
Татварын ерөнхий газрын Олон нийттэй харилцах төвийн татварын улсын байцаагч Л.Батцэнгэлтэй ярилцлаа.
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн талаар мэдээллээр энэ удаагийн ярилцлагаа эхлэх үү?
-Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиа шинэчлэн баталсан. Үндсэн хуулийн энэ өөрчлөлтөөр Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж орсон. Үүнтэй холбоотойгоор 1992 онд орчин цагийн татварын алба үүсэн бий болсон. Ингээд таван төрлийн татварын хуулийг анхлан боловсруулж, 1993 оноос эхлэн мөрдсөн.
Эдгээр таван хуулийн нэг нь одоогийн ААНОАТ-ын тухай хууль, тухайн үедээ Аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын тухай хууль гэсэн нэртэй байсан. ААНОАТ-ын тухай хууль өнгөрсөн 30 гаран жилийн хугацаанд хоёр удаа шинэчлэгдсэн.
Эхнийх нь 2006 оны зургаадугаар сарын 29-нд шинэчлэгдэн батлагдаж, 2007 оны нэгдүгээр сарын 01-ээс мөрдсөн. Дараа нь 2019 оны гуравдугаар сарын 22-нд шинэчлэгдэн батлагдаж, 2020 оны нэгдүгээр сарын 01-ээс одоог хүртэл мөрдөж байна. Мөн 2025 оны эхнээс ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал яригдаж, нэмэлт өөрчлөлтийн төсөл нь өргөн баригдаад, олон нийтийн санал авах процесс үргэлжилж байгаа.
-Та яг одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа ААНОАТ-ын тухай хуулийг тайлбарлаж өгөөч?
-2020 оны нэгдүгээр сарын 01-ээс мөрдөж эхэлсэн ААНОАТ-ын тухай хуулийн шинэчлэлээр ямар гол өөрчлөлтүүд орсон юм бэ гэдгийг тайлбарлая. Жижиг дунд ААН-үүдийг дэмжихэд чиглэсэн маш томоохон зохицуулалтууд орсон.
Тухайлбал, бид нар хялбаршуулсан горим гэж нэрлээд байгаа ААН нийт орлогоосоо нэг хувиар татвар төлөх зохицуулалт бий болсон.
Дээр нь 300 сая хүртэл татвар ногдох орлоготой жижиг дунд ААН-үүд нэг хувийн татвар төлөх, 300 сая төгрөгөөс 1.5 тэрбумын төгрөг хүртэл орлоготой ААН 10 хувиар ногдуулж татвараа төлөөд, төлсөн татварынхаа 90 хувийг нь буцааж авах зохицуулалтууд орсон.
Өмнө нь буюу 2007 онд оруулсан өөрчлөлтөөр гаднын хөрөнгө оруулалтуудыг татахын тулд бизнесийг идэвхжүүлэхийн тулд бүх татварын хувь хэмжээг 10 хувь болгож тогтмол татвартай болсон байсан.
Харин 2020 оны өөрчлөлтөөр шаталсан татвартай, тухайлбал татвар ногдуулах орлого зургаан тэрбум хүртэл бол 10 хувиар ногдуулах, зургаан тэрбумаас дээш бол зургаан тэрбум хүртэл дүнд 10 хувиар ногдуулаад 600 сая төгрөг, үүн дээр 6 тэрбумаас давсан дүнд 25 хувиар татвар ногдуулдаг болсон.
-Жижиг дунд үйлдвэрлэгчид бол татварын тодорхой хувийг бүрдүүлж байгаа хүмүүс шүү дээ. Энэ хүмүүст зориулсан хөнгөлөлт гэсэн үг үү?
-Тийм. Татварын хуулиудад үүнээс гадна хөнгөлөлт, чөлөөлөлтийн олон заалт бий. Жишээ нь, ААНОАТ гэхэд 33 төрлийн хөнгөлөлт байдаг. Эдгээр хөнгөлөлтийн ихэнх нь жижиг дунд ААН-үүдэд чиглэсэн. Мөн дээр нь Монгол Улсын санхүү төсвийн бодлогын хүрээнд, эдийн засагт чухал нөлөөтэй салбаруудыг дэмжихэд чиглэсэн хөнгөлөлт чөлөөлөлтүүд байдаг.
