
Тогтолцоог тодотгох жишээ буюу луйврын дамжлага
Хулгай, луйвар, худал хуурмаг бүхнийг амьдрах аргаа болгосон Монголын оршин тогтнол мухардалд орж байна. Иргэд амьдралын доройтолдоо гутарч, цөхөрч, яахаа ч мэдэхгүй болцгоож байна.
Элдэв, залилан луйвар, аймшигт гэмт хэргийн цочирдом мэдээ өдөр тутамд яригдаж, нийтээрээ шуугисаар байгаа ч улам нэмэгдсээр... Цагдаагийн байгууллагын мэдээлснээс харвал зөвхөн энэ оны 09 дүгээр сард буюу сарын эхний 20 гаруй хоногийн байдлаар тус байгуулага 90329 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Зөвхөн ганц долоо хоногт тээврийн хэрэгсэлтэй холбоотой 270661 хэрэг бүртгэгджээ. Бүр ганц сард, ганц долоо хоногт зуу зуун мянган хэрэг үйлдэгддэг болж байна. Харин энэ бүхэн засагдах биш, нэмэгдээд байгаагийн учир шалтгааны талаар ярихыг хэн ч үл хүснэ. Засаж залруулах аргын талаар бодох нь байтугай бүр сонсохоос ч дургүйцнэ. Үнэн хэрэгтээ нийгмийн бүтцийг тэр чигт нь луйврын тогтолцоо /систем/ болгон “хөгжүүлэн” бэхжүүлснээ одоохондоо хэн нь ч ойлгохгүй байх шиг. Гэтэл өдөр тутмын аж төрөхүй нь хүртэл залилан, луйврын гэмт хэргийн хэв шинжийг агуулсан харилцааг лавшруулсаар...
Жишээ нь: “Дахин төлөвлөлтөд орсон Сүхбаатар дүүргийн 26-р байрны оршин суугчид бүрэн нүүж дуусаагүй байхад барилгыг нь нурааж эхэлжээ” Энэ бол мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүрсэн нэг л мэдээ.
Айлууд нь нүүж амжаагүй байхад байрыг нь нурааж байгаа энэ “хичээл зүтгэл” бүтээн байгуулах гэж яарсан сэтгэл биш л дээ! Тэр тусмаа тухайн оршин суугчдын амьдралд санаа тавьсан хандлага биш. Ердөө л “төсөл хэрэгжүүлэх” нэрээр газрыг нь мэдэлдээ авах, орон сууц барих “бизнес”-ээр хөрөнгө мөнгө хувааж идэх гэсэн луйврын “тогтолцоо”-ны нэг л үйлдэл нь тэр. Тогтолцоо гэдэг утгыг жаахан ойгомжтой болгохын тулд бодит амьдралын нэгэн жишээг жаахан задалж дэлгэе. СХД-ийн 40 –р хорооны нутаг дэвсгэрт “Олон нийтийн хөгжлийн төв” гэх нэгэн барилгын ажил эхлээд хоёр гурван жил болжээ. Гадны хөрөнгө оруулалттай тус барилгыг бариулж байгаа “эзэн” нь гэвэл жүжигчний мэргэжилтэй нөхөр, санхүүгийн мэргэжилтэй эхнэрийнхээ хамт. Яасан мундаг хоёр вэ гэж үү?! Тэгэж гайхахаас ч аргагүй. Учир нь барилга угсралтын ажил гүйцэтгэх “тусгай зөвшөөрөл” гэдгийг хэн дуртай нь аваад байдаг эд биш. Олон шалгуур тавьж, бичиг цаасан олон баримт, гэрчилгээ гаргаж өгч байж, Барилга хот байгуулалтын яамнаас авдаг, мэргэжлийн байгууллагын баталгаа. Гэтэл түүнийг мэргэжлийн хувьд огт хавьтахгүй жүжигчин залууд өгсөн нь тус яам “мэргэжил андуурсан” хэрэг биш л дээ. Үүний дараа бас “тендер” гэх шалгуурыг давж, гүйцэтгэх ёстой барилгын ажлыг олж авна гэдэг бүр ч хэцүү. Тэр хэцүү “тендер” гэгчийг зарладаг, “шалгаруулдаг” газар нь бас л төрийн байгууллага. Тэр тусмаа гадны хөрөнгө оруулалттай тус барилгын ажлыг “итгэж найдан” өгсний арын хүлээлт юу байх вэ?!... Ажил эхлэхтэй зэрэгцээд захиалагчийн хяналт... гэх