“Анухай фитнес-4” шоуны шинэ цувралд олон нийтийг төлөөлөх оролцогчийн цахим бүртгэл эхэлжээ


Энэ мэдээ хуучирсан буюу 2025-9-23, 17 цаг 00 минут нд нийтлэгдсэн байна.

Өнгөрсөн хаврын турш шоу нэвтрүүлгийн зах зээлийг амжилттай байлдан дагуулсан “Анухай фитнес шоу” нэвтрүүлгийн дөрөвдүгээр “season”-ы бэлтгэл ажил хангагдаж, олон нийтийн дундаас нэг оролцогчоо сонгоход бэлэн болжээ.

Өнгөрсөн хаврын турш шоу нэвтрүүлгийн зах зээлийг амжилттай байлдан дагуулсан “Анухай фитнес шоу” нэвтрүүлгийн дөрөвдүгээр “season”-ы бэлтгэл ажил хангагдаж, олон нийтийн дундаас нэг оролцогчоо сонгоход бэлэн болжээ.

Бодибилдинг, фитнессийн Дэлхийн хошой аварга,багш дасгалжуулагч, ОУХМ Н.Анухай болон “ТВ8” телевизийн хамтран бэлтгэдэг “Анухай фитнес шоу”-ны шинэ цувралд олон нийтийг төлөөлөх оролцогчийг шалгаруулах  цахим бүртгэл эхэлжээ.
 

“Anuxai’s fitness-4” реалити шоунд хэрхэн бүртгүүлэх вэ?
 

 

I шат | ШИЙДВЭР - Та 45 хоногт өөрийгөө өөрчлөхөөр зориг шулуудсан бол TV8 Mongolia фэйсбүүк хуудсаар дамжуулан танилцуулах “Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөнө.

II шат | СОРИЛТ - Нэвтрүүлгийн багийнхан болон шүүгч нар 60 бүсгүйг сонгож, шүүгч нартай нүүр тулж уулзах эхний ярилцлагад урина.

III шат  |  ИТГЭЛ - Өөртөө итгэж, сорил шалгуурыг давсан 6 бүсгүй урьдчилсан шатны шалгаруулалтад үлдэнэ.

IV шат |СОНГОЛТ – Шүүгчдийн саналаар цорын ганц оролцогчийг сонгон, “Anuxai’s fitness-4” реалити шоуны зургаа дахь буюу олон нийтийг төлөөлөх оролцогчоор өрсөлдөх эрхийг олгоно

Цахим бүртгэлийн холбоос: https://forms.gle/sq9jfyheZ9jQRhss9

Бүртгэл 2025 оны есдүгээр сарын 23, 24, 25-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Бүртгэлд хамрагдаж, тэнцсэн бүсгүйчүүдийн шалгаруулалтыг камерын өмнө нээлттэй явуулах бөгөөд ажил мэргэжил насны хязгаар заахгүй, жингийн хязгаар тавихгүй. “Өөртөө хувьсал хий” уриатай тус шоу нэвтрүүлэгт оролцохыг хүссэн хүн бүхэнд нээлттэй гэнэ.



Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 1970- 2025 он. MGL Media Group бүтээсэн.