
цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Энэ удаа “Хашаандаа сайхан амьдаръя” группийн үүсгэн байгуулагч Ц.Түмэнбаярыг урьж, ярилцлаа.
-Та гэр хорооллын иргэдийн дуу хоолойг олон нийтэд тууштай хүргэсээр ирсэн. Сүүлийн үед гэр хорооллын иргэд гал алдах дээрээ туллаа гэж байна. Энэ талаар яриагаа эхлүүлье?
-Монголчууд гал алдаж байсан түүхгүй. Өнгөрсөн аравдугаар сард түүхэндээ анх удаа гал алдлаа. Учир нь эрх баригчид Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгоор 2019-2024 оны өвлийг дуустал “Сайжруулсан шахмал түлш” хэмээх түлшийг өөрсдөө үйлдвэрлэж, түүнийгээ түллээ.
Ингээд 2024 оноос “Тавантолгой” ХК-ийн менежментийг Нийслэлийн Засаг даргын тамгын газарт шилжүүлж, удирдлага зохион байгуулалтыг нь өөрчлөөд, таван жил үйлдвэрлэсэн шахмал түлшний үйлдвэрлэлээ зогсоож, Хятадаас хагас коксон түлш авах шийдвэрт хүрсэн.
Удалгүй тендер зарлаж, Хятадын нэр бүхий компани шалгарч, 306 мянган тонн хагас коксон түлш нийлүүлэхээр болсон. Хуваарийн дагуу есдүгээр сард 40 мянган тонн, аравдугаар сард 60 мянган тонныг нийлүүлэх байсан ч ямар нэг шалтгааны улмаас одоогийн байдлаар 30 хувиа л нийлүүлээд байна.
Уг нь өдийд 100 мянган тонн нүүрс орж ирсэн байх ёстой. Гэтэл 30 мянган тонн түлш ирээд байгаа бөгөөд түүнийгээ гэр хорооллынхонд хязгаартай олгосны улмаас зарим айлууд гал алдлаа.
Тухайлбал, долоо хоногт долоон шуудай нүүрс өгөх ёстой байсан ч дөрвийг өгч, нэг хашааны хоёр айлын нэгд нь өгөх зэргээр түлшний хомсдол үүсгэж иргэдийг хохироож байна.
-Уг нь бид чинь энэ өвөл хагас кокс, сайжруулсан шахмал түлш хэрэглэхээр тохирсон. Гэтэл мидлинг гэх нүүрсийг шахмал түлшний шуудайлж иргэдэд тарааж байна гэсэн. Энэ яг юу болж байна вэ?
-Хятадаас нийлүүлэх ёстой нүүрснийх нь нийлүүлэлт нэмэгдэхгүй байна. Тиймээс сүүлийн үед түүхий нүүрстэй яг ижил техникийн үзүүлэлттэй, түүхий нүүрс гэж хэлж болохоор мидлинг гээд Тавантолгойн тэг давхаргын буюу угаасан нүүрсийг шахмал түлшний шуудайнд хийж тарааж байна. Үүнийг зүйрлүүлбэл, Улаанбаатарын нэгдүгээр гурилын уутанд хивэг хийгээд өгч байгаатай ижил юм. Нөгөө талдаа Монгол Улс асар их нүүрсний нөөцтэй хэр нь урд хөршөөсөө нүүрсний хамааралтай болчихлоо. Гаднын хамааралтай байх ямар хэцүү гэдгийг бид бензин, тог, цахилгаан гээд олон зүйлс дээр мэднэ шүү дээ.
-Та ямар мэргэжилтэй вэ. “Хашаандаа сайхан амьдаръя” группийг байгуулах болсон түүхээ хуваалцахгүй юу?
-Би Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрж өссөн, малчин айлын хүүхэд. 2000 оны эхээр их сургуульд суралцахаар Улаанбаатар хотдоо анх ирж байлаа. Тэр цагаас хойш нийслэлийн иргэн болон амьдарч байна. ХААИС-ийг хөдөө аж ахуйн инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн.
Оюутан байхдаа мод зүлэг тарьдаг өдрийн 5000 төгрөгийн цалинтай ажил хийдэг байлаа. Түүнээсээ санаа авч сургуулиа төгссөнийхөө дараа “Ургамлын далай” нэртэй компани байгуулж айлуудын гадна тохижилтыг хийж, ногоон байгууламж, мод бут тарьдаг бизнес эрхлэх болсон.
