
УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барьснаар уг асуудлыг өнгөрсөн баасан гарагаас эхлээд Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж байна. Ерөнхий сайдыг огцруулах анхны хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гарагт болсон ч ажлын цаг дууссан шалтгаанаар өчигдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцүүлэх дэгтэй байв. Гэвч тус байнгын хорооны ирц хүрээгүй гэх шалтгаанаар хуралдааныг хойшлууллаа.
Зарим гишүүдийн хувьд баасан гарагийн хуралдаан даваа гарагтаа үргэлжлүүлэн хуралдаж байгаа учраас анх бүртгэсэн ирцээрээ л хуралдаан үргэлжлэх ёстой гэдэг байр суурийг хэлээд байгаа юм. Уг асуудал нь УИХ-ын Дэгийн тухай хуулиараа ч дахин ирц бүртгэн явуулах үндэслэлгүй гэж заасан байна. Мөн УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 101.1-д зааснаар “…гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан бол Улсын Их Хурал уг асуудлыг долоо хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж заажээ. Тэгэхээр өнгөрсөн баасан гарагт эхэлсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан энэ долоо хоног дуустал үргэлжилж болох зохицуулалттай байна. Өөрөөр хэлбэл, өчигдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан энэ долоо хоногийг дуусахаас өмнө ямар нэгэн шийдвэр гаргах хуулийн заалттай гэсэн үг. Улмаар байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганаар авч хэлэлцэнэ. Энэ хэлэлцэх хугацаа хуулиараа 10 хоног. Өөрөөр хэлбэл, хэзээ нэгдсэн чуулганд байнгын хорооны санал дүгнэлт орох вэ, тэр өдрөөс эхлээд 10 хоногийн дотор уг асуудлаар УИХ шийдвэр гаргах хуулийн заалттай байна. Нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн нэгд “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно” гэж заажээ. Аль ч хуулиараа Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ хэлэлцэж эхэлсэн л бол уг процессийг 10 хоногийн дотор дуусгах хуулийн хугацаатай юм байна. Дээрх хуулиас харахад чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар санал хураалт явуулбал нийт гишүүний олонх нь дэмжиж байж огцруулна гэж байгаа. Энэ нь нийт гишүүнийг 126 гэж үзвэл олонх нь 64 гишүүн болж таарч байна. Тэгэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо энэ долоо хоногтоо багтаан Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар шийдвэр гаргаж УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулах шаардлагатай болж байна. Ингэснээр нэгдсэн чуулганд байнгын хорооны санал, дүгнэлтийг авч хэлэлцээд Ерөнхий сайдыг огцруулах саналаар санал хураалт явуулан 64 гишүүн дэмжвэл Ерөнхий сайдыг огцорсонд тооцон тогтоол гарган баталгаажуулах аж. Товчхондоо Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх хоёр долоо хоногийн хугацаа УИХ-д байна гэсэн үг. Хэрэв хуулийн хугацаандаа Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргаж чадахгүй бол энэ нь процедурын зөрчил болно. Өөрөөр хэлбэл, УИХ-ын удирдлагууд болон байнгын хорооны удирдлагууд, мөн УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцогдоно гэсэн үг. Товчхондоо УИХ ажлаа хийхгүй байна гэж үзэх үндэслэл болно гэж хуульд заасан байна. Өчигдрийн хуралдааныг хуралдаан даргалагч баасан гарагийн ирцээр нь үргэлжлүүлэн явуулсан тохиолдолд ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл гэж харагдахгүй гэдгийг хуульчид тайлбарлаж байсан. Гэвч байнгын хорооны хуралд оролцох гишүүдийн тоо хэт цөөн байсан нь асуудлыг шийдэхэд хүндрэлтэй гэж тус байнгын хорооны дарга хувьдаа үзсэн бололтой юм. Хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй байхад ирц хүрээгүй гэх шалтгаанаар нэгэнт эхэлчихсэн хурлыг хойшлуулах хууль, дэг байхгүй гэсэн үг. Товчхондоо ТББХ-ны дарга дэгийн хуулийг зөрчсөн үйлдэл болов уу гэж ойлгогдож байгаа юм. Дэгийн хууль дээр ирцэд орчихоод тухайн асуудлаар санал өгөхөд байгаагүй бол эсрэг санал өгсөнд тооцно гэсэн зохицуулалт байдаг. Үүгээр өчигдөр хуралдаан үргэлжилсэн бол ирцэд орсон гишүүд ирээгүй байсан ч эсрэг саналд тооцогдоод явах байсан. Юу гэхээр Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжих санал хураалт явууллаа гэхэд ирээгүй гишүүдийн санал эсрэг гарч дэмжих санал нь дэмжигдэхгүй гэсэн үг. Хэрэв хуралдаан хойшлоогүй байсан бол Ерөнхий сайдыг огцрох асуудлыг дэмжихгүй гэдэг санал гарч, улмаар нэгдсэн хуралдаан байнгын хорооны дэмжигдээгүй саналыг үргэлжлүүлэн авч хэлэлцэх байв. Гэвч байнгын хорооны хурлыг хойшлуулснаар Ерөнхий сайдад ашиггүй, харин Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж байгаа гишүүдэд боломж олгосон шийдвэр боллоо гэж харагдахаар байна.
