Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингээр ахлуулсан 10 баг өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд түлш борлуулж буй 397 цэгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түлшний хангамж, түгээлт, жин, дамлан борлуулж байгаа асуудал, хагас коксон шахмал түлшийг яагаад хэрэглэх болсон зэрэг иргэд, олон нийтийн анхаарлыг татсан асуултуудад өөрийн цахим хуудасаараа дамжуулж хариулт өгчээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Өнгөрсөн долоо хоногт түлш борлуулах цэгүүдээр ажиллалаа. Нийт 397 борлуулалтын цэг үйл ажиллагаа явуулж байна.
Нэгт, түлшний хангамж тасралтгүй байх тал дээр анхаарч ажиллалаа. Иргэд “Хотула” аппликейшн ашиглан түлшээ худалдан авах боломжтой. 172 мянга гаруй айл өрх буюу 650 мянга гаруй иргэд түлш худалдан авч байгаа. Нэг өрх нэг карттай байх ёстой. Тэгэхээр 172 мянган карт байх ёстой. Гэвч өнөөдөр 286 мянган карт бүртгэлтэй байна. Энэ хооронд 100 гаруй мянган картын илүүдэл байна. Эдгээр тодорхойгүй картыг ашиглан зориулалтын бусаар түлшийг ашиглах, хөдөө, орон нутагт зарж борлуулах асуудал гарч байна. Жишээлбэл, сайжруулсан шахмал түлшийг ачааны машинаар орон нутаг руу нууцаар зөөвөрлөж байгаа бичлэг өнгөрсөн долоо хоногт илэрсэн.
Нас барсан 7200 гаруй иргэний “Сайн карт”-ыг ашиглаад нүүрс худалдан авч, их хэмжээгээр хадгалж, орон нутаг руу зарж байсан асуудлыг илрүүлж, холбогдох арга хэмжээг авсан.
Хоёр долоо хоногийн өмнө Эмээлтийн пост дээр 46 шуудай буюу 2100 тонн түлш хотоос гаргах гэж байгааг илрүүлж, үйлдлийг зогсоосон. Өнгөрсөн шөнө 95 шуудай буюу 6 тонн хагас кокс болон сайжруулсан түлш Улаанбаатар хотоос гаргах гэж байгааг илрүүлсэн. Энэ мэт байдлаас түлшний тасралт, зохиомол хомсдол үүсэж байна. Хөдөө орон нутагт болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 2200 гаруй уурын болон нам даралтын зууханд түлшийг дамлан борлуулж байгаа юм. Энэ асуудлыг ойрын хэд хоногт яаралтай шийдвэрлэж дуусна.
Хоёрт, түлшний жингийн тухайд “Тавантолгой түлш” компани автомат төхөөрөмжөөр савладаг. Гэтэл туршилтын 400 шуудай сайжруулсан түлш андуурагдаж, түгээгдсэн. Энэ тал дээр зохицуулалт хийж, 25.5-26 кг-аар автомат тохируулгыг тохируулж хэвийн болгон ажилласан. Өнгөрсөн амралтын өдрүүдээр түлшний цэгүүдээр ажиллахад хамгийн багадаа 25 кг, ихдээ 28 кг-аар шахмал түлш савлагдсан байгааг хянаж дүгнэсэн.
Гуравт, түүхий нүүрс түлье гэх асуудалд хандаж хэлэхэд түүхий нүүрс түлэх ухарсан алхам хийхгүй. Гурван төрлийн нүүрсийг борлуулж эхэлсэн. Хагас кокс, сайжруулсан шахмал түлш болон угаан баяжуулсан мидлингийг борлуулж байгаа. Угаан баяжуулсан мидлингийг 10 хоног сонголтоор олгоно. Нүүрсний сонсгол дээр хүртэл мидлингийг барьцалдуулагчгүй хэрэглэх талаар санал болгосон байдаг. Тиймээс шууд угаан баяжуулсан мидлингийг борлуулж эхэлсэн.
Дөрөвт, хагас коксон шахмал түлшний илчлэгийн хувьд сайжруулсан түлштэй ижил буюу 6000 гаруй ккал. Хагас коксон шахмал түлш нь нүүрсний химийн хортой найрлагыг ялгаж жигнэсэн түлш бөгөөд илч ямар байх нь зуухны бүрэн бүтэн байдал, ямар зууханд галлагаа хийж байгаагаас хамаарч байна. Тиймээс Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс зуух болон галлагааны талаар зөвлөгөөг иргэд нээлттэй авах боломжтой.
Тавдугаарт, хагас коксон шахмал түлшийг яагаад импортолж байгаа вэ гэдэг асуудалд юун түрүүнд манай улсад хагас коксон шахмал түлшний үйлдвэр байхгүй. Нийслэлээс хагас коксон шахмал түлшний үйлдвэр барихыг дэмжиж, судалж байгаа. Хамгийн багадаа 38 сар дотор тус үйлдвэрийг барих боломжтой.
Цаашдаа Улаанбаатар хот хагас коксын үйлдвэр барьсан ч ахуйн хэрэглээнд нүүрсийг бүрмөсөн болиулахаар төлөвлөж, хийн түлшинд шилжүүлэх, орон сууцжуулах төслүүдээ амжилттай хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тодорхой хэлбэл, Улаанбаатар хот хийн түлшинд шилжих хугацаанд буюу түр хугацаанд шахмал түлшийг хэрэглэж байгаа. Хагас коксон шахмал түлшийг сайжруулсан түлштэй харьцуулахад дэгдэмхий бодис 51.9 хувь, хүхэр 57.7 хувь, үнслэг байдал 37.2 хувиар бага байна. Амьсгалын замын өвчин, харшил, астма, ургийн өвчлөлд ихээр нөлөөлдөг агаарт тархах тоосонцрын хэмжээг 72.6 хувиар бууруулдаг. Хүхэрлэг хий 85.5 хувь, угаарын хий 10-15 хувь, азотын исэл 23.5 хувиар тус тус буурч байгааг хагас коксон шахмал түлшинд хийсэн судалгаагаар нотолдог. Хийн түлшний шилжилтийн дараа Монголд үйлдвэрлэсэн хагас коксон түлшээ цахилгаан станцуудад нийлүүлэх төлөвлөлтийг хүртэл гаргасан байгаа.
Зургаадугаарт, түлш борлуулалтын цэгүүдийг нэмнэ. Сонгинохайрхан дүүрэгт 5 цэг, Хан-Уул дүүрэгт 2 цэг, Баянзүрх, Баянгол дүүрэгт мөн цэгүүдийн саналыг өнөөдөр хүлээж авч дуусаж, 10 гаруй цэг нэмж байгуулна. Өнгөрсөн шөнийн байдлаар 325 цэг дээр 2300 тонн түлшний илүүдэлтэй хоносон бол 50-60 цэгийн түлш дууссан байсан. Тиймээс түлшийг хүртээмжтэй нийлүүлэх зорилгоор зарим цэгийн түлшний хэмжээг нэмнэ” гэлээ.


