Худгийн лаг шаварт шигдсэн эрэгтэйг аварчээ


Энэ мэдээ хуучирсан буюу 2025-2-17, 9 цаг 57 минут нд нийтлэгдсэн байна.

Булган аймгийн .......  сумын Шар тал багийн “Хар нүдэн” гэдэг газар худгийн шавар цэвэрлэхээр орсон 1 хүн лаг шаварт шигдэж хөдөлж чадахгүй болсон тухай дуудлагыг хоёрдугаар сарын 15-ны өдрийн 17:15 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, Баяннуур сумын Тамгын газрын даргаар ахлуулсан иргэд, Цагдаагийн хэсэг, Эрүүл мэндийн төв, “Булган АЗЗА” ТӨХК-ийн нийт 30 гаруй хүн, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 1х1 метрийн харьцаатай /Ф1000/, 4 метрийн гүнтэй худгийн лаг шаварт биеийн бүсэлхий хэсэг хүртэл шигдсэн байсан иргэн Б/30 настай, эрэгтэй/-г хоёрдугаар сарын 16-ны 15:40 цагт эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна. Эрүүл мэндийн төвөөс иргэний биеийн байдал тогтвортой, хэвийн хэмээн мэдээллээ. 



Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 1970- 2025 он. MGL Media Group бүтээсэн.