"Оюутолгой” төслийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит 7 жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээг үргэлжлүүлэхээр боллоо

10 сар 31. 10:17

"Оюутолгой” төслийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит 7 жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээг үргэлжлүүлэхээр боллоо

 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын 2025 оны 65, 68, 73 дугаар захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг болон Рио Тинто группийн эрх бүхий ажлын хэсгийн хоорондын хэлэлцээний эхний өдөр талууд тодорхой асуудлаар зөвшилцөлд хүрлээ.

 “Оюутолгой” төслийн зээлийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх асуудлыг 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэрэв дурдсан хугацаанд зөвшилцөлд хүрэхгүй бол дээрх хугацааг сунгахаар талууд тохиролцов.

 Зээлийн хүүгийн хувийг олон улсын зах зээлийн стандартын дагуу тогтоох, зээлийн хүүтэй холбоотой бусад нөхцөлүүдийг авч хэлэлцэхээр тогтлоо.

​​​​​​​

 Менежментийн үйлчилгээний төлбөрийн тухайд олон улсын жишигт нийцсэн, шударга, хүлээн зөвшөөрөхүйц шийдлийг олохоор ажиллах, хэлэлцээний явцад ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчлөхгүй байхыг эрмэлзэнэ хэмээн талууд тохирсон байна. Хэлэлцээ үргэлжилж байна.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.