Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрыг огцоруулах асуудлаар өнөөдрийн Улсын их хурлын чуулганы хуралдаан эхэлсэн билээ.
Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх татгалзлаа. Ингэснээр УИХ-ын гишүүдийн олонх Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжив.
Санал хураалтад 111 гишүүн оролцсон бөгөөд 40 гишүүн буюу 36 хувь нь байнгын хорооны саналыг дэмжиж, 71 гишүүн буюу 64 хувь нь эсрэг санал өглөө.
Ингэснээр Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газар огцрохоор боллоо.
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.