Шарга морьт, Хандгайтын авто замын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо


Энэ мэдээ хуучирсан буюу 2025-5-13, 11 цаг 18 минут нд нийтлэгдсэн байна.

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт, Хандгайтын авто замын уулзварт цагдаагийн хяналтын постын барилга ашиглалтад орлоо.

Тус барилга нь зоорьгүй нэг давхар бөгөөд оффис, уулзалт, ариун цэврийн болон дулааны узелийн өрөөтэй. Мөн гадна талбайд ногоон байгууламж, эрчим хүчний хэмнэлттэй нарны зайн хураагуур бүхий гэрэлтүүлэг, автомашины зогсоол, явган хүний зам болон бусад тохижилтын ажлууд бий. 

Уг барилга ашиглалтад орсноор замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авто замыг байнгын хяналтад авах ач холбогдолтой юм.  

Тус бүтээн байгуулалтын ажлыг “Ньюсиндкат” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.



Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 1970- 2025 он. MGL Media Group бүтээсэн.