-ААНОАТ-ыг хэн төлөх ёстой билээ?
-ААНОАТ-ын тухай хуульд заасны дагуу албан татвар төлөгчийг хоёр ангилж байгаа.
Нэгдүгээрт, Монгол Улсад байрладаг байрладаг албан татвар төлөгч.
Хоёрдугаарт, Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч.
Монгол Улсад байрладаг гэдэг нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан, удирдах дээд байгууллага нь Монголд байрлаж байгаа ААН-үүдийг ойлгоно.
Харин Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч гэдэг нь удирдах дээд байгууллага нь Монгол Улсад байхгүй, төлөөний газраар дамжуулан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсаас орлого олж байгаа тохиолдлыг хэлнэ. Жишээлбэл, Японы Тоёота компанийн дистрибьютер нь манайд байдаг. Татвар төлөгчдийг Монгол Улсад байрладаг, байрладаггүй гэж ангилаад байгаа гол шалтгаан нь эдгээр аж ахуйн нэгжүүдийн ямар орлогод нь Монгол Улс албан татвар ногдуулах юм бэ гэдэг тухай асуудал байгаа юм.
-Ялгаатай байдаг гэсэн үг үү?
-Тийм. Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн хувьд бол Монгол Улсад олсон орлого, Монгол Улсаас эх үүсвэртэй орлого, дээр нь гадаадад олсон орлогоос нь Монгол Улс татвар авна. Харин Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчөөс бол зөвхөн Монгол Улсад олсон орлого болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлогоос нь л татвар авна. Үүнтэй холбоотойгоор татварын хууль тогтоомжийн хүрээнд үндсэн хоёр зохицуулалт байдаг.
Нэгдүгээрт, Давхар татварын гэрээ гэсэн ойлголт байдаг. Энэ гэрээ байгуулсан хоёр улс нэг төрлийн орлогоос татварыг давхардуулан авахгүй байх үндсэн зохицуулалтыг агуулж байдаг. Хэрэв Монголд татвар ногдуулсан бол энэ орлогоос Давхар татварын гэрээтэй нөгөө улс татвар авахгүй гэсэн үг. Эсрэгээрээ бусад улсад татвар ногдуулаад авчихсан байх юм бол Монгол Улсад төлөх татвараас нь гадаад улсад төлсөн татварыг нь хасаж тооцно гэх зэргээр татварыг давхардуулахгүй. Өнөөдрийн байдлаар Монгол Улстай давхар татварын гэрээтэй 26 улс байна.
Хоёрдугаарт, татварын асуудлаар харилцан мэдээлэл солилцох эрх зүйн боломжтой улс гэсэн ойлголт байдаг. Үүнийг давхар татварын гэрээтэй бас хольж ойлгоод байдаг. Энэ нь татвартай холбоотой мэдээллийг харилцан солилцох боломжтой улсууд л гэсэн үг. ААНОАТ-ын тухай хуульд заасны дагуу Татварын ерөнхий газраас жил болгон татварын мэдээлэл харилцан солилцох боломжтой улсын жагсаалт гаргадаг. 2024 оны эцсийн байдлаар энэ жагсаалтад 143 улс байна. Тэгэхээр Монголын татварын алба эдгээр 143 улстай татварын мэдээллийг харилцан солилцоод, эдгээр улсуудад үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсын иргэн, ААН-ийн мэдээлэл манай татварын мэдээллийн санд бүртгэгдээд явж байдаг гэсэн үг.
-Олсон бүх орлогоос нь татвар авна гэж ойлгож болох уу?
Тийм. ААНОАТ-ын тухай хуульд заасны дагуу ААН-ийн олж байгаа орлогыг дотор нь дөрөв ангилдаг.
Нэгдүгээрт, үйл ажиллагааны орлого. ААН бүрийн хувьд үйл ажиллагааны чиглэл өөр байж болно. ААН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ гэж байдаг. Тэр улсын бүртгэлийн гэрчилгээ дээр заагдсан үйл ажиллагааг явуулаад олсон орлого нь үйл ажиллагааны орлого болно. Энэ нь ААНОАТ ногдох орлогын үндсэн хэсэг байна. Үйл ажиллагааны орлогод татвар ногдуулахдаа нийт олсон орлогоос нь тухайн үйл ажиллагааг явуулахтай холбогдон гарсан зардлыг хасаад үлдсэн дүнгээс нь буюу ашгаас тооцдог. Өөрөөр хэлбэл ААН үйл ажиллагаа явуулаад 10 төгрөгийн орлого олсон, энэ 10 төгрөгийн орлого олохын тулд 8 төгрөгийн зардал гаргасан гэвэл ашиг буюу 10-аас 8-ийг хасаад үлдсэн 2 төгрөгт албан татвар ногдуулна.