мэт олон шалгалт, даваа бий. Ямар ч гэсэн ажлыг нь авчихсан болохоор дуртай ч, дургүй ч барилгын ажлыг эхлүүлэх шаардлагатай. Түүний тулд инженер техникийн ажилтан, мэргэжлийн ажилчин, чадвал тухайн нэг ажлыг гүйцэтгэх чадвартай “бригад” олоод том мөнгө, цалин хөлс амлаж, гэрээ тохироо хийсэн болоод барилгын ажил руу оруулчих хэрэгтэй. Гэхдээ энэ хүртэл зүтгэхдээ ажилчид цуглуулж цалинжуулах гэж ямар “тендер” авсан биш дээ! Тиймээс их ажиллуулж. багахан өгөх, болвол цалин хөлсгүй ажиллуулчих санаатай “луйварчны” элдэв арга башир гаргах ажил явагдана. Ажилчдын амь нас бол түүнд огт хамаагүй. Хэрэв осол гарвал ажилчид өөрсдөө буруутан болно. Тэрхүү эрх зүйн баталгаа болох зааварчлага, гарын үсэг авсан байхад өөр илүү зарлага гаргах шаардлагагүй ... Ингэж л тус барилгын ажил явагдаж байна. Энэ бол барилгын салбарын үйл ажиллагааны нийтлэг жишиг. Ийм л загвараар бусдын хүч хөдөлмөр, хөлс мөнгийг луйвардах ажил явагдаж, нөгөө талд нь хүмүүсийн итгэл, ажиллах идэвхи алдагдан үгүй болсоор байна. Барилгын ажил ч он дамжин удааширч, тэр хэрээр төсөв зардал нь өсөж, дутуу орхигдох нь олон болсон. Энэ бүхнийг хянах, засах үүрэгтэй газрууд нь юу ч ярихгүй, үзэж хараагүй мэт явцгаана. Яагаад гэвэл тэрхүү луйврын тогтолцоог хамтарч босгосон учраас тэр.
Ийм л тогтолцоо бий болсон учраас “960 хүүхдийн хүчин чадалтай сургуульд 5000 хүүхэд хичээллэж байна” Яагаад гэвэл сургууль бариулах нь унац багатай, хэл ам ихтэй, дундаас нь хөрөнгө мөнгө завшихад илрэх нь амархан. Тэгээд ч “түрээслэх” гэдэг мөнгө хүүлэх илүү ашигтай арга бий.
Өнөөдөр “Нэг их наяд байсан Улаанбаатарын төсөв Х.Нямбаатарыг Хотын даргаар ажиллах үед 10 дахин нэмэгдэж, 11 их наяд болтлоо өсжээ” гэж мэдээлэгдэж байгаа ч хотын даргын ажил нь жил бүр замын хавтан, хашлага хуулж солихоос цааш гарахгүй байгаагийн учир ч энэ. Тэр ч байтугай ганц агуулах бариулчих, хөрөнгө, сэтгэл гаргаж чадахгүй, “Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна” гэсэн зар тавиад сууцгааж байна. Хэрэв хотын хөрөнгө оруулалтаар агуулах барьчихвал, хувийн “агуулахаа” нийслэлд түрээслэж төсвийн мөнгө хүүлэх “луйврын” боломж хумигдана. Харин “2026 ОНЫ ТӨСӨВ: Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын хуралд зориулан 150 тэрбумаар барилга барьж, 67 тэрбумаар тоног төхөөрөмж авна” гэх зэрэг хөрөнгө оруулалт бол улс оронд ашиггүй ч, хөрөнгө завших ашиг сонирхолыг хангах боломж олгоно. Үүнийг “5 жилийн өмнө 655 саяар барьсан “Эргэдэг зогсоол”-ыг ашиглахгүй байсаар нурааж, дахин 132 машины зогсоолыг барьж эхэлжээ” гэсэн нэгэн сурвалжлагын гарчиг улам тодруулна. Энэ бүхнээс улс нийгэмд үр ашиггүй, эдийн засгийг туйлдуулах “хөрөнгө оруулалт” гэгч нь өнөөгийн луйврын тогтолцооны “хамгийн эрэлттэй ажил” болохыг анзаарч байгаа байх. Гэхдээ энэ бүхэн бол өнөөгийн “луйврын тогтолцоо”-ны сүүлний үзүүр төдий. Өөрөөр хэлбэл ТОГТОЛЦОО гэгч нь илүү том ойлголт!
