
“Orange” энтертайнмент, VOO-гийн хамгийн бүтээл, Монголын анхны түүхэн, детектив “Мөрч” олон ангит кино энэ пүрэв гаргаас буюу гуравдугаар сарын 13-наас VOO home, гуравдугаар сарын 23-наас NTV телевизээр үзэгчдийн хүртээл болох гэж байна.
Кинонд Монгол улс Манж Чин гүрний дагаар улс байх үе буюу 19-р зуунд өрнөх үйл явдал, онц хэрцгий нууцлаг гэмт хэргийн мөрдлөг бүхий үйл явдал өрнөнө. Киног П.Дэлгэрбаяр найруулж, гол дүрд жүжигчин Н.Ялалт, Б.Батмэнд, Б.Энхзаяа, О.Оюун, Д.Бэхбилэг, Х.Сумъяадорж, Ц.Мөнхболд, Л.Жижжалам, Л.Энхбаяр, Ч.Цэнгүүн, Э.Төгсжаргал нар тогложээ.

Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.