НЗДТГ-ын гурван давхар хуучин барилгыг олон улсын зочид буудал болгохоор төлөвлөжээ


Энэ мэдээ хуучирсан буюу 2025-4-11, 9 цаг 09 минут нд нийтлэгдсэн байна.

Нийслэл хотын төв талбайн баруун талд байрших НЗДТГ-ын гурван давхар хуучин байрыг олон улсын зочид буудал болгохоор төлөвлөжээ.

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн жагсаалтад тусгаснаар 300 ортой зочид буудлын ТЭЗҮ-ийг 2025-2026 онд боловсруулж, бүтээн байгуулалтыг 2028 онд дуусгах юм байна.

Олон улсын зочид буудал төслийг төр, хувийн хэвшлийн түншлэл, үл хөдлөх барилгын 20 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ гэж тооцоолжээ.

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын/НЗДТГ/ гурван давхар барилга нь 1947 онд ашиглалтад орж, 2007 онд ашиглалтын хугацаа дууссан байна.



Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 1970- 2025 он. MGL Media Group бүтээсэн.