Луйврыг хангадаг эрх зүйн нөхцөл, боломж
Саяхан бас УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Ч.Анар нарын дэлгэсэн, "...цахилгаан барааны бүлэгт ангилагддаг төдийгүй Тамхины хяналтын тухай хууль үйлчилдэггүй, онцгой албан татвар ногдуулдаггүй, тусгай зөвшөөрөл шаарддаггүй ...” электрон тамхины талаархи мэдээлэл, маргааныг зарим иргэд уншсан, сонссон л байх.
Өөрөөр хэлбэл импортын бараагаа хуулийн үйлчлэл, онцгой албан татвараас дайжуулсан уг бизнес нь хэн ч “хууль бус” хэмээн зогсоож зүрхлэхгүй “албан ёсны луйвар” ажээ. Хүүхэд залуусыг муу зуршилд автуулан, тэднээр дамжуулан ашиг олз олох гэсэн энэхүү бизнесийн луйврыг зогсоохын тулд хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй болж байгаа юм байна!!! Гэхдээ хуульд өөрчлөлт оруулж чадах эсэх нь эргэлзээтэй. Өөрчлөлт орууллаа ч хэрэгжих нь юу л бол. Яагаад гэвэл хэрэгжилтэнд санаа тавих хэн ч байхгүй. Ингэж хэлэхээр хууль хяналтын байгууллага гэж том засаглал бий гэх байх. Гэвч энэ бол эндүүрэл. Үүнийг дараахи жишээ баримтуудаас ч харж болно.
“Ш.Алтангадас: “Акуа гарден”-ы шүүх хурал дахин 14 хоногоор хойшилсноор гурван жилийн хугацаанд нэг ч шүүх хурал болсонгүй” Энэ мэдээний агуулгыг зарим уншигч санаж байгаа байх.
“Өнгөрсөн 2023 оны зун тохиосон их үерийн гамшгийн дараа усны далан, суваг, шуудуу хааж газар олгосон, барилга барьсан, холбогдох зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагад яаралтай өгч шалгуулах, шаардлагатай тохиолдолд барилгыг нураахыг Ерөнхий сайд үүрэг болгосон байдаг. Улмаар Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар "Aqua Garden" хорооллын хоёр блокийг албадан нураах захирамж 2023 оны найм дугаар сард гарсан юм. Гэвч өнөөдрийг хүртэл "Aqua garden" буюу олны нэрлэж байгаагаар “Авлига хороолол”-ыг буулгах шийдвэр албажаагүй байна.”
“Уг нь анх "Aqua Garden" хорооллын суурь цутгалт эхэлж байх үед иргэд эсэргүүцэж, иргэдийг төлөөлөн "Онч шийдэл" ТББ-аас 2022 онд шүүхэд өргөдөл гаргаснаас хойш гурван жилийн хугацаанд ганц ч удаа шүүх хурал болоогүй ажээ. Тэгсээр 2025.09.11-нд шүүх хурал товлогдсон байсан ч гуравдагч талын өмгөөлөгч ирээгүй “хүндэтгэх шалтгааны улмаас” дахин хойшлогджээ” Эндээс юуг хэлэх гээд байна вэ гэвэл
1-рт манай шүүх, хуулийн байгууллагын ажилд цаг хугацааны ойлголт байхгүй. Хэрэг шийдвэрлэх ажиллагааг хэдэн ч жилээр сунжруулж болно.
2-рт Хэргийг яаж ч өөрчилж, гэмтнийг хэлмэгдэгч, хохирогчийг хэрэгтэн ч болгож болдог. Түүнд хэн ч хөндлөнгөөс оролцож, саад болж болохгүй. Шулуухан хэлбэл тухайн хэргийг шалгах, шийдвэрлэхдээ хэнийг нь золиослож, хэнийг нь хамгаалвал өөрт ашигтай вэ гэдгийг харгалзан үзэх “эрхтэй”.
