
Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх баригч МАН-ын даргын сонгуулиас эхэлсэн хямрал төрийг хямраасан. Эцэст нь, нийтээрээ эрх баригч МАН-ын Их хурлыг хүлээж байна. Товчхондоо, МАН дарга хэн болох нь Монголын төрийн хямралд цэг хатгах үгүйг шийдэхээр болоод байгаа юм.
Улс төрийн өнөөгийн хямралыг дан ганц хэдэн даргын сандал ширээ булаалдсан хэрүүл гэж харах аргагүй болж байна. Хүрээ нь үүнээс давж одсон. Өнөөдөр багш, эмч нар цалингаа нэмүүлэх шаардлага тавиад ажил хаячихсан. Ахмадууд ч тэтгэврээ нэмэхийг шаардаж жагсаад удлаа. Тэдний энэ шаардлагыг буруутгах аргагүй юм.
Тэглээ гээд цалинг нь шаардсанаар нь нэмэх боломж бас манай төрд алга. Улстөрчид, тэр дундаа УИХ-ын гишүүд чадахаараа төсвийн зардлыг багасгах тухай л ярьж эхлээд байна. Үнэн хэрэгтээ, тэгж шийдэх нь хойд хормойгоороо урдахаа нөхсөн явдал болно. Дагаад өргөн хэрэглээний бараанаас эхлээд үнийн өсөлт явагдана. Улмаар, санхүүгийн янз бүрийн эрдсэлүүд үүснэ. Нэг үгээр хэлбэл, өнөөдөр Монгол Улсад улс төр, эдийн засгийн хямрал давхар нүүрлэчихээд байгаа гэж харж болохоор байгаа юм. Харин олон нийт өнөөдөр зөвхөн улс төрийн энэ хямралыг голлон анхаарч байна. Хэвлэл, олон нийтийн сүлжээ хийгээд улстөрчид, эдийн засагчид, ер хэн бүхэн улс төрийн нөхцөл байдлыг тойрсон үйл явдлуудад онцгойлон анхаарал тавьж байгаа нь ажиглагдаж байна. Гэтэл дотоод, гадаадын жишээ туршлагаас харахад улс төрийн хямралт байдал бүр тодорхой цаг хугацаатай байдаг. Товчхондоо, түр зуурынх гэхэд болно. Харин түүний уршгаар гэх үү, эсвэл тэр хямралаас хамааралтай эдийн засгийн хямралыг нөхөхөд хүнд байдаг байна. Улс төрийн дагасан эдийн засгийн хямрал нь үйлдвэрлэгч бус хэрэглэгч орны хувьд манайд энэ илүү хүнд тусна.
Мөнгөн урсгал нь ашигт малтмал, тэр дундаа нүүрс, зэс, алтны импортоос шууд хамааралтай байдаг Монгол Улсын эдийн засаг тухайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх эрэлтээс болоод сайжирдаг, эсвэл сулардаг. Нэг үгээр, эдийн засгийн баталгааны хувьд найдвартай бус юм.
Харин ашигт малтмалын ордуудаа эргэлтэд оруулсан томоохон төслүүд л эдийн засгийн цорын ганц баталгаа болдог. Хэдийгээр, хайж илрүүлээд нөөц бололцоог нь тогтоосон олон орд газруудтай ч ашиг тусаа өгч эхэлсэн нь цөөн тоотой. УИХ-аас 2007 онд стратегийн орд хэмээн тодорхойлсон 15-16 ордын тун цөөхнийг нь ашигладаг. Мэдээж “Эрдэнэт” байна. 1978 оноос хойш хойд хөрштэй хамтран ажиллуулж, “саалийн үнээ” болтол ашиг тусыг нь хүртсэн. Цаашдаа, дахин 60 жил ашиглахаар урьдчилсан тооцоо гарсан. Мөн “Оюу толгой” бий. Төмрийн хүдэр, зэс, алт, алмаз, уран олборлодог Англи-Австралийн үндэстэн дамнасан “Рио Тинто” групптэй 2009 оноос хойш энэ орд дээр хамтран ажиллаж байна. Анхнаасаа улс төрийн шалтгаанаар Монгол Улсын Засгийн газар 34 хувийг эзэмшсэн нь өдгөө зарим талаар Монголд ашиг тусаа хэзээ өгөх нь тодорхойгүй нөхцөлийг харуулдаг. Гэхдээ, 2009 оны гэрээг хөгжүүлж, хоёр тал сайтар ярилцвал Монгол Улсад боломж байгааг зарим улстөрч, эдийн засагч хүмүүс яриад л байдаг.