Тухайн үед манай компани руу маш олон хүмүүс холбогдож зөвлөгөө мэдээлэл авъя гэдэг ч тэр бүрд хүрч ажиллаж чаддаггүй байсан. Тиймээс 2015 онд хашаагаа гоё болгомоор байгаа иргэддээ нэгдсэн мэдээлэл өгөх зорилгоор “Хашаандаа сайхан амьдаръя” группээ үүсгэн байгуулсан. Группээрээ дамжуулан гэр хорооллыг гоё болгох гэгээн мөрөөдөлдөө хөтлөгдөн сайн сайхан юм хийж, ярьж багагүй хугацаанд явсан.
Хашаагаа тохижуулъя, халаалт, ариун цэврийн байгууламжаа ингэж шийдье, мод тарья, байшингаа дулаалъя гээд л гэрэлтэй гэгээтэй болгоныг ярьж, уриалсан. Гэтэл байдал нэг их өөрчлөгдөөгүй. Учир нь төрийн алдаатай бодлогуудаас болж байна.
Бүгдийг нь орон сууцжуулна гээд гэр хороолол руу дэд бүтэц, бохирын шугам тавихгүй байна. Ерөөсөө л гэр хорооллыг устгана, байхгүй болгоно гэсэн үзэл баримтлалтай ажиллаж байна. Тэгвэл гэр хорооллыг алга болгох нь зөв үү гэдэг асуудал дээр анхаарах хэрэгтэй. Манайхан л гэр хороолол гэж яриад сурчихсан болохоос биш энэ чинь эдлэн газар, газрын эзэн гэдэг тансаг зэрэглэлийн хөрөнгийн тухай ойлголт шүү дээ. Одоохондоо бид орон сууц руу хошуурч байна. 3-5 жил орон сууцанд амьдраад ирэхээрээ хоттой ойрхон газар авч, хаус барьж амьдрахыг илүүд үздэг.
Гэр хороололд судалгаа хийгээд үзвэл 60-70 хувь нь хашаандаа сайхан амьдрах сонирхолтой. Үлдсэн хувь нь орон сууцад орох хүсэлтэй байдаг. Хэрвээ дэд бүтцийг нь шийдчихвэл тэнд илүү үнэ цэнтэй хөрөнгө бий болно. Гэр хорооллынхон гэхээр бүгд ядуу хүмүүс биш шүү дээ.
Мөн нийслэлийг хөгжүүлэх төлөвлөгөө нь тодорхой бус байна. Жишээлбэл, Дэнжийн мянгын Нарантуул-2 захын наад талын хэсгийг дахин төлөвлөнө гэж 20 жил ярьж байна. Гэтэл нөгөө талдаа дахин төлөвлөлтийг хүлээж иргэд амьдрах орчноо сайжруулдаггүй. Тэгэхээр хот бодлого, төлөвлөлтөө тодорхой болгож энэ хэсгийг орон сууц болгоно, энэ хэсгийн иргэд хашаандаа сайхан амьдар гэх зэргээр тодорхой бодлогоо танилцуулах ёстой. Энэ мэтчилэн дахин төлөвлөлтөө хүлээсээр 40 настай байсан бүсгүй 60 настай эмээ болсон байхад нөгөө л янзаараа амьдарч байна.
-Дахин төлөвлөлтөд орж газраа чөлөөлөөд, өгсөн мөнгөөр нь байр авч чадаагүй иргэн олон байх шиг. Энэ талаар танд мэдээлэл байна уу?
-Энэ асуудал дээр хүний эрхийн маш их зөрчил байна. Жишээлбэл, орон сууцжуулах төслүүдийн хүрээнд гэр хорооллын өрхүүдийн газрыг авч оронд нь мөнгө өгч байгаа ч тэр мөнгө нь хоёр өрөө байр авч хүрэхгүй байна. Уг нь тэр хүн 3-4 өрөөтэй байшиндаа сайхан амьдрахаас гадна машиндаа ч гражтай байсан. Төр дахин төлөвлөлт нэрээр 100-хан сая төгрөгөөр иргэдийн амьдралыг хүнд байдалд оруулж байна.
Миний тооцоогоор бол иргэдийн газрыг тав дахин бага үнээр худалдан авч байна. Сүхбаатарын талбайгаас гурван км-ийн зайд 700м.кв газар тэрбум төгрөгийн үнэтэй хэр нь Сэлбэ дэд төв баригдаж буй газрын айлын 700 м.кв-ыг 100 сая төгрөгөөр үнэлсэн байна лээ.
Тэгэхээр байршлын хувьд хотын төвөөс яг адилхан радиус дотор гэр хорооллын газар гэдгээр нь шалтаглан тав дахин хямд үнээр авч байгаа нь төрийн дээрэм юм.
