
УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Алтаншагай нар “Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай” хуулийн төсөл болон “Бооцоот морин уралдааны тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боловсруулж байгаа билээ.
Уг хуулийн төсөл нь мөн чанартаа бол “Казиногийн хуулийн төсөл”-ийн нэрийг өөрчилж, зарим заалтыг нь шинэчилсэн хувилбар аж.
Өөрөөр хэлбэл 2022 онд өргөн баригдсан “Казиногийн тухай хуулийн төсөл”-ийн “Казино” гэх нэр томьёог “Бооцоот таавар, хонжворт сугалаа”-ны тухай хууль хэмээн нэрлэх замаар олон нийтийг хуурчихаж болно гэж үзсэн хэрэг.
Тэгвэл Монголд казино Монголд хэрэгтэй гэж үү?
Анх Казиногийн тухай хуулийг УИХ 1998 онд баталсан. Хуулийг санаачилж, батлуулсан УИХ-ын гурван гишүүнийг казиногийн лицензийг хууль бусаар олгосон хэрэгт сэжиглэж байсан тул 1999 онд уг хуулийг хүчингүй болгосон.
1998 онд батлагдсан Казиногийн тухай хуулийг эсэргүүцэж байсан УИХ-ын гишуун Т.Шаравдорж 2007 оны дөрөвдүгээр сард гэнэт Засгийн газарт Казиногийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийн төслийг гадаадын "Морин нуур" цогцолбор компани" (АНУ) компанид ашигтайгаар санаачилсан гэж хардаж байсан юм. Хуулийн төсөлд олон хачирхалтай заалтууд байсан ба жишээлбэл, З0 жилийн дотор Казиногийн онцгой бүсээс 300 километрийн зайд ойр казино байгуулж болохгүй гэх мэтээр монополийг дэмжсэн байв.
2009 онд УИХ-ын гишүүн Д.Загджав Казиногийн хуулийн төслийг дахин өргөн барьсан. Түүнийг Хан Уул дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа казино байгуулахын тулд "Морин нуур" цогцолбор компани" (АНУ) компанид нууцаар газар олгосон гэх яриа ч гарч байсан. Үнэхээр ч Д.Загджав "Маху ресурс" компаний төлөөлөгч Аллен Гинсбергтэй уулзаж, хоёр тал хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан тухай хэвлэлүүд мэдээлж байв. Казиногийн тухай хуулийн төсөл өргөн барьсан Д.Загджав гишүүнийг авлига авсан гэж олон нийт хардаж байсан ба хуулийн төсөл дэмжлэг авч чадаагүй юм.
Үүнээс хойш 2015, 2016 онд казино байгуулах саналыг Засгийн газраас дэвшүүлж байсан ч ажил болоогүй.
Казино байгуулах гол зорилго нь эдийн засгаа сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чиглэдэг гэдэг. Гэвч инфляцийн өсөлт, валютын нөөцийн хомсдол, төгрөгийн ханш үргэлжлэн сулрах зэрэг эдийн засгийн хямралыг даван туулахад казино үнэхээр тусалж чадах уу?
Казино үндэсний эдийн засагт төдийлөн хувь нэмэр оруулдаггүй. АНУ-ын Рокфеллерийн хүрээлэнгийн онцолсноор урт хугацаанд мөрийтэй тоглоомын үйл ажиллагаанаас тус улсад авчирсан орлогын өсөлт удааширч, бүр буурч байжээ.
Мөн зарчмын хувьд казино нь эдийн засгийн шууд бус өгөөжөөс гадна ресторан, баар, жижиглэнгийн худалдааны дэлгүүр зэрэг бусад төрлийн үйл ажиллагаа явуулах боломжтой. Гэхдээ эдгээр холбогдох үйлчилгээний салбарыг казинотой харьцуулахад зөвхөн туслах салбар гэж үзэж болно. Зочид бусад чөлөөт цагаа өнгөрөөх үйл ажиллагаанаас илүү казинод мөрийтэй тоглоом тоглоход илүү их цаг зарцуулдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Мөн казино нээгдсэний дараа бусад үйлчилгээний газруудад хүмүүc бага мөнгө зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, казино байгуулснаар эдийн засгийн үр өгөөж нь зөвхөн тодорхой компани л хүртэх боломжтой ба уул уурхай, мал аж ахуй зэрэг Монгол Улсын үндэсний эдийн засгийн тулгуур салбаруудад ашиг тусаа өгөх боломжгүй.
