“Хөсөг трейд”-ийн баруун урд уулзвар хүртэлх 1.3 км авто замын өргөтгөлийн хэсэгт цементээр бэхжүүлсэн суурийн ажил хийлээ

“Хөсөг трейд”-ийн баруун урд уулзвар хүртэлх 1.3 км авто замын өргөтгөлийн хэсэгт цементээр бэхжүүлсэн суурийн ажил хийлээ

​​​​​​​

Баянгол дүүргийн 20 дугаар хороо Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, их засварын ажил хийгдэж буй. Энэ ажлын хүрээнд Наадамчдын замыг Эрчим хүчний гудамжтай холбосон уулзвараас “Хөсөг трейд”-ийн баруун урд талын уулзвар хүртэлх 1.3 км авто замыг хааж, инженерийн шугам сүлжээний шилжүүлэг, хүчитгэл болон хуучин хучилт зорох, өргөтгөл хийгдсэн хэсэгт цементээр бэхжүүлсэн суурийн ажил хийж гүйцэтгэлээ.

Тус замыг есдүгээр сарын 19-ний 23:00 цагаас есдүгээр сарын 21-ний өдрийн 06:00 цаг хүртэл хаасан юм.

 

сонин mn

сонин mn



Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 1970- 2025 он. MGL Media Group бүтээсэн.