Мөн хашаанаасаа орлого олдог хүмүүс ч байдаг. Дэлгүүр, гутал засвар, автомашины засвар зэрэг бичил бизнес эрхэлдэг ажлын байртай хүмүүсийг хүчээр дахин төлөвлөлтөд оруулснаар газраас гадна орлогоо алддаг. Тиймээс газрын үнэлгээг нь нэмэх ёстой гэж боддог. Тэгэхээр газрын эзний ирээдүйн баталгааг нь хангаж, амьдрах орон байр, ажлын байрыг нь шийдэж өгөх ёстой. Ийм хүндээ ээлтэй шийдвэр л хэрэгтэй байна.
-Та бол тэмцэгч биш. Тэгвэл өөрийгөө тодорхойлбол...
-Гэр хорооллынхон дунд олон жил яваад хүмүүсийн асуудлыг сонсож, ойлгоод ирэхээр асуудлыг эрэмбэлж эхэлсэн. Мод тарих, хашаагаа тохижуулах чинь ер нь бол 33 дугаар асуудал болчхож байгаа юм. Яг одоо тулж байгаа хамгийн том нь гэвэл нүүрс, халаалтын асуудал байна. Гэр хорооллын нийт гэр, байшингийн 95 хувь нь дулаан алдагдал өндөртэй. Маш их нүүрс түлж өвөлждөг. 2019 оноос хамгийн чухал асуудал нь түлээ түлш болж хувирсан. Тиймээс гэр хорооллын иргэдэд нийтлэг тулгарч байгаа асуудлуудыг олон нийтэд ойлгуулахаар ажиллаж эхэлсэн. Ингэхдээ дандаа шүүмжлэх бус шийдэл хайж, ярьсаар ирлээ.
Намайг зарим хүмүүс активист л гээд байдаг юм. Тэр нь илүү оновчтой байх. Шүүмжлэх, шантаажлах гэхээсээ илүү асуудлыг шийдэх, шинэ санаа санаачилга гаргах, шинэ уриалга дэвшүүлэх, түүндээ олон нийтийг оролцуулахыг хичээдэг. Сүүлийн үед нүүрстэй холбоотой асуудлуудыг шүүмжлэхээр шантаажилж байна гэх болж.
10 жилийн өмнө хүмүүс гэр хороололд амьдардаг гэж хэлэхээсээ ичдэг байсан бол одоо эсрэгээрээ залуучууд сайхан эдлэн газартай, тэндээ пассив хаустай, нарны энергиэр халдаг, ногоогоо тарьдаг, хүүхэд тоглох талбайтай амьдрахыг илүүд үздэг болсон. Мөн хашаандаа мод тариагүй айл бараг байхгүй. Байшингаа дулаалах ёстой гэдгийг сүүлийн гурван жил идэвхтэй ярьснаар хүмүүсийн ойлголт нэмэгдэж олон хүмүүс байшингаа дулаалж яндангаа буулгасан. Иймэрхүү олон нийтийн хандлагын өөрчлөлтүүд тодорхой хэмжээнд гарч байгаа нь миний хийж байгаа ажлын үр дүн юм.
-Иргэдийн дуу хоолойг олон нийтэд хүргэснийхээ төлөө шүүхийн хаалга их татаж байна уу даа. Сүүлд гурав дахь шүүх хуралдаа орлоо гэсэн. Ямар гомдол хэн гаргав?
-Тийм ээ. Өнгөрсөн жил халдаггүй, стандартын шаардлага хангаагүй 2000 ширхэг “Нүүдэлчин” зуухыг Баянгол дүүргийн иргэдэд тараасан. Хэрэглэсэн иргэд нь халахгүй байна гэж гаргаж хаясан. Гэтэл өнөөх халдаггүй зуухаа нийслэл 32 мянган ширхгийг тараах гэж байсан. Тиймээс би цахим орчинд “Энэ зуух чинь гэр хорооллын иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй байна” гэсэн утгатай пост нийтэлсэн. Гэтэл миний мэдээллийг ор үндэсгүй мөн нэр хүндэд халдлаа хэмээн хотын дарга шүүхэд өгсөн.
Өөрөөр хэлбэл, 28.5 тэрбум төгрөгийн үнэтэй 32000 зуухны тендерийг цуцлууллаа гэж надаас тэрбум төгрөг нэхэмжилсэн. Хамгийн сонирхолтой нь нийслэл тухайн үед тендер цуцалснаа зарлаж байсан ч иргэдэд зуухаа тараасан юм билээ. Тиймээс зуух нь халахгүй байна гэсэн санал гомдол ирсээр байгаа.
