А.Үйлстөгөлдөр: Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа

10 сар 20. 10:28

А.Үйлстөгөлдөр: Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьж байна" гэлээ.

Улс төрд үүсээд буй нөхцөл байдлын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр 10.00 цагт мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлнэ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ардчилсан үндсэн хуулиа сахин хамгаалах, бататган бэхжүүлэх үүднээс Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоолд бүхэлд нь хориг тавьжээ. Ерөнхийлөгчийн хоригийг ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр уншиж танилцууллаа. 

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.