
Энэ цагийн идэрхэн, энх цагийн манлай болсон Төв сайхан нутгийн эр бяр нь тэгширсэн хүчтэнүүдийг “Зууны мэдээ” сонин онцолж байна.
Төв аймаг далай даян, дархан аварга Ж.Мөнхбат, улсын аварга Д.Хадбаатар, улсын арслан П.Бат-Очир (Молиго бүргэд), Л.Чимэд, Л.Сосорбарам, П.Дагвасүрэн, Ө.Эрдэнэ-Очир, С.Оргодол тэргүүтэй үе үеийн уран мэх, ур ухаан, эв дүй, хүч тэнхээгээрээ алдаршсан бөхчүүдтэй. Тэдний залгамж болж энэ цагт ид барилдаж түмэн олноо цэнгүүлж, зүлэг ногоон дэвжээндээ зодоглож буй таван бөхийн тухай өгүүлье.
Дайчин барилдаантай дархан аварга А.Сүхбат
Цог жавхаа нь бүрдсэн зургаан залуу заанаас манлайлан арслан болж, уран хурц барилдаанаараа улсын наадмын дэвжээг чимэн гурав түрүүлж, 11 шөвгөрсөн дархан аварга А.Сүхбатыг монгол түмэн андахгүй. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат эгэл бор хүү 1993 онд анх улсын цолны болзол хангаж байв. Тэрээр үндэсний бөхөөс гадна сонирхогчдын сүмо бөхийн хоёр удаагийн дэлхийн аварга, чөлөөт бөхийн Ази тивийн мөнгөн медальт, ОУХМ цолтой тамирчин ажээ. Түүний амжилтын суурь арга барилыг заасан ачтан багш нь далай даян, дархан аварга Х.Баянмөнх. А.Сүхбат аварга зүлэг ногоон дэвжээнээсээ зодог тайлан үзэгч олныг шуугиулан, өвгөн багшийнхаа өвдгийг дэрлэн нулимс унагаж байсан нь олныг цожирдуулсан агшин байлаа. Улс төрд хүч үзэн, үндэсний бөхөөсөө хөндийрсөн ч, их спортдоо эргэн ирж, өнгөрсөн жил төрөлх сумынхаа 100 жилд үзүүрлэж түмэн олноо баясгав.
Баянхангайн бахархалт заан Б.Батмөнх
“Баянхангайн бахархал Батмөнх
Барьцад хүрвэл баталгаат Батмөнх
Заан цолонд дүүрэн Батмөнх
Заал танхимд баавар Батмөнх” гэж яруу найрагч Б.Алтанхүүгийн өгүүлсэнчлэн түүртэхгүй барилдаж, төвөггүй заан болсон тэрээр уншигч таны эртний танил болов уу. 2007 онд цэргийн заан цол хүртсэн жилээ Архангай аймагт түрүүлж, аймгийн арслан болжээ. Идэрхэн залуу арслан 2011 онд төрөлх нутгийн дэвжээнд дахин түрүүлэн хурц чимэг нэмж, улсын баяр наадамд зодоглож начин цол хүртсэн юм. Давхар уяаны давхил нь орсон морь шиг даацтай барилдсаар 2013 онд заан цолны босго алхаж, заал танхим, аймаг сум, төр түмний цэнгэл гэлтгүй эр бярыг сорин, цол чимгээ дуудуулан барилдсаар байна.
Зартай эрсийн үргэлжлэл Д.Хүдэрбулга
Зартай эрсийн үргэлжлэл болж, олимп, дэлхийн аваргад хүч үзэн барилдаж яваа Д.Хүдэрбулга заан Төв аймгийн Өндөрширээт сумын унаган хүү. Төв нутгийн бөхчүүдээс 10 жил тасраад байсан заан цолыг ноднин жилийн төрийн их баяр наадамд О.Хангай аваргаар долоо даван хүртсэн билээ. Чөлөөт бөхийн суурь техникийг үндэсний бөхтэй хослуулсан болоод ч тэр үү зодоглох болгондоо дээгүүр барилдаж, үзэгч олныг цэнгүүлэх нь бахдалтай. Тэрээр өнгөрсөн оны босгон дээр Ардчилсан хувьсгалын 35 жил ойн барилдаанд түрүүлж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан, Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд шөвгийн наймд үлджээ. Хэрэв түүнийг өвдөг шороодлоо гэвэл наадмын түрүү бөхөд л унасан болов уу гэх бодол төрнө.
