Татвар ноогдуулж байгаа учраас ачаа тээврийн автомашинууд "Монголын хилээр ачаа бараа орж ирэхгүй гацжээ"

10 сар 13. 11:59

Татвар ноогдуулж байгаа учраас ачаа тээврийн автомашинууд "Монголын хилээр ачаа бараа орж ирэхгүй гацжээ"

Хятад улс гаалийн албан татвараа 40 орчим хувиар нэмэгдүүлсэн. Бараа материал ачсан том оврын автомашин тус бүрт 16-17 сая төгрөгийн татвар ноогдуулж байгаа учраас "Монголын хилээр ачаа бараа орж ирэхгүй гацсан" мэдээлэл гарсан. Өнөөдөр буюу 2025 оны 10-р сарын 13-ны байдлаар байдал хэвээр, ямар нэг шийдвэр гараагүй, жолооч нар хүлээлтийн байдалтай хил дээр бөөгнөрөл үүсгэсэн хэвээр байв.

Энэ асуудлаар Гаалийн ерөнхий газраас тодруулахад:

- Монголын талд ачаалал үүсээгүй. Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв, Баасан гарагаас эхлээд ачааны машин орж ирэхгүй байгаа нь үнэн. Хятадын талаас импортын татвар нэмэх шийдвэрээ 2 улсын дипломат харилцааны шугамаар урьдчилан мэдэгдэж, албан бичгээр мэдэгдэх ёстой. Тиймээс Гадаа харилцааны яамнаас тодруулах нь зүйтэй гэлээ.

Харин Гадаад харилцааны яамнаас тодруулахад:

-Одоогоор БНХАУ-ын талаас ямар нэг албан бичиг шийдвэр ирээгүй. Урд хил дээр ачаа бараа гацсан мэдээлэл ирээгүй байна гэсэн тайлбарыг өглөө.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.