Нийслэлийн иргэд эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтээ арванхоёрдугаар сарын 1-нээс цахимаар илгээх боломжтой

11 сар 11. 13:37

Нийслэлийн иргэд эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтээ арванхоёрдугаар сарын 1-нээс цахимаар илгээх боломжтой

Нийслэлийн иргэд эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтээ арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн цахимаар илгээх боломжтой болжээ.

Энэ тухай Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын Албанаас "Иргэд эзэмшиж байгаа газраа өмчлөх хүсэлтээ илгээхдээ Egazar.gov.mn цахим системийн иргэн гэсэн хэсгийг сонгож, ДАН хайлтын системээр нэвтэрнэ. Үүний дараа үйлчилгээ цэсний Газрын хүсэлт илгээх сонголт руу орж, иргэний нэр дээр бүртгэлтэй нэгж талбаруудаас сонгоно. Эзэмшиж буй газраа өмчлөх сонголтыг хийж, шаардлагатай мэдээллийг бөглөн илгээснээр харьяа, дүүргийн Газар зохион байгуулалтын албанд илгээгдэнэ" хэмээн зааврыг танилцуулав.

Харин гаргасан хүсэлтийн хариуг Egazar.gov.mn цахим системийн Хүсэлтийн жагсаалт хэсгээс харах боломжтой байна.

2003-2025 оныг хүртэл 22 жилийн хугацаанд нийслэлийн хотын есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийт 213,209 иргэнд 11,375.8 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүй өмчлүүлжээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.