“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц мэргэнээ сорьж байна


Энэ мэдээ хуучирсан буюу 2025-4-28, 17 цаг 03 минут нд нийтлэгдсэн байна.

Монголын ард түмний наадгайн өв соёлын нэгэн чухал хэсэг болсон үндэсний шагайн харвааны тэмцээн өнөөдөр төв талбайн асарт эхэллээ. "Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнийг  нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын Шагайн харвааны холбоо хамтран зохион байгуулж байна. 

Шагайн харваа нь дэлхий дахинд монгол түмний өв уламжлалыг сурталчилсан, эрчүүдийн ур ухаан, анхаарал сэрэмжийг шалгасан спорт билээ. Энэхүү тэмцээнийг зохион байгуулж буй гол зорилго нь зөвхөн харвах, өрсөлдөхөд бус, харин шагайн харваанд шингэсэн жудаг ёс, хүлээцтэй байдал, ахмад үеэ хүндэтгэх, хүүхэд залууст энэхүү спортыг сурталчлан таниулах, өвлүүлэх юм. Тэмцээнд ахмадын 28, өсвөр үеийн 28, идэрчүүдийн 114, нийт 171 багийн 1400 харваач оролцож, цэц мэргэнээ сорьж байна.



Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 1970- 2025 он. MGL Media Group бүтээсэн.