Батлан хамгаалахын сайд Д.Батлут: Би зодоон хийгээгүй, худал мэдээлэл тараасан үйлдлийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандана

2 цаг 46 минутын өмнө

Батлан хамгаалахын сайд Д.Батлут: Би зодоон хийгээгүй, худал мэдээлэл тараасан үйлдлийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандана

Засгийн газрын гурван сайд хоорондоо зодоон хийж нэгнээ хүндхэн гэмтээсэн гэх ам дамжсан яриа ордон дотор улс төрийн хүрээнийхэн дунд тарж улмаар энэ талаар зарим цахим хуудсаар нийтлэгдэж эхэлсэн. 

Энэхүү ярианд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нар энэ хэргийн гол эзэд байж болзошгүй хэмээн яригдсан билээ.

Тэгвэл энэ талаар Батлан хамгаалахын сайд Д.Батлут үгүйсгэн дараах мэдэгдлийг өөрийн цахим хуудастаа оруулжээ. 

Миний бие өнгөрөгч амралтын өдрүүдэд орон нутагт ажилласан бөгөөд ёсзүйн зөрчил гаргаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Энэхүү ор үндэслэлгүй, бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон илтэд хууль бус мэдээлэл тараасан үйлдлийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандах болно.

Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид та бүхэн аливаа мэдээллийг түгээхдээ сэтгүүлчийн ёсзүйн дүрэм, редакцын зарчмаа баримталж, цензуртэй хандана уу!, гэжээ. 

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн зөвлөх Б.Дэмбэрэл мөн энэ талаар мэдэгдэл хийхдээ,

ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ

ЭМЯ сайд Ж. Чинбүрэн өнгөрөгч амралтын өдрүүдэд ЭМЯ удирдлагын багтайгаа эмч сувилагч эмнэлгийн ажилчдын цалинг хэрхэн нэмэх талаар ажилласан бөгөөд ёсзүйн зөрчил гаргаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Энэхүү ор үндэслэлгүй, бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон илтэд хууль бус мэдээлэл тараасан түгээсэн хүн бүхэн постоо устгахыг зөвлөе.

Бусдын өвчин зовлонгоор улс төр хийх шиг муухай зүйл байхгүй шүү.

Аливаа зүйл хэмжээ хязгаартай... гэжээ. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.