Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 20 дахь удаагийн “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2025” үзэсгэлэн худалдаагаар зочиллоо


Энэ мэдээ хуучирсан буюу 2025-9-25, 15 цаг 15 минут нд нийтлэгдсэн байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” үзэсгэлэн худалдаагаар зочилж, ногоочдын төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 20 дахь удаагийн “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2025” үзэсгэлэн худалдаагаар зочилж, жижиг, дунд үйлдвэр эрxлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

Үзэсгэлэн худалдаанд 21 аймгийн 200 гаруй тариаланч, ногоочин болон хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн, жижиг дунд үйлдвэр, худалдаа, нийтийн хоолны салбарын аж ахуйн нэгж, хоршооны 300 гаруй төлөөлөл оролцож байна.

Уг арга хэмжээнд оролцож буй тариаланч ногоочдын орлого нэг өдөрт 90 орчим сая төгрөг, хөнгөн хүнсний үйлдвэрлэгчдийнх 130 гаруй сая төгрөгт хүрч байгаа нь борлуулалт сайн байгааг илтгэж байна гэж зохион байгуулагчид нь мэдээллээ.

Тариаланч, ногоочид импортын ногоог хязгаарлах замаар үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, үзэсгэлэн худалдааны хугацааг уртасгах, Төв цэнгэлдэхийн автомашины зогсоолын төлбөрөөс чөлөөлж өгөх зэрэг хүсэлт тавилаа.

Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаа энэ сарын 22-28 нд Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж байна.



Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 1970- 2025 он. MGL Media Group бүтээсэн.