"Ирээдүйн мистер-2025" хотын аварга шалгаруулах тэмцээнийг нийт 15 төрлөөр 30 ангилалтай зохион байгуулна


Энэ мэдээ хуучирсан буюу 2025-3-17, 15 цаг 43 минут нд нийтлэгдсэн байна.

​​​​​​​

Залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг сайжруулах, бодибилдингийн спортоор хичээллэх залуучуудыг дэмжих, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор "Ирээдүйн мистер-2025" Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 29-ний өдөр “Zaisan hill event hall-д” зохион байгуулах гэж байна.

Тодруулбал, тэмцээн нийт 15 төрлөөр 30 ангилалтай болж, давхардсан тоогоор 400 гаруй тамирчин оролцох юм. Монголын Бодибилдинг фитнессийн холбооноос өдгөө 28 дахь удаагаа зохион байгуулж буй уг тэмцээнийг 2006 оноос нийслэлийн Засаг даргын нэрэмжит тэмцээн болгон зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

Тэмцээний ивээн тэтгэгч байгууллагууд:
- Colorita
- Scitec nutrition
- Power nutrition
- Duran mongolia
- Хатан урлахуйн ухаан төв
- Perfect body club
- Bolor fittness club
- Athlete fittness club
- Land fittness club



Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 1970- 2025 он. MGL Media Group бүтээсэн.