Л.Оюун-Эрдэнийн Ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Ч.Болортуяа: Хятадад хандивласан30 мянган хонины хариуд ирсэн цайнуудыг аймгийн онцгой байдал, ЭМГ-аар дамжуулан иргэдэд тараасан

1 цаг 23 минутын өмнө

Л.Оюун-Эрдэнийн Ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Ч.Болортуяа: Хятадад хандивласан30 мянган хонины хариуд ирсэн цайнуудыг аймгийн онцгой байдал, ЭМГ-аар дамжуулан иргэдэд тараасан

Цахим орчинд "Цар тахлын үед Монголын ард түмнээс хандивласан 30 мянган хонины хариуд Хятадын талаас хариу барьсан цай хаачсан бэ гэх асуудал хөндөгдсөн.

Энэ талаар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Ч.Болортуяа тайлбар хийж "Хандивласан цайг хэнд, хэрхэн тараасан талаар УОК, Онцгой байдлын ерөнхий газрын өгсөн мэдээллээр “БНХАУ-ын Хүбэй мужаас Монгол Улсад хандивласан 3 төрлийн 21,300 ширхэг цайг Улсын Онцгой комиссын шийдвэрээр 21 аймаг, нийслэлд хуваарилж, аймаг, нийслэлийн Онцгой комисс, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газраар дамжуулан ахмад настан, насанд хүрсэн иргэдэд тараасан” талаар мэдээлэл өгч байна.

Тухайн үед энэ ажлыг зохион байгуулсан, одоо ч ажил хариуцаж байгаа Гадаад харилцааны яам, Онцгой байдлын ерөнхий газраас тодруулга, тайлбар нэмж авах нь зөв болов уу" гэжээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.