Мөн хагас коксон түлш оруулж ирэхийг эсэргүүцэж өөрийн байр сууриа илэрхийлсэн. Юу л байна Монголд нүүрс байна. Тиймээс дотооддоо хагас коксын үйлдвэр барьчих. Нүүрсээ гаднын улсаас хараат болгомооргүй байна гэсэн утгатай видео оруулсан. Гэтэл гэрээтэй хэвлэл мэдээллийн байгууллагуудаараа Ц.Түмэнбаяр бол айл дулаалж мөнгө олдог, бизнес хийдэг, шахаа хийдэг гэх зэргээр намайг харлуулсан. Би бол мод тарьдаг ганцхан бизнестэй. Гэр, байшин дулаалдаг бизнес байхгүй. Мөн би хэн нэгнээс мөнгө авч байшин дулаалж үзээгүй. Хандиваар мөнгө босгож ганц нэг айл дулаалж явснаас бизнесийн ашиг сонирхол огт байхгүй. Миний энэ хийгээд байгаа ажлууд эцэстээ гэр хорооллын иргэд рүү чиглэсэн нүүрсний хэрэглээгээ бууруулах, утааг арилгах, нөлөөллийн л ажил юм.
-Шахмал түлшнээс болж хүмүүс угаартаж нас барсаар байна. Гэтэл амь насаараа хохирсон иргэдээ галаа түлж чаддаггүй, мэдлэг мэдээлэлгүй байсан гэх зэргээр мэдээлэл хийж байсан. Үнэхээр тэдний хэлсэн шиг иргэдийн буруу байв уу?
-Бидний хэрэглэж буй хоёр түлш хоёулаа угаартах эрсдэл өндөртэй түлш. Гэр хорооллын айл өрхийн 90 гаруй хувь нь автомат агааржуулалтын системгүй. Манайхан чинь цонхоо нээж, гэрт өрхөө татаж агаар оруулдаг.
Агааржуулалтын систем байхгүй учраас угаарын эрсдэлд өртөх нь их. Хагас кокс болон сайжруулсан шахмал түлш нь өндөр температурт хүчилтөрөгч хэрэглэж байж асдаг. Хэрвээ цонхоо хаах эсвэл өрхөө татах юм бол тэр гэрт агаар дутагдана.
Агаар дутагдах юм бол шахмал түлш ч бай, хагас кокс ч бай дутуу шатаад угаарын хий гарч, нэг мэдэхэд угаартдаг. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын иргэдэд угаартахгүй байх боломжтой түлш түлэх өөр сонголт алга. Хэн ч угаартаж үхэхийг хүсэхгүй. Гэтэл нэг л мэдэхэд угаартаад ухаан алдсан эсвэл амь насаа алдаж байна шүү дээ. Уг нь гэр хорооллынхонд халаалтын олон шийдэл байгаа.
Цахилгаанаар, нараар, дулаалах, био түлш хэрэглэх гэх мэт. Гэтэл гэр хорооллынхонд төр нь сонголт өгөхгүйгээр дээрх хоёр түлшийг хэрэглэхийг тулгаж байна. Энэ нь “Чи одоо энэ хоолыг л ид. Өөр хоол байхгүй” хэмээн тулгаж байгаатай ижил.
Мөн дээрх түлшнүүд нь хаана, яаж үйлдвэрлэж, юу хольсон нь тодорхойгүй байгаа юм. Тиймээс угаарын хордлого болон амь насаа алдаж буй тохиолдлыг төрийн буруу гэж хардаг. Хүн чинь хамгийн түрүүнд амиа л хамгаалдаг. Иргэдэд сонголт байсан бол хамгийн эрсдэлгүй шийдлийг нь сонгоно шүү дээ.
-Хувийн хэвшлүүдэд утаагүй түлш үйлдвэрлэж өрсөлдөх боломж байхгүй байна. Хуулиараа ч, өрсөлдөөнт зах зээлийнхээ зарчмаар ч тэр энэ бол буруу. Учир нь одоо хэрэглэж байгаа хоёр түлшийг хямд үнэтэй байлгахын тулд төрөөс татаас өгч байна шүү дээ?
-Тиймээ. Жишээлбэл, хагас кокс нэг тонн нь сая төгрөгийн үнэтэй байхад түүнийх нь 80 хувийг төр татаасаар өгчихдөг. Тэгээд 20 хувийн үнээр нь гэр хорооллын иргэдэд худалддаг. Гэтэл өөр маш олон шийдэл байгаа ч ямар нэгэн дэмжлэг, хөнгөлөлтгүй учраас шахмал түлш шиг хямд байж чадахгүй тул ашиггүй болж дампуурна.
