Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн асаргааны тэтгэмж 80 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

1 цаг 51 минутын өмнө

Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн асаргааны тэтгэмж 80 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан мэдээлэл өглөө. Тэрээр "Төсөв хэлэлцэж эхлэхээс өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг анхаараач гэдэг саналаа Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт хэлсээр ирсэн.

Улмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, халамж нэмэх асуудал өнгөрсөн баасан гарагийн чуулганаар авч хэлэлцээд 66 гишүүний саналаар дэмжигдсэн ч шадар сайд гүйцээн боловсруулах чиглэл авъя гэж санал гаргаснаар дахин санал хураахаар болсон. Улмаар хагас, бүтэн сайнд ТБХ ярилцаад тодорхой хэмжээнд үр дүнд хүрлээ. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох, 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох асаргааны мөнгө, хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ харж байгаа иргэнд гэсэн гурван төрлийн халамж авдаг. Үүнээс ирэх оны төсөвт 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 16 хүртэлх насны хүүхдийн асаргааны тэтгэмжийг 20 хувь хүртэл нэмэхээр ажлын хэсэгт тооцоолол орууллаа. 20 хувь хүргэхэд 30 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр хэрэг болно. Иймээс зам уйлахгүй, барилга өвдөхгүй хэмээн энэ санхүүжилтээс хасаад хөгжлийн бэрхшээлтэй иргэийн асаргааны мөнгө 80 мянган төгрөгөөр нэмэгдэхээр боллоо. 

Анх өргөн баригдсан төсөвт 6 хувь нэмж, 17 мянган төгрөгөөр өсөх байсан бол 20 хувиар буюу 80 мянган төгрөгөөр нэмэгдэхээр боллоо. Төр засаг өнөөдрөөс эхлээд хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг, бид нар бас дуугарч жагсах эрхтэй гэдгийг ойлгосон байх. 

Асаргааны мөнгө 397000 мянган төгрөг 80 мянган төгрөгөөр нэмэгдээд 477500 боллоо. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн халамж горьдогч биш хүртээмж хүсдэг. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж хүртэхээс аргагүй. Хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийг нэмж, ажлын байраар хангах шаардлагатай. Бид НҮБ-ын конвенцид нэгдсэн ч хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа. Хэрэгжилтэд анхаарах ёстой. Хэрэгжүүлэхгүй байгаа үед ямар арга хэмжээ авах, хариуцлагын арга хэмжээ илүү яригдах ёстой" гэлээ. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.