Монгол Улсын Ерөнхий сайдын огцрохыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөний учир шалтгааныг тайлбарлах нь


Энэ мэдээ хуучирсан буюу 2025-5-26, 9 цаг 09 минут нд нийтлэгдсэн байна.

Ерөнхий сайдын гэр бүлийн тансаглалын дуулиан нь өнгөн талын шалтаг, шалтгаан болсон мэт боловч, уг үйл явдлын гүнд авлига хээл хахууль, тэгш бус байдал, хөгжлийн асуудлаас үүдэлтэй удаан хугацаанд хуримтлагдсан хурцадмал байдал оршиж байна.

 

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг огцруулахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн 05.14-ээс эхлэн олон өдөр үргэлжилж байна. Ерөнхий сайдын гэр бүлийн тансаглал, ёс зүй хууль бус орлого, авлигын хэрэгт магадгүй холбогдсон гэх мэдээлэлтэй холбоотойгоор өрнөж буй энэхүү эсэргүүцэл нь зөвхөн олон нийтийн уур бухимдлыг төрүүлээд зогсохгүй, хээл хахууль авлигын гүн гүнзгий соёл, нийгмийн тэгш бус байдал, улс төрийн тогтворгүй байдал, байгаль орчны хүнд хямрал зэрэг олон жилийн турш оршиж ирсэн тогтолцооны зөрчлүүдийг илчилсэн. Эдгээр олон ан цавууд нэгдэж, олон нийтийн дургүйцлийг улам бүр нэмэгдүүлж, улс орны улс төрийн дүр зургийг гүн гүнзгий өөрчлөхөөр байна.

 

Авлигын хэрэг улс төрийн итгэлцэлгүй байдлыг илчлэв.

 

Л.Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэнгийн “тансаг амьдрал”-ын хэв маяг Монгол дахь нийтлэг ядуурал, нийгмийн тэгш бус байдалтай эрс зөрчилдөж байсан нь эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөний шууд шалтгаан болсон. Авлигын хэргийн мөрдөн байцаалтад дуудагдсаных нь түүний найз охин өндөр үнэтэй машин, брендийн цүнх, гадаад аялал зэрэг тансаг амьдралаа олон нийтийн сүлжээнд гайхуулж байсан улам бүр ил болж олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн. Олон монголчуудын хувьд О.Тэмүүлэнгийн кэйс нь улс төрийн элитүүдийн "Привилегия(privileged culture) буюу нийгмийн тэгш бус байдал"-ын бэлгэдэл болж байна.

 

Ерөнхий сайдын хэвлэлийн албанаас энэ эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөнийг "хар PR-ын кампанит ажил" гэж нэрлэсэн хэдий ч, ураг төрлийн холбоо болон улс төрийн элитүүдийн халдашгүй байдалд олон нийтийн дургүйцэл улам бүр нэмэгдсээр байна.

 

Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 58 мянга гаруй хүн онлайнаар гарын үсэг зурж нэгдсэн. Нийслэл Улаанбаатар хотын хэдэн зуун залуу эсэргүүцэгчид засгийн газарт итгэх итгэлгүй байгаагаа илэрхийлсэн уриа лоозон барин хашхирч байв. Улс төрийн үр дагавар нь одоо улам тодорхой болж байна. Монгол Ардын Нам (УИХ-ын 126 суудлын 68-ыг эзэлдэг), Ардчилсан Нам (42), ХҮН Нам (8) гэсэн эрх баригч гурван намын эвсэл байгуулагдсанаасаа хойш 10 сар орчим буюу нэг жил хүрэхгүй хугацаанд задарч байна. 5-р сарын 21-нд МАН-ын бага хурал эсэргүүцлийг дэмжсэн гэх Ардчилсан Намыг "Засгийн газарт хамтран ажиллах гэрээ"-г зөрчсөн үндэслэлээр эвслээс “хөөх” шийдвэр гаргасан. Л.Оюун-Эрдэнэ өмнө нь эвслийн засгийн газар задарвал өөрөө огцрохоо амлаж байсан нь засгийн газрын хувьд тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж, цаашид магадгүй ээлжит бус сонгууль явуулах хүлээлтийг ч өсгөж магадгүй юм. Үүний зэрэгцээ, ямар нэгэн намын харьяалалгүй жагсагчид эсэргүүцэгчидтэй ардчилсан намын зарим залуу гишүүд “нэгдсэн” нь зарим талаар тус намд засаглалын өөр хувилбар байхгүйг харуулж байна. Зарим монголчууд Ардчилсан намыг "яриад л байдаг, хийдэггүй"-г гэж шүүмжилж байдаг нь олон нийт мөн сөрөг хүчин нийгэм, тогтолцооны асуудлыг шийдвэрлэх чадвартай эсэхэд эргэлзэж байгааг илтгэж байгаа юм.

 



Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 1970- 2025 он. MGL Media Group бүтээсэн.