“ХАМТЫН ХҮЧ” жигүүрийг МАН-ын эв нэгдлийг хамгаалж, эрхэм зорилго, үнэт зүйлийг дээдэлдэг намын гишүүд санаачилсан. МАН-ын үндсэн дүрмийн 5 дугаар бүлгийн 20.4-т “МАН-ын Бага хурлын гишүүдийн дөрөвний нэгийн дэмжлэг хүлээвэл намд жигүүр байгуулахыг зөвшөөрнө” гэж заасан байдаг.
Одоогийн байдлаар “ХАМТЫН ХҮЧ” жигүүрийг МАН-ын Бага хурлын 120 гаруй гишүүн дэмжээд байна. Тэдний дэвшүүлж буй үзэл санааг дэмжин намын гишүүд нэгдэхээ илэрхийлсээр байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.