О.Батнайрамдал: Үе үеийн гурван Ерөнхийлөгч, долоон Ерөнхий сайдыг ​"Оюутолгой"-н сонсголд дуудна

1 цаг 46 минутын өмнө

О.Батнайрамдал: Үе үеийн гурван Ерөнхийлөгч, долоон Ерөнхий сайдыг ​"Оюутолгой"-н сонсголд дуудна

"Оюутолгой"-н бүлэг ордын ашиглалтын асуудлаарх Хянан шалгах Түр хорооны нээлттэй сонсголыг ирэх арванхоёрдугаар сарын 8-12-ны хооронд явуулахаар товлоод байна. Тус сонсголд оролцох албан тушаалтнуудын нэрсийг зарлалаа.

Оюутолгойн сонсголд үе үеийн ГУРВАН Ерөнхийлөгч, ДОЛООН Ерөнхий сайд, 25 Засгийн газрын гишүүд, 39 УИХ-ын гишүүн гэрчээр дуудагджээ.

Үүнд Ц.Элбэгдорж, Н.Багабанди, Ч.Сайханбилэг зэрэг 301 албан тушаалтны нэрс зарлагдаад байна. 

Энэ талаар УИХ-ын гишүүн, Хянан шалгах Түр хорооны дарга О.Батнайрамдал мэдээлэл хийсэн юм. 

Тэрбээр ярихдаа, "Үе үеийн гурван Ерөнхийлөгч, долоон Ерөнхий сайд, 25 Засгийн Газрын гишүүд, УИХ-ын 39 гишүүнийг сонсголд дуудаж байна.

Мөн АМГТГ, АҮЭБЯ, БОУАӨЯ, ГХЯ, ГЕГ, ЕТГ, ЗГХЭГ, Сангийн яам, Татварын ерөнхий газар, ҮАБЗ-ийн шинжээчид оролцоно. Түүнчлэн "Эрдэнэс Монгол" ХХК-ийнхан дарга нарын төлөөллүүд, "Монгол газар" ХК, Онтре, "Оюутолгой" компанийнхан, ТУЗ-ийнхөн, "Рио Тинто" групп болон Туркойз хилл компанийн төлөөллүүд оролцоно.

Нэмээд хөндлөнгийн экспертүүд, эрдэс баялгийн зөвлөлийн мэргэжилтнүүд зэрэг нийт 300 гаруй хүнийг гэрчээр дуудан оролцуулна" хэмээлээ



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.