Мэргэжлийн барилгагүй ч "Мөнгөн бар" цомыг хүртсэн циркчдийг төр хэзээ үнэлэх вэ?!

2 цаг 5 минутын өмнө

Мэргэжлийн барилгагүй ч "Мөнгөн бар" цомыг хүртсэн циркчдийг төр хэзээ үнэлэх вэ?!

Өнөөдрийн байдлаар манай улсын циркчид мэргэжлийн барилгагүй ч энэ тэнд бэлтгэл сургуулилтаа хийсээр буйг бид бүхэн мэднэ. Хүнд хэцүү бэрхийг даван туулж бор зүрхээрээ эх орныхоо нэрийг дэлхийн дахинаа дуурсгаж яваа циркчид төрдөө тэр бүр хөдөлмөрөө үнэлүүлж чадахгүй явсаар байна. Харин тэд зогсолтгүй хөдөлмөрлөж дэлхий дахинаа монголынхоо нэрийг мандуулсаар.

Хамгийн сүүлд гэхэд, манай улсын циркчид БНХАУ-ын Zhuhai xотноо Chimelong группээс зохион байгуулдаг найм дахь удаагийн oлон улсын циркчдийн тэмцээнд өрсөлджээ. Энэхүү тэмцээнд Монгол улсаа төлөөлөн "Troupe Zola 9 өрлөг", "Troupe Bud X-Rose" хамт олон оролцож мөнгөн цомын эзэд боллоо.

Дэлхийн тайзыг догшин барс мэт эзэгнэж, монголын циркийн урлагийн амжилтын хуудсанд тодоос тод өөрсдийн амжилтаа цуурайтуулан бичсээр. Тэд Монголд анх удаа  Монте карло буюу Циркийн олимп гэгддэг Дэлхийн хамгийн том тэмцээнээс "Алтан алиалагч" цом хүртсэн. Ийнхүү Мөнгөн бар хүртэж бас л анхдагчид боллоо. Мөн Перенцесс цирк Олон улсын эмэгтэй циркчдийн тэмцээн Дэлхийд цор ганц болдог үүнээс мөн л 13 настай охид оролцоод "Алтан титэм"-ийн эзэд гээд олон олон шагналын буухиаг монголдоо авчирсан.

Тэдний амжилтын түүхээс дурдвал,

• 2019 онд Юнескогийн Зүүн Хойд Азийн орнуудын Хүүхдийн Урлагын Их наадамд АЛТАН медаль.

• 2019 онд Өсвөрийн циркчдийн наадмын Гран-при шагнал.

• 2020 онд ОХУ-ын Тверт зохиогдсон олон улсын циркчдийн цахим наадмаас уран нугаралтын үзүүлбэрээр ТЭРГҮҮН МӨНГӨН цом хүртсэн.

• 2021 онд Австрали улсад V дахь удаагаа зохион байгуулагдсан олон улсын цахим тэмцээнд Ховербордтой уран нугаралтын үзүүлбэр АЛТАН цом.

•2023 оны UBS телевизийн To be or not to be шоуны ялагч Гран-При.

•2023 ОХУ-ын Саратов хотод зохиогддог ОУ-ын Эмэгтэй циркчдийн Princess Circus фестивалиас Гран-При.

•2024 IDOL International circus festival Moscow "Хүрэл IDOL" цом

•2025 47 дахь Монте-Карлогийн Дэлхийн ОУ-ын циркчдийн фестивалын NEW GENERATION GOLDEN CUP Алтан Цом

2025 8th China International Circus Festival Zhuhai SILVER TIGER PRIZE MӨНГӨН БАР  цомыг хүртжээ.

Багш Т.Буд "Энэ хүртэлх хугацаанд трюкийн шинэчлэл улам нэмэгдэн шинэчлэгдсээр энэхүү амжилтуудыг тогтоосоор Дэлхийд монгол циркийн уран нугаралтын гайхамшигийг тод өнгөөр харуулан гайхашруулсаар байна. Тэмцээн уралдаанд онцгой хүч хөдөлмөрөө зориулсан шавь нар та бүхэн минь бүгдээрээ жинхэнэ Гавьяа байгуулсан Монгол улсаа төлөөлсөн циркийн баатрууд юм шүү! Та нарыгаа багш нь эх орондоо үнэлүүлмээр байна. Монгол улс эдгээр жүжигчдийг заавал урам зоригоор үнэлж цаашид улам өндөр амжилт гаргах нөхцлийг бүрдүүлж халуун итгэл сэтгэлээр дэмжиж өгөхийг багш хүний хувьд хүсэж байна" хэмээн нүүр номоороо дамжуулан өөрийн сэтгэгдлээ хуваалцжээ.

Олон улсын тэмцээнд Монгол улсынхаа нэрийг алдаршуулсан циркчдээ зохих ёсны шагнал урамшуулалыг нь цаг тухайд нь өгөхөд төр засаг нь анхаардаг байгаасай билээ. Тэд мэргэжлийн байргүй хэмээн Монголынхоо циркийн урлагийг мөхөөлгүй улам өнгөлөн нуруун дээрээ үүрч яваа.

 

 


Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.