Нөгөөтэйгүүр хуралдааныг даргалагч УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нь өөрөө Засгийн газрыг огцруулах санал дээр гарын үсэг зурсан гишүүдийн нэг. Энэ ч утгаараа тэрээр хуралдаан удирдахад ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэгдэх үндэслэлтэй юм. Гэвч үүнийг УИХ-ын гишүүд ярьсангүй, хөндсөнгүй. Хэрэв Ерөнхий сайдыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээд УИХ-ын нэгдсэн чуулганд оруулбал яах вэ гэж. Энэ Засгийн газрыг дэмжсэн гол субьект бол Ерөнхийлөгч. Энэ утгаараа огцруулахыг дэмжсэн байнгын хорооны саналыг нэгдсэн чуулганаар хэлэлцээд шийдвэрлэвэл Ерөнхийлөгч хориг тавих магадлал өндөр юм. Ингэснээр Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хэлэлцэж эхэлнэ. Хэрэв УИХ-ын нийт гишүүний гуравны хоёр нь хоригийг хүлээж авбал Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлгүй болно. Харин УИХ-ын 84 гишүүн Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихгүй бол Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоол хүчин төгөлдөр буюу Ерөнхий сайд огцорно. Нэг үгээр хэлбэл, Г.Занданшатарт хоёр амь байгаа гэж ойлгож болох юм. Нэг амь нь мэдээж Ерөнхийлөгч. Тэгэхээр улс төрийн хувьд ч, хуулийн хүрээнд ч энэ Засгийн газрыг огцруулах асуудал тийм ч хурдан шийдэгдэхгүй болж байх шиг. Улс төрд “хоёр амьтай” байна гэдэг том давуу тал болох нь мэдээж. Харин Ерөнхий сайдыг огцруулахтай зэрэгцээд УИХ-ын даргыг огцруулах асуудлаар нэр бүхий гишүүд гарын үсэг цуглуулж, мөн УИХ-д өргөн барьсан. Уг асуудлыг Ерөнхий сайдын асуудлын дараа авч хэлэлцэх товтой гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдаж байгаа. Харин УИХ дахь АН-ын бүлэг дээрх хоёр асуудлыг нэг дор УИХ авч хэлэлцэх шаардлагатай гэдгийг өчигдөр мэдэгдсэн. Тэгвэл УИХ-ын даргыг огцруулах асуудал хуулийн хувьд ч, шалтгааны хувьд ч өөр байгаа. Тухайлбал, УИХ-ын тухай хуулийн 12 дугаар зүйлд УИХ-ын даргын бүрэн эрхийн хугацаа, түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах гэсэн дөрвөн үндэслэл байна. Үүнээс 12.2.3.Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэл бүхий санал гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн, 12.3.Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, чөлөөлөх, огцруулах асуудлыг ил санал хураалтаар шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно гэж тус тус зааж. Тэгвэл УИХ-ын даргыг огцруулахын тулд 64 гишүүний гарын үсэг албан ёсоор зурагдсан байх шаардлагатай. Гэхдээ хуульд нэг үг байгаа нь хэдий 64 гишүүн гарын үсэг зурсан ч гаргаж байгаа санал нь тодорхой үндэслэл бүхий байна гэж байгаа. Хууль гэдэг бол нэг цэг, таслалаас эхлээд л утга агуулга нь өөрчлөгддөг зүйл гэж хуульчид ярьдаг. Үүнээс харвал Д.Амарбаясгаланд хуулийн “үндэслэл бүхий санал” гэдэг гурван үг аминд нь орж мэдэхээр. Тэгвэл яг одоогийн байдлаар УИХ-ын даргыг огцруулахаар 67 гишүүн гарын үсэг зурж, УИХ-д өргөн барьсан. Харин асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо авч хэлэлцэх ёстой. Өөрөөр хэлбэл, эдгээр 67 гишүүний гаргасан санал хэр зэрэг үндэслэлтэй вэ гэдгийг авч хэлэлцээд улмаар санал хураалтаар байнгын хорооны шийдвэр гаргана. Түүнийгээ УИХ-ын нэгдсэн чуулганд оруулж, нийт гишүүдийн олонхоор асуудлыг шийднэ. Үүнд Ерөнхий сайдыг огцруулах асуудал шиг тодорхой хугацаа зааж өгсөн хуулийн зохицуулалт алга байна. Ямартаа ч асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо шийдэхээр байгаа юм. Засгийн газар бол УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллага. Харин УИХ дотоод хариуцлагын асуудлааа дотроо шийддэг учраас тодорхой цаг хугацаа тогтоосон зохицуулалт байдаггүй гэж хуульчид хэллээ. Гэхдээ Төрийн байгуулалтын байнгын хороо энэ долоо хоногт Ерөнхий сайдын асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргачихаад ирэх долоо хоногт УИХ-ын даргын асуудлыг авч хэлэлцлээ гэхэд тус хурлаар байнгын хорооны гишүүдийн олонх нь огцруулахыг дэмжчихвэл УИХ-ын чуулганаар шууд хэлэлцэнэ. Гэхдээ үндэслэл бүхий санал олох хэрэгтэй болно. Тэр нь Цэцийн шийдвэр, бүх төрлийн шүүхийн шийдвэр л байх болов уу.
