиг судалгаа”-нд Монгол Улсад агаарын бохирдлын улмаас жилд 7139 хүн нас барж байна гэж мэдээлжээ. Задалбал, гадаад агаарын бохирдлоос болж жилд 2839, дотоод агаарын бохирдлоос болж 4300 хүн нас барсан аж. Учир нь, амьсгалын доод замын цочмог халдвар, уушгины архаг бөглөрөлт өвчин, зүрхний шигдээс өвчин, уушгины хорт хавдар, цус харвалт, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин гэсэн зургаан өвчинд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө өндөр байгааг эмч мэргэжилтнүүд хэлдэг. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдол энэхүү өвчнийг хүндрүүлж, хүнийг үхэлд хүргэж байна гэж хэлж болох юм. Мөн нярайн эндэгдэл, томуу, томуу төст өвчин ч агаарын бохирдолтой холбоотой ажээ.
Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй
Хамгийн хэрэгждэггүй эрхийн нэг. Өнөөдөр өвдсөн хүүхдүүд хувийн болон улсын эмнэлгийн коридорт эмчилгээ хийлгэж байна. Нэг үгээр, Монголын эрүүл мэндийн салбар “сэхээ”-нд байна. Эрүүл мэндийн даатгалаараа эмчилгээ, оношилгоо тэр бүр авч чадахгүй, дараалал нь ч дийлдэхгүй байгаа. Бид яг үнэндээ эмнэлгийн байшин барилга нэмж барихгүй байгаагаас үүдэн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй нийслэлийн хүн ам эмнэлэгтээ багтахаа больсон. Энэ сиймхийгээр хувийн эмнэлэг “хөлжиж” мөнгөгүй бол “үх” гэх хатуухан амьдралын хууль эрүүл мэндийн салбарт үйлчилж байна.
Сурч боловсрох эрхтэй
Улаанбаатар хотод нийтдээ 306 сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс бага сургууль 38, дунд сургууль зургаа, ахлах сургууль 257, цогцолбор сургууль тав, Засгийн газрын хоорондын гэрээний дагуу байгуулагдсан сургууль хоёр байна. Гэхдээ эдгээр сургууль улаанбаатарчуудын хэрэгцээг хангаж хүчрэхгүй болжээ. Нийслэлийн Боловсролын газрын судалгаагаар 2024-2025 оны хичээлийн жилд нийслэлд ерөнхий боловсролын 36 сургуулийн 560 бүлгийн 23188 суралцагч гурван ээлжид хичээллэх нөхцөл байдалтай байна. Гурван ээлжээр хичээллэхэд гуравдугаар ээлжийн хүүхдүүдийн тарах цаг оройтож тэдний амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл үүсэхээс гадна хичээл даалгавраа хийх цаг байхгүй, оройтож унтсанаар өсөлт хөгжилд нь сөрөг нөлөөтэй гэдгийг олон жил ярьсаар байна.
Тэгвэл Монгол Улс Үндсэн хуулиараа тунхаглаж өгсөн иргэний үндсэн, баталгаатай эдлэх 18 эрхийн хэрэгжилт ийм л байна.
Хүний эрх утаанд замхарсаар байна.
ЭКСПЕРТИЙН ҮГ
УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд: Хүн төвтэй бодлого дутагдаж байна

-Монгол Улс 1992 онд Ардчилсан Үндсэн хуулиа батлахдаа “Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлнэ” гэж тусгаж, зааж өгсөн. Гэтэл 32 жилийн дараа буюу өнөөдөр хүнлэг ардчилсан нийгэм хаана байна гэдэг асуудал яах аргагүй тулгарч байна. Хүмүүс хүний эрх гэхээр шүүх цагдаа, эрх нь зөрчигдөж, эрүүдэн шүүсэн гэх агуулгаар ойлгодог. Энэ бүхнийг цэгцэлж, шударга ёсыг сахиулах шаардлагатай. Үүний зэрэгцээ эрх нь зөрчигдөж байгааг ч мэдэхгүй иргэд нийтээрээ энэ нийгмийн золиос болж байна. Тухайлбал, Улаанбаатарын утааны асуудал хүний эрхийг зөрчиж байгаа бодит эрсдэл. Бид агаарын бохирдлын тухай 10 гаруй жил ярьж, 10 гаруй их наяд төгрөг зарцуулсан байна. Гэтэл өнөөдөр үр дүн гарсангүй. Үндсэн хуульдаа “Хүн амьд явах эрхтэй. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гээд заачихсан. Гэтэл энэ эрх хангагдаж байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Агаарын бохирдлын асуудал бол төрийн бодлогын алдаа. Үүнээс үүдэн хэдэн мянган иргэний амь нас, эрүүл мэнд хохирсон бэ гэдгийг тооцоод үзвэл бас л хязгааргүй тоо гарна. Өнөөдөр Монгол Улсад хорт хавдраар өдөрт 14 хүн нас барж байна. Утаанаас үүдэлтэй элэгний хавдар шүү гэдгийг зарим эрдэмтэн судлаач хэлж, сануулж байгаа. Тэгэхээр төр иргэнийхээ эрхийг хамгаалах стандартыг хангаагүйн төлөө иргэд маань буруу бодлогын золиос болж, амь нас эрүүл мэндээрээ хохирсоор байна. Сүүлдээ бид олон сая ам.долларыг эмчилгээний зардал нэрээр хилийн чанад руу явуулдаг боллоо. Энэ нь хүний эрхийг хангасан стандарттай хот, хүний эрхийг хангасан стандарттай шийдвэр, хүн төвтэй бодлого дутагдаж байгаагийн илрэл.
ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов: Хүний эрх хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар олон давуу тал бий болсон

-Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар хүний эрх хамгаалагч гэж хэн бэ. Хүний эрх хамгаалагчийн хориглох зүйл болон төрөөс хүний эрх хамгаалагчийг хэрхэн дэмжиж хамтран ажиллах талаар тодорхой зохицуулсан. Хүний эрх хамгаалагч гэдэг нь ганцаараа болон бусадтай нэгдэж хүний эрхийг хөхиүлэн дэмжиж үйл ажиллагаа явуулж байгаа хэн боловч хүний эрхийн хамгаалагч байж болно гэж хуульчилсан. Энэ хууль батлагдан гарснаар хүний эрхийн хамгаалагчдын талаарх ойлголт нэмэгдэж байна. Мөн тэдний эрх ашгийг хамгаалах үйл явцад тодорхой ахиц гарсан гэж үзэж болно. Тухайлбал, байгаль орчны асуудлаар ажилладаг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, төрийн бус байгууллагын албан тушаалтан, сэтгүүлчид гэх мэт хүний эрх хангагчдын талаар тодорхой хэмжээний дүгнэлтүүд гарсан. Мөн тэдний аюулгүй байдлыг хангах, тэдэнд нийгэм сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөөг чанартай сайн өгөх асуудлыг анхааран үзэх нь чухал юм. Одоогийн байдлаар ЦЕГ-ын Гэрч хохирогчийг хамгаалах хэлтэс, Хүний эрхийн форумын дэргэдэх тусгай төсөв зэрэг байгууллагуудын дэмжлэгээр хүний эрхийн хамгаалагчдад тулгамдсан асуудлыг шийдвэрлэж байна. Цаашид гэрч, хохирогч, хүний эрх хамгаалагчдын аюулгүй байдлыг хангасан, дээрх зайлшгүй хэрэгцээтэй субьектүүдийн эрх ашигт нийцсэн бие даасан механизм ажиллах нь чухал юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Онцгой байдлын алба хаагчид 6 иргэний амийг аварчээ
"Аж ахуйн нэгжүүдийн зүгээс АИ-95 шатахууныг литр тутамд 1000 төгрөгөөр нэмэх санал ирүүлсэн"
Орон нутгийн сурагчдын бие даалтын долоо хоног өнөөдрөөс, нийслэлийн сурагчдынх ирэх долоо хоногт эхэлнэ
Төсвийг мөшгөе: Боловсролын яам 81 сая 670 төгрөгөөр шагналын тэмдэг, үнэмлэх, хавтас худалдан авахаар 3 багцтай тендер зарлажээ

ТОЙМ МЭДЭЭ
Ховд аймаг 2026 оны амралтын өдрүүдэд ажил, арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болгожээ
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис их хэмжээгээр бэлтгэсэн этгээдийг баривчилжээ
Ням гарагт МАН-ын Бага хурал хуралдахаар товлогджээ
ТАНИЛЦ: Монгол улсын их хурал 100 хоногт
А.Итгэлт: Ченжүүд гарал үүслийн бичиг шалгаж үзэхгүй байгаа нь малын хулгайн гэмт хэргийг өөгшүүлж байна
Дөрөвдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвтэй танилц
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө
Ерөнхий сайдын чөлөөлөгдөх асуудлыг авч хэлэлцэнэ
Н.Учрал дарга ажлаа өгнө гэсэн зүйл өчигдөр яриагүй
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
Шатахуун нөөцлөх 150,000 м.куб багтаамжтай сав барих ажил дөрөвдүгээр сарын 15-наас эхэлнэ гэв
Аймгуудын ноолуурын дундаж үнэ ханштай танилц
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 7 хоногийн дотор 0.6 хувиар өсөж, бензин литр тутамдаа 900-2000 төгрөгөөр нэмэгдэх төлөвтэй байна
Энгийн АИ-92 шатахуунаас бусад төрлийн нефтийн бүтээгдэхүүн 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ
ЭСЯ: АНУ руу F болон M ангиллын визээр суралцахаар явж буй оюутнуудаас визийн бонд шаардахгүй
Прокурорын байгууллага нэгүүн.мн сайтын сэтгүүлчийг цагдан хорих санал ирүүлснийг шүүх хүлээн авахаас татгалзжээ
Г.Занданшатар: Ухрах, тохирох бодол алга, би чимээгүй ажлаа хийсээр байна
Д.Амарбаясгалан: "Би сүйрэхдээ тулбал МАН ч сүйрэх ёстой" гэсэн үү?
Хаврын улс төрийн захиалгат хөгжим буюу Рио минор
Энэ жил 94.1 км явган болон дугуйн зам тавихаар төлөвлөж байна
МАН-ын бүлгийн хурлын дараа залгуулаад "Удирдах зөвлөл хуралдана"
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
Хууль төрөхийн өмнө: Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлд тусгасан "онцлох" заалтууд
Ирэх сараас явган хүний замаар цахилгаан скүүтер, мопед явуулахгүй хэмээн мэдэгдлээ
Ж.Батжаргал: АН-ын тавьж байгаа улс төрийн шаардлага нь хууль ёсны үндэслэлгүй
Хугацаат цэргийн хоёр албан хаагчид бие биедээ захирагдахгүй харилцааны зөрчил гаргаж, нэг цэрэг бэртжээ
Танилц: Нийслэлийн АН-ын даргад өрсөлдөгчгүй нэр дэвшсэн Б.Ган-Очирын намтар
Туулын хурдны замын хувь тавилан хаашаа эргэх вэ
Аймаг дүүргийн намын дарга нар болсон АН-ын бүлгийнхэн бойкотоо үргэлжлүүлэх боломжтой юу?
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.