ШААРДЛАГА


Энэ мэдээ хуучирсан буюу 2025-9-27, 19 цаг 57 минут нд нийтлэгдсэн байна.

Манай компани тус барилгад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад хохирлыг гаргуулахаар шүүхэд хандсан.

Сэтгүүлч гэх С.Будрагчаа болон Э.Энхзориг нарын иргэд 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр“Нууц материалууд” “Тарбозаврын нулимс” гэсэн гарчиг дор “Тод манлай уяач Б.Нямжав нь улсын төсвөөс хууль бусаар их хэмжээний мөнгө гаргуулан авсан” гэсэн “гүтгэлэг” видео контент Budragchaa Serdamba фэйсбүүк пэйж хуудас болон Budragchaa Serdamba ютүүб сувгаар түгээж, хувь хүн болон аж ахуйн нэгжийн нэр хүндийг гүтгэн доромжлох үйлдэл гаргалаа.

Бодит байдал дээр “Эм Жи Эл Корпораци” ХХК нь 2012 онд тухайн үеийн “Лениний музей“-н өмчлөгчтэй түрээсийн гэрээ байгуулсаны дагуу уг барилгад хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн байсан. Гэтэл 2014 онд Төр захиргааны байгууллагын шийдвэр гарч уг барилгыг “Үлэг гүрвэлийн төв музей”-н зориулалтаар ашиглахаар болсон.

Манай компани тус барилгад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад хохирлыг гаргуулахаар шүүхэд хандсан.

Гурван шатны шүүх дамжсан энэ маргаан 2022 онд буюу манай компанид хохирол учирсанаас хойш 10 гаруй жилийн дараа эцэслэн шийдвэрлэгдсэн. Хараат бус шүүхийн шийдвэрээр манай компанид учирсан хохирол нөхөн төлөгдсөн нь хууль ёсны зүйл гэж үзэж байна.

Ийм байтал улс төрийн зорилгоор олон нийтийн сэтгэл санааг тогтворгүй болгох гэсэн явуургүй оролдлогодоо бизнесийн байгууллага, иргэний нэр төрд халдсан явдал нь туйлын буруу учир энэ гүтгэлэг тараасан үйлдлийнхээ төлөө Манай компаниас уучлалт гуйх, ташаа мэдээллээ залруулах, цаашид ийм хууль бус үйлдэлдээ манай компаний нэрийг ашиглахгүй байхыг шаардаж байна.

Хэрэв олон нийтийн сүлжээнд нийтэлсэн гүтгэлгийн шинжтэй энэ мэдээлэлдээ залруулга хийхгүй бол бид зохих газарт нь хандан албаны болон хувийн хүний нэр хүндээ сэргээлгэхээ албан ёсоор мэдэгдье.

“Эм Жи Эл Корпораци” ХХК



Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 1970- 2025 он. MGL Media Group бүтээсэн.