
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа өнгөрсөн сарын 17-нд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэхийг хэлэлцсэн чуулганы нэгдсэн хуралдааныг даргалсан. Ингэхдээ УИХ-ын гишүүдийг “Яаралтай ирцээ бүрдүүл” хэмээн шаардаж, индрээс нэрийг нь дуудаж, нэгдсэн хуралдааны шууд дамжуулалтын үеэр иргэдийн үлдээсэн сөрөг сэтгэгдлүүдийг уншиж байсан юм.
Мөн тэрээр УИХ-ын чуулганд орж ирцээ бүрдүүлбэл Үндсэн хуулийн зөрчил болно гэж пост лайв хийсэн УИХ, Засгийн газрын гишүүдийг “Сайд нар минь тайвшир.
Та бүхэн чуулгандаа орж ирж ирцээ бүрдүүл. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар та бүхнийг огцруулахгүй гэж шийдвэр гарсан. Эсвэл та нар наад лайваа Сүхбаатарын талбай дээр гараад хий. Тэнд та нарын -4 хэмд хүмүүс хүлээж байна.
Өөрийнхөө дулаан өрөө зөөлөн суудлаас битгий лайв хий. Наад пост, лайв чинь иргэдийн элэг доог болж дууслаа” хэмээн чуулганы индэр дээрээс мэдэгдэж байв. Түүнчлэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлт буюу, "Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжээгүйг дэмжье" гэсэн саналын томъёоллоор санал хураасан. Ингэхэд гишүүдийн олонх дэмжээгүй тул Ерөнхий сайд Г.Занданшатар огцорсон байдаг. Огцруулах санал хураалт явуулсны дараа Х.Булгантуяа" ...Уучлаарай, ийм муухай сценариар таныг буулгалаа" гэж Ерөнхий сайд Г.Занданшатарт хэлсэн юм. Энэ нь Х.Булгантуяа өөрөө мэдсээр байж байнгын хорооны саналын томьёоллоор чуулган дээр санал хураасан болж таарч байгаа юм. Харин энэ процессыг Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнээд байна.
Тухайлбал, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтээр биш, шууд "Огцруулахыг дэмжих үү" гэсэн агуулгаар санал хурааж, шийдэх ёстой байжээ.
Ийнхүү цэцийн тогтоол өөрөө "Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн" гэсэн үг, өгүүлбэртэйгээр гарсан юм. Тиймээс Үндсэн хууль зөрчсөн асуудалд нь Х.Булгантуяад хариуцлага тооцох асуудал улс төрийн хүрээнд яригдаж байна. АН-ын бүлгийн гишүүд Үндсэн хууль зөрчсөн хэмээн цэц дүгнэсэн учраас Х.Булгантуяаг дэд даргаас буулгаад зогсохгүй, УИХ-ын гишүүнээс эгүүлэн татан ёстой хэмээн үзэж, мэдэгдэл гаргасан. Харин МАН-ын бүлгээс Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас нь огцруулна, УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах нь нэг асуудалд хоёр шийтгэл оногдуулсан хэрэг болно хэмээн үзэж байна. Улмаар энэ долоо хоногт холбогдох байнгын хороод хуралдсан ч маргалдагч талууд цэцийн дүгнэлтийг өөр өөрийнхөөрөө тайлбарлаж, тодорхой шийдэлд хүрэлгүй тарсан. Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг хэлэлцсэн ч АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авчихлаа. Тэгэхээр МАН Х.Булгантуяад хариуцлага тооцно, АН УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна гэх маргаан ирэх долоо хоног ч үргэжилнэ гэсэн үг. Х.Булгантуяа нь 2024 оны ээлжит сонгуулийн наймдугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ. УИХ-ын гишүүн нь "Монгол Улсыг Их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглаж байна. Миний бие энэхүү тангаргаас няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" гэж тангараг өргөсөн.
УИХ-ын гишүүн хүн Үндсэн хуулийг бүтнээр нь цээжээр мэддэг байх албагүй, бас Үндсэн хуулийг үг үсэггүй цээжлэх нь ч утгагүй байх. Харин өргөсөн тангаргаа бол цээжээр мэддэг байхаас гадна ёсчлон биелүүлдэг байх ёстой, үүрэгтэй.
