“Ногоон санаачилга 2025” өдөрлөг 2025 оны 6-р сарын 26-28-нд зохион байгуулагдана


Энэ мэдээ хуучирсан буюу 2025-6-12, 15 цаг 24 минут нд нийтлэгдсэн байна.

Иргэд, байгууллагуудын ногоон орчин бүтээх санал санаачилгыг дэмжих, зөвлөгөө мэдээлэл өгч, туршлага хуваалцах, улмаар Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ  нь “Ногоон санаачилга 2025” туршлага, судалгааны өдөрлөгийг 2025 оны 6 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд тус хүрээлэнгийн Цагдаа талбайд үнэ төлбөргүйгээр зохион байгуулах гэж байна.

Арга хэмжээнд мод, сөөг, зүлэг, цэцэг тарих, үржүүлэх, ногоон байгууламжийг бий болгох хүсэл сонирхолтой иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудыг урьж байгаа бөгөөд мэргэжлийн инженер,техникч, судлаачдын 14 жилийн туршлагаас суралцаж, зөвлөгөө авах боломжтой.

Уг арга хэмжээнд Япон улсын ой судлаачид, ОХУ-ын Эрхүү мужийн Эрхүүгийн ботаникийн хүрээлэнгийн судлаачид урилгаар оролцож, сургалт хийх ба сургалтанд мөн үнэ төлбөргүй хамрагдаж, батламж авах боломжтой.

 Бүртгүүлэх холбоос: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ

 Бүртгэл явагдах хугацаа: 2025 оны 6-р сарын 22-ны өдрийг дуустал

 Байршил: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Цагдаа талбай

Холбоо барих: +976-7555-4646

 Имэйл: info@park.ub.gov.mn



Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 1970- 2025 он. MGL Media Group бүтээсэн.