Түүнээс хэвлэлийн мэдээ л лав биш. Нэг гэм нь Д.Амарбаясгаланд хоёр дахь амь гэж байхгүй. Ердийн олонхын саналаар асуудал нь шийдэгдээд явна. Харин Г.Занданшатарт эрх зүйн болоод улс төрийн хоёр дахь боломж байгаа юм. Үүнээс харвал Ерөнхий сайдыг огцрохоос өмнө УИХ-ын дарга огцрох магадлал процессын хувьд илүү наана шийдэгдэх дүр зураг ажиглагдаж байгаа юм.


Өөрсдөдөө халтай хуулийнхаа “өргөс”-ийг түүх ганцхан боломж ГИШҮҮДЭД үлдлээ
Байр суурь: Чуулганы ирц бүрдээгүй талаар хэн, хэн юу өгүүлэв
Танилц: УИХ-ын хаврын чуулганыг ирэх сарын 15-нд нээж, дараах асуудлыг хэлэлцэнэ
ТАНИЛЦ: Ард түмнээс сонгогдсон төлөөлөгчдийн намрын чуулганы ХАМГИЙН ХАМГИЙН

Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
Ослын улмаас 2 хүний амь насыг хохироосон шүүгдэгчээс нөхөн төлбөрт нийт 198 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ
ҮНЭ ХАНШ: Өнөөдрийн байдлаар ноолуур 190-210 мянган төгрөгийн үнэтэй байна
Б.Жавхлан, П.Ганзориг нар Байнгын хороодын даргаар сонгогдов
О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
Тавдугаар сарын 18-наас халуун усыг 10 хоног тасалж засварын ажлыг эхлүүлнэ гэв
Чуулган: Сэлбэ дэд төвийн нийт хөрөнгө оруулалтын зардал 2 их наяд 185 тэрбум төгрөг
Туулын зам хэрэггүй юм бол түгжрэл бууруулах аргаа зарлана уу, Ерөнхий сайд аа
Туулын зам хэрэггүй юм бол түгжрэл бууруулах аргаа зарлана уу, Ерөнхий сайд аа
Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй
Х.Нямбаатар: Туулын хурдны замын ажил гүйцэтгэх компанид бид шахаж байгаад ₮500 тэрбумыг өгсөн. Ажил явбал дахиад ч өгнө
150 мянга орчим хүн оршин суух Хүннү хотын цахилгаан дамжуулах дэд станцын бүтээн байгуулалт 95 хувьд хүрчээ
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой
ТТАХНЭ олон улсад магадлан итгэмжлэгдсэн Монгол Улс дахь анхны төрийн өмчийн эмнэлэг боллоо
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ
Дуучин Отгойн Баянмөнх бие даасан 16 дахь тоглолтоо толилуулна
Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна
Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна
Д.Батбаяр: Нийслэлд 1915 хэсгийн ахлагч бий, ИТХ эдгээр хүмүүстэй 29 тэрбум төгрөгийн гэрээ хийжээ
"Ахлах сувилагчийг чадавхжуулах" сургалт зохион байгуулагдав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Гаалийн бүрдүүлэлт хийдэг гурван ажилтныг хахууль авсан хэрэгт яллагдагчаар татсан гэв
Ид шид амлаагүй Ерөнхий сайдад ишгэн популизм хийхээс өөр ажил олдохгүй...
Н.Туяа: Хүнсний бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлбөл иргэдэд том дэмжлэг болохоос гадна худалдааны эргэлт нэмэгдэж ажил эрхлэлт, бизнест эергээр нөлөөлнө
А.Амарсайхан: Хууль хяналтын байгууллага нь шалгаж байх хооронд ажил зогсохгүй явж байх ёстой л доо
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Жавхланг сонголоо
МЭЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Алтангэрэлийг томиллоо
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.