“Бортуа” брэнд үслэг эдлэлийн загварууддаа 30-50 хувийн хямдрал зарлажээ


Энэ мэдээ хуучирсан буюу 2024-12-16, 16 цаг 50 минут нд нийтлэгдсэн байна.

2014 онд нь үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор үндэсний хувцас загварын урлангаар нээгдсэн “Бортуа” брэндийг өдгөө хувцас загварт дурлагсад эчнээ мэднэ.

Монголын хувцас загварын хамгийн том наадам болох “Гоёл” наадмаас 2018 онд шилдэг загварын товчоо, 2019 онд шилдэг залуу дизайнер, 2020 онд тус наадмын гранпри шагналыг хүртсэн тус брэнд нь үндэсний хэв загвартай хувцасыг орчин үеийн, өдөр тутмын, гоёлын, тайзны, түүхэн уламжлалт зэргээр төрөл бүрийн загвартай хоршуулан хийж иржээ.

Тэгвэл өнгөрсөн 2023 онд албан ёсоор “Бортуа ХХК” компани болж үйл ажиллагаагаа өргөжүүлэн, бараа бүтээгдэхүүний тоогоо нэмэн цар хүрээгээр улам томруулаад буй тус брэнд нь өвлийн загварууд болох үслэг эдлэлийн загварууддаа 30-50 хувийн хямдрал зарлажээ.

“Бортуа” брэндийн загварууд болон дэлгэрэнгүй мэдээллийг “Bortua” фэйсбүүк хуудсаас авах боломжтой.



Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 1970- 2025 он. MGL Media Group бүтээсэн.