Шинэхэн харцага Э.Ууганбаяр
Төв аймгийн Баянчандмань сумаас эрт цагтаа ямархан хүчтэнүүд төрж байсныг мэдэхгүй юм. Харин энэ цагт ид хаваа гайхуулан барилдаж, улсын цолтны эгнээнд багтсан ганц хүчтэн бол Э.Ууганбаяр харцага. 2024 онд АХ-ын 103 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан П.Хүрэлбаатараар тав даван аймгийн арслан Э.Мөнхжаргалтай тунан зургаа давж " Монгол улсын харцага " цол хүртсэн. 2013 онд Дархан-Уул аймагт начин, 2016, 2018 Төв нутагтаа хоёр түрүүлж аймгийн хурц арслан цолыг хүртсэн тэрээр үндэсний бөхөөс гадна пауэрлифтингийн спортоор хичээллэдэг.
Өсөх идэр начин Ч.Батчулуун
Улсын заан Лувсаншаравын залгамж болж, Баяндэлгэр сумаас төрсөн өсөх идэр начин Ч.Батчулуун 2014 онд улсын заан Б.Сайнбаяраар тав давж улсын цолтны эгнээнд нэгдсэн юм. Гурван жилийн дараа дахин улсын гарди Б.Гончигдамбаар тав давж цолоо баталсан түүнийг зодоглосон барилдаан бүрдээ дээгүүр барилддаг хэмээн бөх сонирхогчид үнэлдэг. 2005 онд аймгийн заан цол хүртэж, 2006, 2009 онд баталж, 2010 онд аймгийн арслан цол хүртэж, дараа жил нь дахин баталсан даацтай барилдаантай бөх ажээ.
П.ЛХАГВАЖАРГАЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин







"Counter Strike 2" буюу цахим спортын ДАШТ-ийг ирэх XII сард Монголд зохион байгуулна
Өнөөдөр манай пара цаначид уралдана
Д.Дэлгэрням VS DeMarcus Cousins
“АРА Комплекс”-т анх удаагаа морин тойруулгын уралдаан болно

“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна
Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг 11 настай эрэгтэй хүүхдэд ч тарина
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧДЫН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа
Ерөнхий сайдын хатуу шаардлагын дараа “Рио Тинто” буулт хийж, татварын акт болох 1.5 их наяд төгрөгийг Төрийн санд шилжүүлжээ
Б.Энхтүвшин: АИ-92 бензиний үнэ ойрын гурван сар өөрчлөгдөхгүй. Евро-5, дизелийн түлшний үнэ хэлбэлзэх магадлалтай
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна
П.Сайнзориг: Парламент Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцвэл Үндсэн хуулийн зөрчилд орно
Р.Болд: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентын ардчиллыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна
ХҮН нам боловсролын сайдаа өгч Эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ
Танилц: Нийслэл хотод 4,729 га газрыг нөхөн олговор өгч чөлөөлөх байршлууд
Н.Алтанхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийг буцаасан шалтгаан
Тайлан: 14 нам хандив авсан бол 15 нь хандив аваагүй гэжээ
Манай улс 100-150 М/Вт-ын хүчин чадалтай нар, салхины эх үүсвэр барих боломжтой
Аргаа барсан Л.Оюун-Эрдэнэ ард түмнийг айдаст автуулахыг оролдож байна
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий
Өнөөдөр дөрвөн дүүрэгт тог тасална
Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаяр нар халз мэтгэлцэх үү?
Г.Дамдинням: Монгол Улсын төсвөөс гадаад улсад шатахууны нөөцийн сав суулга барихгүй. Харин түрээсэлнэ
ФОТО: СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ТОДРУУЛЖЭЭ
Аюулгүйн сүлжээ буюу "E-police"-г эцэг эхийн оролцоотойгоор бий болгоно
“НОЁН IZ” УИХ-ын даргын Их өгөгдөл, хиймэл оюун ухаан, залуучуудын бодлого хариуцсан зөвлөх болжээ
Их мастер Б.Мөнгөнтуул, С.Билгүүн, ФИДЕ мастер Э.Баасансүрэн нар ШХАБ-ын багийн тэмцээнд оролцоно
Э.Бат-Үүл: МАН ардчиллыг санаачилсан гэдэг бол худлаа шүү, Баабар минь
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэсэгчилсэн их засварын ажил дууслаа
Монголын 91 иргэнийг дайны эрсдэлтэй бүсээс тусгай үүргийн нислэгээр авчирлаа
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Засгийн газрыг “муухай” харагдуулж байна, Ерөнхий сайд аа!
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
"Тээврийн хэрэгслээ хориглосон газарт байрлуулсан, түр болон удаан зогссон бол шийтгэлийн хуудас нааж байна" гэж мэдэгдэв
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.