Ц.Оюунгэрэл: Ундны усны эх үүсвэрт халдах нь хамгийн том нүгэл шүү

3 цаг 12 минутын өмнө

Ц.Оюунгэрэл: Ундны усны эх үүсвэрт халдах нь хамгийн том нүгэл шүү

Соёлын сайд асан Ц.Оюунгэрэл өөрийн цахим хуудсаар лайв хийж, Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрт халдаж болзошгүй барилга, байгууламжийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Монгол Улс усны бодлогоороо дэлхийд сайшаагдаж ирсэн. Гэвч хүн амын тал нь бөөгнөрөн суурьшдаг нийслэл хотын ундны усыг хангадаг 88 худгийн 61 буюу 70 хувь нь байрладаг үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шуналын гар хүрч байна. Тус газар руу халдаж, цементлэх гэж байгаа шийдвэр нь ундны усны эх үүсвэрийг устгах аюултай алхам.

Хятадын Засгийн газрын нэрийг барьж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо театр, экспо болон зогсоол барих нэрийдлээр 40 га газар олгохоор болсон байна. Намайг Соёлын сайд байх үед Үндэсний теар барихад ердөө хоёр га газар шаардлагатай байсан. Дахин төлөвлөлтийн олон бүс байхад заавал цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг авах шаардлагагүй. Хэрэв хүсвэл Хүй долоо худагт хуурай газар барьж болно. Газрыг цементлэх гэдэг нь гүний усыг устгана гэсэн үг. Биднийг тэжээдэг худагууд зүлгээр тэжээгддэг атал ундны усан дээрээ театр бариад дуулж, бүжиглэнэ гэж байхгүй” гэв.

Мөн тэрээр өнгөрөгч наймдугаар сард болсон НҮБ-ын “Цөлжилттэй тэмцэх талуудын бага хурал”-ын хүрээнд 10 мянган хүн хүлээн авах экспо төв, автомашины зогсоол барихаар төлөвлөж байсан.

Энэ нь мөн ундны усны нөөцөд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Иргэдийн язгуур эрх ашигт халдаж байгаа асуудалд дуугүй байж болохгүй. Тус байгууламжаа Хүй долоон худагт очиж барь. Ундны усны эх үүсвэрт халдах нь хамгийн том нүгэл” хэмээн уриаллаа.

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.