                        Нийслэлийн 213 мянга гаруй иргэнд 11 мянган га газрыг үнэгүй өмчлүүлжээ
                    
                        Бусдын амьдралд нөлөөлөх муу үгээ залгиж суръя
                    
                        Хэлэлцээрийг бүртгэсэн тухай албан бичиг хүлээж байна, бүртгээд албан бичгээ бидэнд ирүүлбэл хэвлэлд мэдээлэл өгнө
                    
                        ₮87.6 тэрбумын санхүүгийн баримт хуурамчаар үйлдэж, цахим системд тайлагнасан этгээдүүдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
                    
Дүүжин тээврийн орц, гарцтай давхцаж байгаа тул Хархорин захын инкубатор төвийг нураана гэсэн
Анхааруулж, сануулсаар байтал Х.Булгантуяа албаар Үндсэн хууль зөрчжээ
“Мөнгөн гүүр“ эмнэлгээс Саппорогийн уулзвар хүртэлх замыг хоёр эгнээ болголоо
Согтуурсан үедээ маргалдан хамт архи ууж байсан эмэгтэйдээ хутгалуулжээ
Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн түгээх станцаас илэрсэн
Хуулиар бус хуйвалдаанаар эвлэрээд МАН “хаачих” вэ?!
АПЕК-ийн хаалтын арга хэмжээнд G Dragon дууллаа
Арваннэгдүгээр сарын бөхийн барилдааны хуваарь
Улсын хэмжээнд нийт 169 вагон АИ-92 автобензин байна
УИХ-ын гишүүд “Ухаа худаг”-ийн зөрчлийг олон нийтэд “танилцуулах”-аас зугтааж байна
ANUXAI’S FITNESS I Олон нийтийг төлөөлөх ОРОЛЦОГЧ тодорно
А.Амартүвшин: Нас барсан 7200 гаруй иргэний “Сайн карт”-ыг ашиглаад түлш худалдан авч, их хэмжээгээр хадгалж, орон нутаг руу зарж байсан зөрчлийг илрүүлсэн
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?
УИХ-ын 126 гишүүний тоог цөөлж, хэмнэсэн зардлаар нь тэтгэвэр нэмье
Чингис хаан банкнаас нийгмийн даатгалын сангийн өр төлбөрт 103.57 тэрбум төгрөгийг барагдуулахаас 18.6 тэрбумыг төлжээ
Монголын залуу пара тамирчид "ДУБАЙ–2025" Азийн наадамд оролцоно
МАН-ЫН БҮЛЭГ: Цалингийн шатлалыг өсгөх хувилбарыг хэлэлцэж байна
Т.Аубакир: Багш нарын цалинг 76 хувь, тэтгэврийг 8.6 хувь нэмэхээр хэлэлцэж байна
Хоёр жилийн дараа Ардчилсан Ерөнхийлөгчтэй болж байж төр хямралаас гарах нь тодорхой боллоо…
Газрын тос олборлож буй “Доншен газрын тос” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
УИХ, МАН хоёрын аль нь төрийн эрхийг барьдаг дээд байгууллага вэ?!
А.Цэрэнбат: Нийгмээрээ буллидэж байж МАН татан буугдана
Гишүүдийн дийлэнх дэмжээгүй тул Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргахгүй боллоо
МУГТ Г.Отгонцэцэг: Өсвөрийн тамирчид хэдэн өдөр буудлын үүдэнд хонож байна
Эмгэнэл
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ 
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ 
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна 
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Юн Сүк Ёл: Төрийн эсрэг хүчнээс улсаа аврахын тулд онц байдал зарласан ч Үндэсний Ассамблейн шаардлагын дагуу цуцалж байна
Юн Сог Ёль цаашид байцаалт өгөхгүй гэв
Юн Сог Ёлийг огцруулах тухай хуулийн төслийг парламентад өргөн барьжээ
Ю.Отгонбилэг: Цаашид үнэлгээнд үндэслэн ахмадуудад үйлчилгээ хүргэнэ
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.