Ам нээх нь ховор MCS-ийн Ж.Оджаргалын ярилцлага группийнх нь пэйж хуудаст тавигдсан нь сошиалын тренд болов. Unitel, Univision, Coca Colа, Энержи ресурс зэрэг 20 гаруй компани нь өдөрт 2 тэрбум төгрөгийн татвар төлдөг, 14 мянган ажилтантай, Монголын 8000 гаруй аж ахуйн нэгжээс бараа, үйлчилгээ худалдан авдаг бизнесмен “Юу хэлэв? гэдэг нь сонин.
Тэр тусмаа олон жил, өнгөрсөн хаваржин нүдүүлж, амьд үхмэл олон мянган троллоор балбуулж, тэднийг хөлсний үмхэх хиам, хазах хуушууртай байх боломж олгодог хүний амнаас ямар үг унасан нь сонирхолтой.
Ж.Оджаргалын ярилцлагын хамгийн гол мессеж нь 96:4. Зоосны нэг талаас нь хараад төр авсан уу, нөгөө талаас нь үзээд “Энержи” өгсөн үү? гэдэг нь чухал биш. Өнөөдөр Тавантолгойн 96% нь төрд, “Энержи Ресурс”-д 4% нь байгаа нь үнэн бодит байдал.
Тавантолгойн талбайн 96%, нөөцийн 6%-ийг төр эзэмшиж, “Энержи ресурс”-д Ухаахудаг гэдэг 4% нь үлдсэн 2008 оны үйл явдлыг өнөөдөр хүмүүс мартсан, шинэ үеийнхэн бол огт мэдэхгүй. Тавантолгойн эрэл хайгуулд гар бие оролцож явсан ахмад геологич Т.Адъяа гуайн оруулсан “Тавантолгойн лицензийн түүх” нэвтрүүлгээс 2008 оны үед юу болж өнгөрснийг олж мэдэж болно.
Линк - https://www.facebook.com/share/v/17FhgtybRb/
Ухаахудаг гэдэг тусдаа стратегийн орд гэж байхгүй. Тавантолгойн стратегийн бүлэг орд л гэж бий. Тавантолгойн 96% нь 18 жилийн өмнөөс төрийн мэдэлд байсаар байна. Засгийн газар, хувийн хэвшил хоёр ширээний ард суугаад, Тавантолгойн 96:4-өөр тохирсон гэрээ хэлцэл хийгдсэн. Хуульд заасан 50% ч биш 96% нь төрийн мэдэлд байна.
Нийтлэлч Батбаярын /Tayar Bayar/ онож хэлснээр, төрд тураг мах нь, “Энержи ресурс”-д толгой, шийр нь оногдсон. Тавантолгойн ордод төр хуульд зааснаас давуулж 50% биш 96%-ийг нь эзэмшиж, хувийн хэвшилд талбайн 4%, нөөцийн 6% нь үлдсэн. 50:50 биш 96:4 гэдэг харьцаа хамгийн гол агуулга нь болж байна.
Линк - https://www.facebook.com/share/p/17GDakUouM/
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.