Тухайлбал, Оюу толгойн бүлэг ордын ашиглалтыг УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал “…Түр хорооны хугацаа 2025 оны нэгдүгээр сарын 2-нд дуусна. Яг энэ хугацаатай давхцаад зээлийн хүүг бууруулах боломжтой хугацаа бас дуусах юм.
Мөн “Онтрэ” коапанитай холбоотой асуудлыг яаралтай шийдэхгүй бол хоёр компани хоорондоо гэрээ байгуулчихаад Монголын эрх ашиг орхигдчих гээд байна. Энэ оны хоёрдугаар сарын 3-ны өдөр “Оюу толгой” ХХК, “Онтрэ ресурс” ХХК хоёр “Онтрэ”-гийн эзэмшилд байгаа стратегийн ач холбогдол бүхий ордын лиценз дээр ашгаа хуваах гэрээ байгуулчихсан. Тийм болохоор энэ хоёр асуудлыг энэ жилдээ багтааж зайлшгүй шийдэх ёстой гэдэг үүднээс Түр хороо байгуулсан. Манай Түр хорооныхон зунжингаа ажилласан. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед 2024 оны аравдугаар сарын 30-нд хариуцаж буй сайд нарт нь Оюу толгойтой холбоотой багц асуудлуудаар маш олон чиглэл өгчихсөн юм. Үүн дотор нь “…Зээлийн хүүтэй холбоотой асуудлаар хэлэлцээр эхлүүлээд яаралтай оруулж ир, “Онтрэ” дээр асуудлаа шийдээд тэр ондоо багтааж тайлагна” гээд тодорхой хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Гэтэл нотлох баримт цуглуулах хүрээнд авсан мэдээллээр өнөөдрийг хүртэл бодитой ажил, үр дүн гарсан зүйлгүй, юу ч хийгдээгүй байна. Үүнийг Оюу толгойн асуудал дээр хойшлуулах, эс үйлдэхүй гэж хэлэхээс өөрөөр дүгнэж ярих зүйл олдохгүй аргаа барж байна. Ер нь Оюу толгой дээр “Рио тинто”-г буруутгаад байх хэрэггүй. Мэдээж тэр гаднын компани өөрийнхөө эрх ашгийн төлөө ажиллана. Харин Монгол Улсын Засгийн газар монголчуудынхаа эрх ашгийн төлөө цаг алдалгүй ажиллах ёстой. Даанч энэ ажлаа хангалттай хийхгүй байна.
Манайхаас нөгөө тал руу албан тоот ч явуулаагүй байгаа. Гэтэл Оюу толгойгоос “…Зээлийн хүү бууруулах, “Онтрэ”-ийн лицензийн асуудлыг шийдмээр байна” гэсэн албан бичиг шил дараалан ирсээр байна. Яригдаж байгаа мөнгөн дүн нь Монгол Улсын эдийн засаг, гадаад өрийн тэн хагас шүү дээ.
Бид энэ хүүгээрээ явсаар 2037 онд зээлээ төлж дуусахад анх авсан 6.1 тэрбум ам.долларын зээлийн хүүнд 18 тэрбум ам.доллар төлөх гээд байгаа юм. Энэ чинь 2026 оны төсвийг хоёр дахин нугалах хэмжээний мөнгө. Гэтэл бид өнөөдөр багш, эмч нарынхаа цалин, ахмадуудынхаа тэтгэврийг нэмж чадахгүй сууж байна. Тийм болохоор л энэ асуудлаа шийдээч гээд байгаа юм” гэж байна. Тэд энэ мэтээр Засгийн газар яг одоо гэрээ сэлтээ аятайхан болгочих боломж байгааг сануулсаар байна. Гэвч, улс төрийн хямрал, хэрүүл уруулын дуулианд дарагдаад тоож байгаа хүн ховор байгаа юм. Нөгөөтэйгүүр, нэгэнт эхлүүлсэн том төслүүдийг тохоон томилогдсон УИХ, Засгийн газар бүр байнга анхаарч байх үүрэгтэй. Хараа хяналтаа алдах, зарим нөхдөд найр тавихад юу болдгийг бид мэднэ дээ. 2015-2016 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Орост байсан 49 хувийг авах онцгой эрхээсээ Засгийн газар татгалзаж байлаа. Хэдэн жил болж байж төрд аваад ТӨҮГ болгосон. Гэхдээ, энэ үйлдвэрийг төрд аваад хяналт нь яасан, засаглал нь юу болсон, ашиг орлого нь ямар болсныг бас анхаарах л хэрэгтэй. Түүнчлэн, дээр ярьсан “Оюу толгой” төсөлтэй холбоотой асуудлыг ингээд үл тоомсорлоод байж болохгүй юм. “Рио Тинто” компанитай ярилцах шаардлага нэгэнт үүссэн. Яг үнэндээ, “Оюу толгой” төсөл бол тухайн үедээ Монголыг дэлхийд таниулж, гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татсанаараа том тэсрэлт өгсөн.