3-рт Ямар ч хэрэг гомдлыг шалгах, хүлээн авахаас татгалзах эрхтэй. Манай өнөөгийн хууль эрх зүйн тогтолцоо нь шүүх, хуулийн байгууллага болоод “хуульчдад” хувийн эрх ашгийн “аюулгүй” байдлаа нэн түрүүнд хангах энэхүү бүх боломжийг олгодог гэсэн үг. Өөрөөр хэлбэл манай луйврын тогтолцоог хамгаалах эрх зүйн таатай нөхцөл боломжийг ингэж бүрдүүлсэн. Үүний нотолгоог "Хөгжлийн банкны хэрэг" гэх сунжирсан хэргийг 2025.09.17-нд дахин хэлэлцсэн шүүхийн шийдвэрээс ч харж болно.
Энэхүү шүүх хурлаар “.. эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Говийн зам” ХХК-ийн барьсан замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр төрд худалдаж авсан,.. “ гэх зэрэг хэрэгт буруутгагдаж байсан гэмтнүүдээс УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг чимээгүйхэн цагаатгаж, Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаярыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Төрийн ажил нь ”тааваараа явагддаг”, дор бүрдээ юу хүссэнээ хийж болдог, “хүний эрхийг” дээд зэргээр хангасан, хувийн ашиг сонирхлын энэ тогтолцоонд Төр нь хүртэл луйварчдын “хоол” болж байгааг Ерөнхий сайд Г.Занданшатар сая л анзаарч “Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд үгсэн хуйвалдаж завшсаныг НЭХЭМЖИЛНЭ” хэмээн, ЗГХЭГ болон Хууль зүй, дотоод хэргийн яаманд даалгаж байхад нэгэн мэдээллийн хэрэгслээр “Төрийн өмчийн компаниудын тэрбум давсан орлоготой захирлууд” гээд танилцуулж байх жишээтэй. Бодлого нь хүртэл луйварт суурилсан энэ тогтолцооноос үүнээс өөр үр дүнг хүлээх боломжгүй билээ.
“Албан ёсны луйвар”- ын зарим арга мэх
Дээр нэг жишээнд дурьдсан “албан ёсны луйвар” гэсэн үг зарим хүнд хулгайч, луйварчдын хэргийг төр засгийн үйл ажиллагаа мэт зохисгүй ирлэрхийлсэн санагдаж магадгүй. Гэвч энэ нь манай өнөөгийн тогтолцоо, түүнийг чиглүүлж буй бодлого нь ерөөсөө луйврын шинжтэй байгааг тодруулж хэлсэн гэсэн санаа юм! Тухайлбал төр засгийн бодлогын нэг илэрхийлэл болох НӨАТ–ын буцаан олголт гэдэг нь луйврын үйл ажиллагааны тод жишээ мөн. Нэгэнт буцаан олгох байсан юм бол түүнийг заавал татварлан авч, татварын байгууллага болон иргэдэд бөөн ажил удаж, чирэгдэл учруулахын хэрэг юу байв?! Энэхүү үйл ажиллагааны үр дүнд зарим нь хожоод, иргэдийн олонхи нь “буцаан олголт”-ыг авч чадахгүй “луйвардуулаад” үлддэг.
Энэчилэн “Сугалаа аваад хусаад хож” гэх шууд дамжуулалтад орж, 30.4 сая төгрөгөөр хохирчээ” гэх зэрэг албан ёсны луйврын ажиллагааг гэрчилсэн мэдээ мэдээлэл бишгүй л яригддаг. Гэтэл “Хүчний байгууллагын ажилтан ордонд орж ирж, гүйцэтгэх ажиллагаа явуулдаг боллоо” гэх мэтээр зэвүүцэн орилолддог УИХ-ын гишүүд нь хүртэл тарьж буй үйлийнхээ учрыг үл ойлголцон,
“Ж.Баярмаа: Жил гаруйн өмнө болсон хэрэг эцэслэн шийдэгдээгүй нь хуулийн хэрэгжилт сул байгаагийн илрэл” гэх мэт хэвлүүхэн, гэнэн юм ярьж, УИХ-ын дарга /2025.09.25-нд сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үед/ нь ч “...хулгай ... гэмт хэрэгт хилсээр хутгах гэж, ойр тойрныхныг маань айлгаж байна” гэх мэтээр, төр засгийн тэргүүнүүдийн өөр хоорондын булхайг дурьдаж, өөрсдийгөө хамгаалсан, хов живийг нийтэд дэлгэж суугаа нь өнөөгийн ТОГТОЛЦООНЫ бодит нүүр царай. Ингэсгээд энэ бүхэн гэмт хэргийнхээ хамт намжина. Энэ бол “албан ёсны луйвар”-ын /бие биенээ “шантаажлах” гэгддэг/ бас нэг арга мэх. Хамгийн харамсалтай нь өнөөгийн энэхүү “тогтолцоо” өдрөөс өдөрт улс орны шим шүүсийг сорж шавхах хэрээр монголчууд улам үгүйрэн доройтож, “хог новш” болж гудамжинд хаягдах нь нэмэгдсээр ... !!! Монголчууд маань ийм ч болчих гэж дээ!
