ОБЕГ: Суудлын автомашин нь 9 цаг цасанд суусан 3 том хүн, 1 хүүхдийг аварчээ


Энэ мэдээ хуучирсан буюу 2025-3-6, 9 цаг 40 минут нд нийтлэгдсэн байна.

Баянхонгор аймгийн Баянговь сумын 1 дүгээр багийн “Их Богд Уул” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 166 км, сумын төвөөс хойд зүгт 70 км/ суудлын автомашин цасанд суусан, гаргаж чадахгүй 9 цаг болсон тухай дуудлагыг 03.05-ны өдрийн 20:04 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчдыг очиход иргэн З-гийн “Toyota Premio” загварын суудлын автомашин 4 зорчигчтой /3 том хүн, 1 хүүхэд/ цасанд суусан байсныг татан гаргасан.



Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 1970- 2025 он. MGL Media Group бүтээсэн.