Монгол Улсын эдийн засаг 17 хувь хүртэл өсөж, дэлхийн анхаарлыг нааш нь татаж байлаа. Даанч, дараа дараагийн дотоодын улс төрийн хямрал энэ төслийн үр ашгийг сайжруулахад саад хийсээр ирсэн. Мөн гаднын хөрөнгө оруулалтыг ч хангалттай үргээсэн.
Тиймээс цаг алдалгүй Оюу толгой, бусад хөрөнгө оруулалтын төслүүддээ анхаарахгүй бол манай улс төрийн байж байгаа нь эдийн засгийн аюулгүй байдлаа алдагдуулах хэмжээнд хүрч мэдэхээр болж байна. Ерөөс, алив улсын улс төрийн “аюултай байдал”-ын далимаар эдийн засгийн аюулгүй байдал нь алдагддаг. Тиймээс, нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон, түншүүд өөрчлөгдчихсөн байхыг ч үгүйсгэхээргүй л дотоодынхоо улс төрийн хэрүүл тэмцэлд мансуурч, мангуурч байна даа.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



Тэргүүн Шадар сайд Н.Учрал Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг УИХ-д өргөн мэдүүллээ
Д.Шүрэнцэцэг: “лайвчин” Д.Мөнх-Эрдэнэ гэх хүн намайг “мисс” хэмээн нэрлэж, Гүйцэтгэх захиралтайгаа зугаалж ирсэн гэж гүтгэлээ
МОНГОЛ МАЛ ШҮЛХИЙТЭЙ, ЕРӨНХИЙ ЭМЧ А.НАРАНТУЯАГИЙН ХАЛААСАНД ШҮЛХИЙН ШИНЭ ТӨРЛИЙН ВИРУС КОМПАНИТАЙГАА БАЙНА
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан суллагдаагүй
О.Билгүүн: Манайх инфлюсерийн тухай хуультай болбол Үндсэн хуультай зөрчилдөнө
Охидын биеийг үнэлүүлсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ
Б.ТҮВШИН: Нүүрсний хулгай, 1XBET мөрийтэй тоглоомтой холбоотой нэвтрүүлэг бэлтгэж цацаж нэр төрд чинь халдана гэж заналхийлж, 300 мянган ам.доллар нэхлээ
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчид прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ
Нэг килограмм самар 22 мянган төгрөгийн үнэтэй байна
Л.Оюун-Эрдэнийн засагласан дөрвөн жилд бараа, бүтээгдэхүүний үнэ 157 хувь хүртэл өсчээ
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!
“Би чадна”-чууд бүх салбарыг самарч байна
Хүүхнүүдийн краш Seryoja "US" амьд тоглолтоо толилуулна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа
Төрийн албан хаагчийн 0-6 настай хүүхэд томуу, томуу төст өвчнөөр өвдсөн бол тав хоногийн ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ өгнө
Кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол олголоо
Төрийн соёрхолт инженер Н.Нацагням ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт хүсэлт гаргажэ
Багш, эмч нарын орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг судлах өргөтгөсөн ажлын хэсэг байгууллаа
П.Наранбаяр: Өнөөдөр хэлэлцээрийн ширээнд суух байх. Багш нарын ажил хаялт ойрын хугацаанд зогсоно гэж итгэж байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Машины оношилгоо дарж өгнө” хэмээн иргэдийг залилж байна
Сайдын гэдийтэлийн ард "хүүхдүүд хохирч байна"
BTS хамтлаг зургаан жилийн дараа цомгоо гаргана
“Anuxai’s fitness-4” шоуны сонгон шалгаруулалтад 3000 гаруй бүсгүй хүсэлтээ ирүүлжээ
Х.Булгантуяаг аварч болох, Цэцийн дүгнэлтийн "ганц үг"
Улсын хэмжээнд 51 вагон АИ-92 автобензин байна
Н.Туяа: Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 саяд хүргэх боломжтой
Парламент нь ч хэрэгжүүлдэггүй Хүний эрхийн үндэсний хөтөлбөр
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад орлоо
Г.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Юн Сүк Ёл: Төрийн эсрэг хүчнээс улсаа аврахын тулд онц байдал зарласан ч Үндэсний Ассамблейн шаардлагын дагуу цуцалж байна
Юн Сог Ёль цаашид байцаалт өгөхгүй гэв
Юн Сог Ёлийг огцруулах тухай хуулийн төслийг парламентад өргөн барьжээ
Ю.Отгонбилэг: Цаашид үнэлгээнд үндэслэн ахмадуудад үйлчилгээ хүргэнэ
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.