ХУУЛЬ БУС ТЕНДЕРИЙН ЗОЛИОС НЬ МОНГОЛ МАЛ, МОНГОЛ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД БАЙХ УУ?

10 сар 31. 13:28

ХУУЛЬ БУС ТЕНДЕРИЙН ЗОЛИОС НЬ МОНГОЛ МАЛ, МОНГОЛ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД БАЙХ УУ?

​​​​​​​

Монгол хүн мах идэхгүй амьдрана гэхээр ямарч хүнд төсөөлөгдөхгүй. Тийм ч учраас 5 хошуу малын эрүүл мэнд бол монгол түмний хувьд маш чухал асуудал мөнөөсөө мөн.

Малын эрүүл мэндийн асуудлыг монголын төр болон малчин хамтран хамгаалдаг гэж хэлж болно. Монгол улсад олон улсын худалдааны хорио цээрт бог малын мялзан, гоц халдвар шүлхий, бод малын арьс товруутах зэрэг өвчин сүүлийн 10-аад жилийн туршид хэд хэдэн удаагийн давтамжтай гарсан байдаг. Яагаад энэхүү хорио цээрт өвчин гараад байдаг, шинэ төрлийн вирус дэгдээд байдгийг манай хууль хяналтын байгууллагууд ер нь анхаарч авч үздэг болов уу. 

Саяхан нэг сэтгэл түгшээсэн мэдээлэл сонсогдлоо. Учир нь мал амьтны эрүүл мэндийг хамгаалах ёстой байгууллага нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газар билээ. Гэтэл хамгаалах ёстой байгууллагын удирдлагууд нь амьтны эрүүл мэндийг хамгаалах биш эсрэгээрээ зориудаар шинэ төрлийн вирусээр монгол улсыг хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлэл авагдсан юм.

Дэлхийн мал амьтны эрүүл мэндийг хамгаалах байгууллагын шүлхий өвчний лавлагаа төв лабораториос Монгол Улсад гарсан шүлхий өвчний вирусыг шинжилж түүнд тохирох вакцины омгийн төрлийг тодорхойлж өгсөн байдаг юм байна. Монгол Улсад А, О гэсэн хоёр хэвшлийн голомт л өмнө нь бүртгэгдэж байсан ба тэрхүү хэвшлүүдийн эсрэг дархлаа тогтоох чадамжтай вакцины омгийг Дэлхийн төв лабораториос нь тогтоогоод өгчихсөн юм байна.

Гэтэл Мал эмнэлгийн ерөнхий газрын одоогийн удирдлагууд болох А.Нарантуяа, Б.Болдбаатар тэргүүтэй нөхдүүд Монгол Улсад тохирохгүй гэж дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас тодорхойлсон вакциныг Улсын төсвийн 7 тэрбум  745 сая төгрөгөөр худалдан авч монгол малд шинэ төрлийн вирусыг тараах гэж байгаа тухай баримт ирсэн юм.

Сангийн яамнаас тухайн вакциныг шаардлага хангахгүй гэдгийг тогтоож, дахин тендер сонгон шалгаруулалт явуулахыг даалгасан ч хууль зөрчин яаран сандран гэрээ байгуулсан байна.

Шүүх дээр хууль бус тендер, хууль зөрчсөн гэрээг хүчингүй болгох хурал зарлагдсан ч тухайн хуралд нь шалгарсан, шалгаруулсан хоёр нь очиж тайлбар мэдүүлэг өгөхгүй байгаа гэнэ. Энэхүү асуудал цаашдаа албан тушаалаа ашигласан, хүн амын эрүүл мэндэд хохирол учруулсан, үндэсний аюулгүй байдалд халдсан, монгол малд бактерлогийн туршилт явуулсан зохион байгууллалттай бүлэг этгээдүүд хуулийн дээгүүр гишгэлж байгааг цагдаа, тагнуул, АТГ хэрхэн шалгаж тогтоохыг харах үлдлээ.

Мөн мэргэжилдээ эзэн болоогүй сэтгэлгүй, хууль зөрчөгчдөд Засгийн газар хариуцлага тооцож, улсад учруулсан хохиролыг нь нөхөн төлүүлэх цаг ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.