Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээ


Энэ мэдээ хуучирсан буюу 2025-7-11, 10 цаг 55 минут нд нийтлэгдсэн байна.

Энэ өдрөөс эхлэн дэлгэр Монголын Үндэсний их баяр наадмыг Дэлхийн адууны өдөртэй таширлан тэмдэглэх бэлгэ дэмбэрэл, өлзий учрал бүрдэж байна.
Монгол хүн, монгол морь амь нэгтэй гэж манай ард түмэн ярьдаг.
Монголчууд бид Төрийнхөө сүлдэнд хүлэг морио дээдлэн залж, аргамаг хурдан хүлгийнхээ дэл, сүүлээр Төрийн тугаа нандигнан урлаж, морин хуурынхаа аялгуугаар хорвоо ертөнцийг уяраадаг хосгүй өв соёлтой ард түмэн билээ.
Тиймээс адууны өв соёл, уламжлалыг хадгалан хамгаалах, хүн төрөлхтний ахуй амьдралд гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг нь сурталчлан таниулахаар Монгол Улс “Дэлхийн адууны өдөр”-ийг санаачилсныг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей хэлэлцээд жил бүрийн долоодугаар сарын 11-ний өдөр буюу Монголын Үндэсний их баяр наадмаар дэлхий нийтээрээ тэмдэглэхээр шийдвэрлэсэн билээ.
Адууны өв соёлыг өвлөн уламжилсан морьтон улс орон, ард түмэн бүхэнд “Дэлхийн адууны өдөр”-ийн мэндийг мөнх хөх тэнгэрийн орон, монголын тал нутгаас өргөн дэвшүүлье!


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 1970- 2025 он. MGL Media Group бүтээсэн.