МАН-н Их хурал ирэх амралтын өдрөөр Буянт Ухаа спорт цогцолборт болно

2 цаг 31 минутын өмнө

МАН-н Их хурал ирэх амралтын өдрөөр Буянт Ухаа спорт цогцолборт болно

МАН-ын их хурал ирэх амралтын өдрүүдэд болно. Их хуралд намын шат шатны хороод, үүрээс сонгогдсон 2255 төлөөлөгч оролцохоор бүртгэсэн байна.

МАН-ын Бага хурлын VIII хуралдаанаас товлосны дагуу тус намын 31 дэх Их хурал энэ бямба, ням гарагт Буянт-Ухаа спорт цогцолборт болно.

Урьдчилсан байдлаар Их хурлаар намын дарга сонгон, Бага хурлын бүрэлдэхүүнээ шинэчлэх юм. Мөн намын шинэчилсэн дүрмээ баталж, дээд шүүхэд хүргүүлнэ.

Ташрамд дурдахад, МАН-ын даргын сунгаанд Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан нар өрсөлдөхгүйгээ мэдэгдсэн. 

Харин албан бус байдлаар намын даргад Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нарын нэр яригдаж байгаа юм. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.