ЦЕГ: Машин мөргөж, ухаан алдсан жолоочоос согтолт, мансууруулах бодис илрээгүй

1 сар 7. 15:37

Нэгдүгээр сарын 7-ны өдрийн 01:04 цагийн үед Их Монгол плазагийн урд замд "Тоyota SAI маркийн тээврийн хэрэгсэл машин мөргөж жолооч нь ухаангүй болсон тухай дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Үүнийг шалгахад 22 настай эрэгтэй Т нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодож байсан нь тогтоогдсон байна. Жолоочоос согтолт болон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн зүйл илрээгүй аж. Ослыг үргэлжлүүлэн шалгаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

 



Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



ТОЙМ МЭДЭЭ5 цаг 1 минутын өмнө
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.