О.Лхагвадорж



Утаагүй тамхин бүтээгдэхүүнийг бодлогоор зохицуулсан улс орнуудад тамхидалт 50 хүртэл хувиар буурдаг
"Баярлалаа ээжээ" тоглолтыг зорих ДӨРВӨН шалтгаан
Хүүхдийн мөнгөн тэтгэмж 100,000 төгрөгийг энэ сарын 19-нд олгоно
Томилолт нэрийдлээр аялал зохион байгуулсан этгээдэд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сая төгрөгөөр торгожээ
Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
Сайд нь суудалдаа суух хугацаагаа сунгуулж, иргэд бүтэн сарын хугацаанд өдрийн найман цаг цахилгааны хэрэглээгээ хязгаарлуулахаар боллоо
Нийслэлийн 2026 оны төсвийг тодотгож, баталлаа
О.Хүрэлбаатар: Гадаадын арилжааны банк орж ирэх асуудалд цогцоор нь нухацтай хандах хэрэгтэй
12 айлын малаас гоц халдварт өвчин гарч өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ
Суданд үүрэг гүйцэтгэж буй Монгол залуус хамгаалалтад байсан жирэмсэн эмэгтэйг эсэн мэнд амаржуулжээ
Говь-Алтай аймагт малдаа гараад сураггүй болсон 68 настай иргэнийг эсэн мэнд олжээ
Ж.Баясгалан: Монгол Улсад эмийн чанар муу байгаа гэдгийг би 100 хувь баттай хэлнэ
Танилц: Гуравдугаар сард цахилгаан хязгаарлах хуваарь
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-т дуудагдаад “явсан” улстөрчид Монголдоо, намдаа эргэн ирцгээж байна
“102-ын зураг дардаг өвөө” Ү.Ганзориг: Над шиг зураг дардаггүй хүн 6 сая төгрөг авч байхад би 2.4 саяыг авсан
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна
ӨВЛИЙН ПАРАЛИМПЫН “МИЛАН КОРТИНА-2026” НААДАМД ОРОЛЦОХ МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫГ ҮДЭХ ЁСЛОЛ БОЛЛОО
Маргааш цахилгааны хязгаарлалт хийгдэх байршлуудтай танилц
“Странджа” олон улсын тэмцээнээс Монголын боксчид гурван медаль хүртлээ
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
ОХУ-д тагнуулын хэргээр саатуулагдсан Баян-Уул сумын иргэн тус улсын гаалийнхантай маргалдсаны улмаас баривчлагдсан хэмээн нутгийн иргэд таамаглажээ
НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 1540 ИРГЭН ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ ӨГЧ БАЙНА
Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхоныг "гадны нөлөөгүй" нас барсан хэмээжээ
Бичлэг: "Хөгжлийн банкны хэрэг"-ийн давж заалдах шатны шүүх хурал болж байна
Авлигачдыг МАН-аас хөөх нь 3,4-н хүнд халтай ч 3.5 сая Монголчуудын эрх ашигт нийцнэ
З.Төмөртөмөө цахим сугалаагаар иргэдийг хохироож буй асуудлаар хуулийн байгууллагад гомдол гаргахаа мэдэгдлээ
Ерөнхийлөгч УИХ-ыг, МАН гишүүдээ “онилж” хаврын улс төрийг эхлүүлэв
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Лхагвын тойм“ нэвтрүүлгээр юуг өгүүлэх вэ?
"126 авлигач ба нэг лидер"
Иран улсын пуужингаар довтолж байгаа Бахрейны гол цэгүүдэд МИАТ-ын нислэгийн багийн 14 гишүүн байсныг Манила хот руу нүүлгэн шилжүүлжээ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.