Хоёрдугаарт, хөрөнгийн орлого. Өөрөөр хэлбэл ААН тодорхой хөрөнгө өмчлөөд, тэр хөрөнгөө ашиглаад орлого олж болно. Энд хөрөнгийн түрээсийн орлого байж болно, мөн эрхийн шимтгэлийн орлого байна. Дээр нь ААН-ийн худалдан авч эзэмшиж байгаа хувьцаа үнэт цаас байх юм бол ногдол ашгийн болон хүүгийн орлого зэрэг орлогууд энд багтана. Энд эрхийн шимтгэлийн орлого, хувьцааны ногдол ашгийн орлого, бонд болон үнэт цаасны хүүгийн орлогын хувьд нийт дүнгээс нь буюу олсон орлогоос нь шууд 10 хувиар тогтмол татвар авдаг. Харин түрээсийн орлогын хувьд түрээсийн гэрээний дагуу олсон орлогоос түрээсийн хөрөнгийн ашиглалттай холбоотой зардлыг хасаад зөрүүгээс татвар авна. Нэмж хэлэхэд нийт дүнгээс нь авч байгаа татварууд бол ихэвчлэн тогтмол хувь хэмжээгээр бодогддог, дээр нь тухайн орлогыг олгож байгаа этгээд нь татварыг суутгаж аваад цааш нь төлж байдаг.
-Тухайн ААН өөрөө төлөхгүй байх нь тийм үү?
-Тийм. Суутгаж авсан ААН энэ дүнгээрээ цааш нь дамжуулан төлөх үүрэгтэй байдаг. Харин татвар ногдуулах орлогын дүнг тодорхойлдог буюу олсон орлогоос холбогдон гарсан зардлыг хассаны дараа ногдуулан төлж байгаа татварыг бол ААН өөрөө тодорхойлж төлнө. Яагаад гэхээр ААН өөрөө зардлаа нотлох шаардлагатай.
Манайх ийм орлого олсон энэ орлогыг олохын тулд ийм зардал гаргасан. Зөрүү тэдэн төгрөгийн ашгаас нь тэдэн төгрөгийн татвар төлнө гэдгээ ААН өөрөө л тодорхойлох боломжтой.
Тэгэхээр ААН өөрөө тодорхойлж татвараа төлдөг хэд хэдэн төрлийн орлогууд байдаг. Тэр бүгдийг нийлүүлж байгаад дүн нь өмнө хэлсэн 6 тэрбум төгрөг хүртэл байна уу, эсвэл 6 тэрбум төгрөгөөс дээш байна уу гээд шаталсан татварын хувь хэмжээгээр татвар ногдуулна.
-Тэгвэл татвар ногдох орлогын гурав, дөрөв дэх төрөл нь юу байдаг вэ?
-Гуравдугаарт, хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого байна. Хөрөнгийн орлого бол өмчилсөн хөрөнгөө ашиглаад олсон орлого. Иймээс хөрөнгийг өмчилсөн хэвээрээ байгаад байх юм бол энэ төрлийн орлогыг тайлант хугацаа бүрд олно. Гэтэл хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого бол нэг удаагийн шинжтэй.
Жишээ нь, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого гэхэд нэг удаагийн орлого байна. Учир нь үл хөдлөх эд хөрөнгөө борлуулсны дараа манай өмч биш болчихно. Тэгэхээр нэг л удаа тайлагнана гэсэн үг.
