П.Очбадрах: Иргэн Э улс төрийн өндөр албан тушаалтай хүмүүсийг “харлуулах“ ажиллагаа явуулсан нь тогтоогдсон

5 цаг 54 минутын өмнө

П.Очбадрах: Иргэн Э улс төрийн өндөр албан тушаалтай хүмүүсийг “харлуулах“ ажиллагаа явуулсан нь тогтоогдсон

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа П.Очбадрах энэ үеэр: “Эрүүгийн Хэрэг Хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3.5-д зааснаар Мөрдөн шалгах үйл ажиллагааны талаар Прокурорын байгууллагын зөвшөөрөгдсөн хэмжээнд мэдээлэл хийнэ.

 

Олон нийтийн сүлжээнд Эрүүгийн хуулийн 13.4.1-т зааснаар нэр бүхий иргэдийн иргэдийн нэр төр, алдар хүндэд халдсан гэх гэмт хэргийн гомдол мэдээлэл ЦЕГ-т ирсэн. Мөрдөн байцаах албаны хүний эрх, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг шалгах хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилсан байдлаар иргэн “Э” телеграмм, viber аппликейшн ашиглан “Херо 9911”, “U Bro”, “Bruno Bro” гэх хаягтай хэрэглэгч нартай тус тус харилцсан. Улс төрийн өндөр албан тушаалтнуудын зураг, бичлэг, дуу дүрсний эвлүүлэг хийн, бэлтгэж, олон нийтэд зохион байгуулалттайгаар тарааж, тэднийг нийгэмд харлуулах, буруу ташаа мэдээлэл тараасан нь тогтоогдсон.

 

Иймд иргэн “Э”-д холбогдуулан худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

 

Дээрх нэр бүхий этгээдүүд нь зориудаар худал мэдээлэл тараасан тус үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг эдлэхдээ ҮАБ, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй гэсэн заалтыг зөрчиж байна” гэв.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.