Өөрөөр хэлбэл, бусад технологиудыг хэрэглэх боломжийг үнийн хямдаар хааж байгаа юм. Уг нь гэр хорооллынхонд сонголт өгөөд зөвхөн яндангаар гарч байгаа утаанд нь стандарт тогтоож, түүнийгээ төр хянахад л болно. Харин иргэн гэр болон байшингаа юугаар халаах нь өөрсдийнх нь сонголт.
Өөрсдийн сонголтоор түлсэн түлшиндээ угаартах юм бол тэр жинхэнэ иргэний буруу. Гэтэл сонголт өгөхгүйгээр шууд нүүрс тулгасаар байна. Өнөөдрийн нөхцөл байдалд төр өөрсдөдөө тэр бурууг авахгүй байна. Иргэний хариуцлагагүй байдлаас буюу согтуу хөлчүүгээс амь насаа алдах тохиолдлууд байдаг байх. Гэхдээ мэдлэгтэй, мэдээлэлтэй, нас биед хүрсэн хүмүүс ч амь насаа алдаад байгаа нь нүүрсний чанартай холбоотой. 35 настай залуу хоёр настай хүүхэдтэйгээ, ээж нь охинтойгоо угаартаж нас барлаа.
Хамгийн эмгэнэлтэй зүйл нь гэр бүлээрээ, голомтоороо нас барж байна шүү дээ. Тиймээс иргэддээ хүчээр шахаж буй энэ нүүрснийхээ чанар стандартад анхаарах хэрэгтэй байна.
Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин



“Чөлөөт бүс”-ийн архи далд бизнес болоод зогсохгүй хор ч болсоор
Өнөөдөр нийт нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна
Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа
Ж.Төмөрбат: 2017-2026 онд 510 мянган хүн нэг удаа хэрэглэх хууль бус эргэлтийг таслан зогсоосон

УИХ-ын дарга Н.Учралын удам угсаа, гарал үүслийн талаарх мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй
НӨАТ-ын сугалгааны тохирлоос супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо
Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнийн ЗГ үндэсний аюулгүй байдалд хор учирхуйц шийдвэр гаргаж, улсынхаа хилийг зарж идсэн байна гэх дүгнэлт хийж байна
Ахмадууд: Тэтгэврийн зээлийн хүүг бууруул, 1072 хувьцааны ногдол ашгийг олгохыг шаардаж байна
Иргэн ААН-ийн хэрэгцээнд газар олгох эрхийг шат шатны Засаг дарга нарт шилжүүллээ
Томчууд бүгд л гэгээнтэн мэт байгаасай!
Зээлтэй өрхийн дундаж дүн нь 20.4 сая төгрөг бол улсын гадаад өр 40.4 тэрбум ам.долларт хүрчээ
Дахин төлөвлөлтөд байраа өгөөгүй ганцаараа үлдсэн оршин суугч Г.Хүрэлсүх: Хоёр компьютер, нэг принтерийн хөрөнгөтэй барилгын компанид бид яаж өөрсдийн амь амьдрал болсон байраа итгэж хариуцуулах юм
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ
Хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, хамгаалалт сайтай зуухыг айл өрхүүдэд суурилуулж байна
Голомт банк: ТЕНДЕРИЙН УРИЛГА
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ
“Хэрэлдэж талцаж биш хийж бүтээж, эдийн засгаа тэлнэ”
Б.ПУНСАЛМАА: Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг цэгцлэх бодлого тодорхой хэсгийн эрх ашгийг хөндөж байгааг үгүйсгэхгүй
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна
ХУУЛЬ: Иргэний 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувь буцаан олгоно
Өргөн хэрэглээний барааны үнэ 7.5 хувиар өсжээ
Монгол Улс авлигын индекс 114-р байраас ухарч 124 болжээ
Physical Asia шоу нэвтрүүлгийн оролцогч Э.Лхагва-Очир Налайх дүүргийн хүндэт иргэн болжээ
С.Бямбацогт: Цагаан сараар бэлэн мөнгө тараахгүй
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА
Автобусаар зорчиж байгаа бүх иргэнийг мөнгөө төлдөг болгох зорилгоор орох хаалган дээр хаалт байршуулсан
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна
Үерхэж байсан найз охиноо бусадтай нийлж, бүлэглэн зодсон эрэгтэй өмнө нь гэмт хэрэгт холбогдож байжээ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.