5000 төгрөгийн хураамж төлдөг болсноос хойш хотоос гарах орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байна


Энэ мэдээ хуучирсан буюу 2025-2-27, 12 цаг 53 минут нд нийтлэгдсэн байна.

Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод 48 цагаас доош хугацаанд зорчвол 1000 төгрөг, 48 цагаас дээш хугацаанд зорчвол 5000 төгрөгийн хураамж төлөх нийслэлийн ИТХ-ын тогтоол 2024 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байна.

Уг тогтоол хэрэгжсэнээс хойш сүүлийн 6 сарын байдлаарх орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийн Улаанбаатар хот руу орох, гарах зорчилт хөдөлгөөний мэдээллийг хүргэе.

  • 2024 оны есдүгээр сард орон нутгийн дугаартай:
    • 114.612 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орсон бол
    • 57.132 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсан.
  • Аравдугаар сард орон нутгийн дугаартай:
    • 101.996 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орсон бол
    • 113.470 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсан.
  • Арваннэгдүгээр сард орон нутгийн дугаартай:
    • 121.630 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орсон бол
    • 130.870 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсан.
  • Арванхоёрдугаар сард орон нутгийн дугаартай:
    • 130.002 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орсон бол
    • 149.509 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсан.
  • 2025 оны нэгдүгээр сард орон нутгийн дугаартай:
    • 135.640 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орсон бол
    • 144.310 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсан.
  • Хоёрдугаар сарын 15-ны өдрийн байдлаар орон нутгийн дугаартай:
    • 58.993 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орсон бол
    • 71.310 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гараад байна.


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 1970- 2025 он. MGL Media Group бүтээсэн.