Өдөртөө -7…-9 градус хүйтэн


Энэ мэдээ хуучирсан буюу 2025-1-18, 11 цаг 31 минут нд нийтлэгдсэн байна.

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 19-нд нутгийн зүүн хойд хэсгээр цас орно.

 

2025 оны 01 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -26…-31 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Байдраг голын хөндийгөөр -21…-26 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -16...-21 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -9…-14 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...-3 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -7…-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -8…-10 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. -9…-11 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -20 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

  



Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 1970- 2025 он. MGL Media Group бүтээсэн.