Анхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт энэ сарын 29-нд эхэлнэ


Энэ мэдээ хуучирсан буюу 2025-5-26, 11 цаг 31 минут нд нийтлэгдсэн байна.

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2,206 нэгж талбайд хэрэгжих анхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг энэ сарын 29-ний өдөр буюу пүрэв гарагт эхлүүлнэ.

Тодруулбал, эхний ээлжийн хоёр багц тендерийн гүйцэтгэгч шалгарч, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэх юм.

Эхний ээлжийн хоёр багц тендерийн бүтээн байгуулалтыг газар зүйн байршлаар нь хэлбэл, 6 буудал, Оргил худалдааны төв орчмын 25.6 га талбайд 4400 орчим айлын орон сууц барина. Ташрамд дуулгахад, 158 га талбайд нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Тухайлбал 6.7 км авто зам, цахилгаан холбооны 5.3 км шугам, дулаан хангамжийн 9.7 км шугам, ус хангамж, ариутгах татуургын 19.7 км шугам, 2.4 км үерийн усны хамгаалалтын далан суваг, 1000 метр куб усан сан, 3 гүүр, дулааны станц, мэдээлэл холбооны төв, бизнес, инкубатор сургалтын төв, дэд станц зэргийг байгуулж, 150, 240 хүүхдийн хоёр цэцэрлэг зэргийг ашиглалтад оруулаад байна. 



Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 1970- 2025 он. MGL Media Group бүтээсэн.