“Бүсгүй” уран сайхны киног кинотеатрт үзэгчдийн тоо 100 мянга давжээ


Энэ мэдээ хуучирсан буюу 2025-2-6, 15 цаг 16 минут нд нийтлэгдсэн байна.

Монголын кино театруудын менежментийн холбооноос кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болгож буй Монгол уран бүтээлүүдийн нээлтийн үзвэрийн тоог төдийгүй тухайн уран бүтээлүүдийн долоо хоног, нэг сар, улирлын үзэлт болон нийт үзэгчдийн тоог гаргаж, олон нийтэд танилцуулдаг.

Тэгвэл өнгөрсөн нэгдүгээр сарын 16-нд нээлтээ хийсэн “Бүсгүй” сайхны кино нээлтээ хийсэн эхний гурав хоногтоо 19,814 үзэгчдэд кинотеатраар дамжин хүрсэн бол өчигдөр /2025.02.05/ эл уран бүтээлийг кинотеатрт үзэгчдийн тоо 100 мянга давжээ.

Ташрамд дурдахад, “Бүсгүй” уран сайхны киног Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцөд өөрсдийн мөрөө мод үлдээсэн “Хурд” хамтлаг 30 жилийн ойдоо зориулан “Бүсгүй” дуунаасаа сэдэвлэн бүтээсэн юм. Түүнчлэн тус уран бүтээлийг өнгөрсөн нэгдүгээр сарын 16-наас Улаанбаатар хот дахь бүх кинотеатраар, үргэлжлүүлэн Дархан-Уул, Орхон аймаг дахь кинотеатруудаар олны хүртээл болгож, хоёрдугаар сарын 1-нээс орон нутгуудын үзэгчдийн хүртээл болгож эхлээд буй.



Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 1970- 2025 он. MGL Media Group бүтээсэн.