Харин үл хөдлөх эд хөрөнгөө түрээслүүлэх тохиолдолд тайлант үе бүрд түрээсийн орлого тайлагнах боломжтой. Энэ нь хөрөнгийн орлого болно. Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого гэсэн энэ ангилалд мөн дөрвөн төрлийн орлого хамаарна. Үүнд, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого, төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсны орлого, мөн хувьцаа үнэт цаас борлуулсны орлого, дээр нь бусад хөдлөх хөрөнгө борлуулсны орлого хамаарна. Энд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод нийт борлуулалтын үнийн дүнгийн 2 хувиар татвар ногдуулна. Бусад гурван төрлийн орлогын хувьд татвар ногдуулах орлогыг нь тооцдог. Өөрөөр хэлбэл борлуулсан үнээс холбогдох өртөг, зардлыг тооцож хассан дүнд татвар ногдуулна гэсэн үг.
Үргэлжлэл бий.
Х.Хатан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин



Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол Ардын Намын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдэж байна
МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна
Нийслэлийн иргэд эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтээ арванхоёрдугаар сарын 1-нээс цахимаар илгээх боломжтой
Орон сууцны фасад засварын ажил дууслаа
16 настай охиныг хөнөөсөн хэрэгт холбогдсон Н, Г нарыг яллагдагчаар татаж, цагдан хорьжээ
Н.Энхбаяр: “Өргөө” бол Тавантолгой, Харбины гэрээ, Оюутолгойн хажууд зүгээр л “ялаа” шүү
Л.Батцэнгэл: Жилийн 1.5 тэрбумын төгрөг хүртэл орлоготой аж ахуй нэгжүүд нэг хувиар татвар төлдөг
Авилгачид хууль бус мөнгөө гадаад руу гаргаж байгаад баригдчихсан уу?
Тэд & Бид: Эмч нар Монголд 1.6 сая, Японд 30 сая төгрөгийн цалинтай
Ноорог контентийн О.Уламсайхан бусдад хутгалуулжээ
Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг газруудыг залилж байсан этгээдүүдийг тогтоолоо
Багануурын 50 МВт батарей хуримтлуурын станц төвийн системд 57.450 сая КВт.цаг эрчим хүч нийлүүллээ
Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
“И Монгол 5.0” системээс төрийн 1278 үйлчилгээг авч болно
Н.Энхбаяр: УИХ-ын даргагүй байна гэдэг чинь л аюул
Ц.Оюунгэрэл: Ундны усны эх үүсвэрт халдах нь хамгийн том нүгэл шүү
Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн асаргааны тэтгэмж 80 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Леонел галлин: Улаанбаатар хотод аюулгүй, найдвартай дүүжин замын тээврийн системийг барихаар зорьж байна
Э.Бат-Үүл: МАН-ыг татан буулгах жагсаал зохион байгуулна
Хотын дарга Х.Нямбаатар ЭРҮҮЛ МЭНДИЙН ШАЛТГААНААР ажлаа өгнө гэх мэдээлэл ТАШАА гэв
Төрд учирсан 721,1 сая төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулсныг мэдэгдэв
Ухаахудаг байгалийн баялаг уу, бизнесийн бүтээл үү?
Пара бочигийн шигшээ багийн тамирчин Т.Мөнхдэмбэрэл “World Boccia Challenger 2025” тэмцээнээс МӨНГӨН медаль хүртлээ
Л.Оюун-Эрдэнэ: Хорин жил гацсан төслөө дахиад гацаая гэж байгаа бол тэгье л дээ...
Ч.Номин: “Тамгагүй төр” жүжигт төсвөөс нэг ч төгрөг зарцуулаагүй. Б.Энхбаяр санаатайгаар удаа дараа гүтгэж байна
Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
МАН-ын даргад далаад оны УИХ-ын гишүүд өрсөлдөнө
ЭЭХХЗГ-ын дарга Н.Эрдэнэбаяр: Б.Дугархүүгийн "NMN" бүтээгдэхүүн дээр хийсэн сурталчилгаа хууль бус
Булгантуяагийн КЭЙС
Ц.Сандаг-Очир: Төсвөөр наймаа хийж, Засгийн газрыг авч үлдсэн нь өнөөдөр илчлэгдлээ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Юн Сүк Ёл: Төрийн эсрэг хүчнээс улсаа аврахын тулд онц байдал зарласан ч Үндэсний Ассамблейн шаардлагын дагуу цуцалж байна
Юн Сог Ёль цаашид байцаалт өгөхгүй гэв
Юн Сог Ёлийг огцруулах тухай хуулийн төслийг парламентад өргөн барьжээ
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.