Түүнчлэн казинотой орнуудын оршин суугчид нь өөрсдөө мөрийтэй тоглоомд донтох эрсдэл эрс нэмэгдэх, гэмт хэргийн гаралт нэмэгдэх, нийгмийн хэв журмыг ноцтой алдагдуулах сөрөг үр дагавар дагуулдаг.
Мөн казино бол мөнгө угаах хамгийн тохиромжтой газар байдаг.
2022 оны б-р сард Австралийн казиногийн хамгийн том "Star Entertainment Group" их хэмжээний мөнгө угаасан хэргээр 62 сая долларын торгууль төлсөн аж. 2022 оны аравдугаар сард Мьянмарын казино нь криптовалютын луйвар, хүний наймаа зэрэг үйл ажиллагаанд оролцдог тул тус улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх хар жагсаалтад оруулсан гэж хэвлэлүүд мэдээлж байлаа. 2023 оны гуравдугаар сард АНУ-ыін Вашингтон мужийн казинонууд хар тамхины бүлэглэлүүдэд нэг сая доллар угаахад тусалсан хэрэг гарч байв.
Өөрөөр хэлбэл П.Сайнзоригийн санаачилсан "казиногийн хууль" Монголд сайн биш саар үр дагавар авчрах нь илэрхий байгаа бус уу?
С.Сарнай
sonin.mn



"Нийт нас баралтын 54 хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байна"
Х.Нямбаатар С.Цэнгүүнийг "28 удаа гадаад томилолтоор явсан, аав нь Туул гол руу бохир цутгадаг, ясаа цайтал тэмцэнэ" гэж мэдэгдэв
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ
Сэлж сурахаар сургалтад хамрагдаж байсан хүүхэд живж амиа алдсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна гэв
ОБЕГ: Байлдагчийг 163 км-т явган, автомашин, мотоциклтой болон дроноор зохион байгуулж, эсэн мэнд олсон
ФОТО: Цэцэрлэгийн ахлах ангийн сурагчид аврагчдын ажил, мэргэжилтэй танилцаж байна
Б.Пүрэвдорж: Парламентын даргаар туршлагатай, тогтвортой байх хүнийг сонгоорой
Нийгэм судлаачид нийгмээ шулаачид болж хувирахнээ!
УИХ-ын даргаас Н.Учралын чөлөөлөгдөх хүсэлтийг чуулганы 101 гишүүнээс 81 нь дэмжлээ
Бага ангийн хүүхдийг сургуулийн багш нь зодсон хэргийг шалгах ажиллагаа явагдаж байна гэв
Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар есөн сар суулгаад эгүүлэн татлаа...
Өнөөдрөөс Нийслэл хотын сурагчдын бие даалтын 7 хоног эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +12 хэм дулаан байна
ТОЙМ МЭДЭЭ
Ховд аймаг 2026 оны амралтын өдрүүдэд ажил, арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болгожээ
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис их хэмжээгээр бэлтгэсэн этгээдийг баривчилжээ
Ням гарагт МАН-ын Бага хурал хуралдахаар товлогджээ
ТАНИЛЦ: Монгол улсын их хурал 100 хоногт
А.Итгэлт: Ченжүүд гарал үүслийн бичиг шалгаж үзэхгүй байгаа нь малын хулгайн гэмт хэргийг өөгшүүлж байна
Дөрөвдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвтэй танилц
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө
Ерөнхий сайдын чөлөөлөгдөх асуудлыг авч хэлэлцэнэ
Н.Учрал дарга ажлаа өгнө гэсэн зүйл өчигдөр яриагүй
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
Шатахуун нөөцлөх 150,000 м.куб багтаамжтай сав барих ажил дөрөвдүгээр сарын 15-наас эхэлнэ гэв
Аймгуудын ноолуурын дундаж үнэ ханштай танилц
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 7 хоногийн дотор 0.6 хувиар өсөж, бензин литр тутамдаа 900-2000 төгрөгөөр нэмэгдэх төлөвтэй байна
Энгийн АИ-92 шатахуунаас бусад төрлийн нефтийн бүтээгдэхүүн 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ
ЭСЯ: АНУ руу F болон M ангиллын визээр суралцахаар явж буй оюутнуудаас визийн бонд шаардахгүй
Прокурорын байгууллага нэгүүн.мн сайтын сэтгүүлчийг цагдан хорих санал ирүүлснийг шүүх хүлээн авахаас татгалзжээ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.