Бас энэ тангаргаа эрхэм гишүүд биелүүлж байна уу, зөрчиж байна уу гэдгийг иргэд, олон нийт харах хянах ёстой. Үндсэн хуулийг дээдлэн сахина гэсэн болохоос зөрчинө гэж тангараглаагүй байна. Бас “Миний бие энэхүү тангаргаас няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэжээ. Гэтэл Үндсэн хуулийн зөрчил яригдаж байхад хариуцлагын тухай тун цөөхөн гишүүн дуугарч байна гэх мэтчилэн олныг дурдаж болохоор байна. Товчхондоо бол, УИХ-ын гишүүд тангаргаа биелүүлж байна уу. Уншигч та бас хараад дүгнэлтээ хийх биз ээ. Үндсэн хуулийн 29.3-т “УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно” гэж заасан. Үндсэн хууль зөрчсөн нь Цэцийн дүгнэлтээр тодорхой болсон учраас УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг ойрын үед УИХ-аас эгүүлэн татаж магадгүй байна.
Мөн Х.Булгантуяагийн оронд хэн УИХ-ын гишүүн болох хугацаа нь түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татсан өдрөөс эхэлж тоологдоно.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 77.2-т Сонгуулийн тойрогт нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн орон гарсан бол Нөхөн сонгууль явуулна гэж, 9.10-т гишүүнийг эргүүлэн татсан нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор УИХ-аас нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт товлож зарлана. Гэхдээ нөхөн сонгуулийг санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө зарлана гэж тус тус заасан байна.
Төмөрбаатарын Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин



Л.Оюун-Эрдэнэ: Хорин жил гацсан төслөө дахиад гацаая гэж байгаа бол тэгье л дээ...
Ч.Номин: “Тамгагүй төр” жүжигт төсвөөс нэг ч төгрөг зарцуулаагүй. Б.Энхбаяр санаатайгаар удаа дараа гүтгэж байна
Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
МАН-ын даргад далаад оны УИХ-ын гишүүд өрсөлдөнө
ЭЭХХЗГ-ын дарга Н.Эрдэнэбаяр: Б.Дугархүүгийн "NMN" бүтээгдэхүүн дээр хийсэн сурталчилгаа хууль бус
Булгантуяагийн КЭЙС
Ц.Сандаг-Очир: Төсвөөр наймаа хийж, Засгийн газрыг авч үлдсэн нь өнөөдөр илчлэгдлээ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
“The Beatles”-ийн тухай кинонд Ёко Оногийн дүрд Анна Савай тоглож магадгүй
"Anuxai's Fitness" шоуны 4-р бүлгийн ЗУРГААН оролцогч тодорлоо
Хуурамч дардастай өндөг худалдан борлуулсан аж ахуйн нэгжид 20.000.000 төгрөгийн торгууль ногдууллаа
10 сургуулийн хоолны газрыг засварлан шинэчилж байна
Угаар мэдрэгчээ унтраасан айл өрхөд арванхоёрдугаар сарын 15-наас түлш худалдахгүй
Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
УИХ-ЫН ГИШҮҮН Д.АМАРБАЯСГАЛАН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОЖ БАЙНА
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАРИУЦАН ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗАХИАЛГА АВЧ ЭХЭЛЛЭЭ
Томуу, томуу төст өвчний дуудлага аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 42.7 хувиар буурчээ
Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуулжээ
Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисст хүлээлгэн өгчээ
Бусадтай нийлж нөхрөө хөнөөх зорилгоор ундаанд хулганы хор, архинд уксус хийж уулгасан эмэгтэйд оноосон 13 жилийн ялыг 10 болгон бууруулжээ
Зам засварлаж байсан ажилчныг дайрч хөнөөгөөд зугтаажээ
МАН Х.Булгантуяад хариуцлага тооцно, АН УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна
Л.Оюун-Эрдэнэ арай л дэндүү муу Ерөнхий Сайд байжээ
Өсвөр насны хөвгүүд бүлэглэн автомашин хулгайлж байхдаа бусдын амь насанд хүрчээ
Сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө бусдад залилуулсан гэх гомдлыг шалгаж байна
Дэвид Бекхэмд “Хүлэг баатар” цол хүртээжээ
"Тавантолгойн цагаан толгой" баримтын эмхэтгэл хэвлэгдэн гарчэ
С.Бямбацогт: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс худалдсан 15 жилийг гэрээг ил болгох шийдвэр гаргалаа
Л.Оюун-Эрдэнэ: Цэц нь парламентын гал тогоонд орж ирээд ингэж санал хураахгүй бол эгүүлэн татна гэдэг асуудал ярьдаг байгууллага биш
Булган аймагт нас барсан нэг сартай нярайн хэрэгт нөхцөл байдлыг тогтоох шалгалт үргэлжилж байна
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Юн Сүк Ёл: Төрийн эсрэг хүчнээс улсаа аврахын тулд онц байдал зарласан ч Үндэсний Ассамблейн шаардлагын дагуу цуцалж байна
Юн Сог Ёль цаашид байцаалт өгөхгүй гэв
Юн Сог Ёлийг огцруулах тухай хуулийн төслийг парламентад өргөн барьжээ
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.