Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2 цаг 45 минутын өмнө

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирал З.Нарантуяаг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.

З.Нарантуяа нь 2024 оны арваннэгдүгээр сард дээрх албан тушаалд томилогдоод байв.

"Хуулийн дагуу Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирлыг олон улсад нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох учиртай байтал шууд томилсон нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзлээ" хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Н.Баасандамба өнөөдөр танилцууллаа.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.