
Багцаа баримжаа харвал, өнгөрсөн хавраас эхлээд Монголын улс төрд үргэлжилж буй үл ойлголцлыг дан ганц МАН-тай холбож ярьсаар, дүгнэсээр ирсэн. Тодруулбал, “...Эрх баригч МАН-ын дарга хэн болох вэ” гэдэг нь асуудал дагуулж намынх нь улс төрөөс халиад төрийг бужигнуулаад авсан. Харин өчигдрөөс “...Энэ бүхэн дан ганц МАН-ынхны бужигнаан биш байж” гэдэг нь харагдаад эхэллээ. АН ч үүнд өндөр хэмжээний ашиг сонирхолтойгоор оролцож ирсэн байж мэдэхээр байна.
Тодруулбал, МАН дөнгөж даргатай болж, шинээр сонгогдсон Н.Учрал тамгаа аваад ганц бүтэн өдөр өнгөрөв үү, үгүй юу УИХ дахь АН-ын бүлгээс түүнд чиглэн зориулсан шийдвэр гаргалаа. АН-ынхан “...Улс төрийн намын дарга УИХ-ын дарга байж болохгүй” гэсэн хуулийн төслийг санаачилжээ.
Энэ тухайд АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “…Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэх хуулийн төслийн танилцуулгыг хийлээ. Агуулгын хувьд УИХ-ын дарга аль нэг намын дарга байж болохгүй тухай буюу УИХ-ын дарга тухайн намынхаа гишүүнээс түдгэлздэг байх тухай олон улсын парламентын жишгийн хүрээнд хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэг асуудлыг хэлэлцлээ. “…АН хамтарсан Засгийн газарт орохгүй” гэдэг байр сууриа би удаа дараа илэрхийлж байсан. “…Намын дарга УИХ-ын дарга байж болохгүй гэдэг олон улсын жишгийг дагая” гэж байгаа нь ч үүнтэй адилхан. Хуулийн төсөл дээр хоёр утга бий. Парламентын дарга намын дарга төдий бус намын гишүүн биш байх асуудлыг ч мөн тусгасан” гэв.
Ямартай ч АН-ынхан удахгүй хуулийн төслөө УИХ-д өргөн барихаар болсон байна. Тэдний тухайд өргөн бариагүй, тэр байтугай бэлэн болоогүй төслөө олон нийтэд танилцуулсан нь учиртай.
Учир нь, УИХ дахь МАН-ын “бүдүүн” бүлэг өнгөрсөн зунаас хойш тэхий дундуураа хуваагдсан. Түүнээс хойш УИХ-аар орж буй аливаа асуудлын хайныг АН-ынхан хагалдаг болсон. Өөрөөр хэлбэл, УИХ-аас гарах шийдвэрийг, ялангуяа намрын чуулган эхэлснээс хойшх асуудлууд дээр АН-ынхны байр суурь жин дарах болсон. Гэвч, МАН-ын Их хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, намын даргаа сонгосон. Н.Учрал МАН-ын дарга болохдоо Их хурлын нийт төлөөлөгчдийн бараг 95 хувийнх нь саналыг авсан байгаа юм. Түүнээс харвал тус намынхан дотроо учраа олсон бололтой байна. Тэгэхээр хуваагдаад байсан УИХ дахь бүлэг нь тэр хурлаар нэгэн цул болж, буцаад “бүдүүрсэн” байх магадлалтай. Тэгсэн бол цаашид УИХ дээр асуудал АН-тай, АН-гүй шийдэгдэнэ. АН-аас УИХ-ын даргын томилгоотой холбоотой удахгүй өргөн барих хуулийн төслийг УИХ дээр хэрхэн шийдэгдэх талаарх таамаг энэ. Харин “…АН яагаад ийм хуулийн төслийг гэнэт санаачлах болов оо” гэдэг анхаарал татаж байгаа юм. Үндсэндээ, улс төрийн шийдвэр гэж болохуйц энэ санаачилга нь МАН-ын шинэ дарга Н.Учралд зориулагдсан нь тодорхой байна. Тэр тусмаа, МАН-ын даргад нэр дэвшсэн Н.Учрал Их хурал дээрээ “…Г.Занданшатарын Засгийн газрыг цаашид тогтвортой ажиллуулна” гэж мэдэгдсэн. Энэ нь олон нийтэд мэдээлэгдсэн. МАН-ын Их хурлаас өмнө “…МАН-ын дараагийн дарга болох хүн Ерөнхий сайд бус УИХ-ын даргаар ажиллана” гэж улс төрийн хүрээнд яригдсан. Яригдаад удсан. Эдгээрийн хойно АН-аас ийм санаачилга гарч байна. Тэгэхээр энэ нь Н.Учралын УИХ-ын дарга болохыг хааж буй хэрэг бололтой. Бас “…МАН-ын улс төрийн тохироонд АН хаалт хийлээ” гэж ч болно. Зарим нь “...АН-ын дарга О.Цогтгэрэлээс МАН-ын дарга Н.Учралд барьж буй анхны бэлэг нь энэ боллоо” гэж байна. Тэгж харж болох л юм. О.Цогтгэрэл өнгөрсөн зун, наймдугаар сарын сүүлчээр АН-ын даргаар сонгогдсон. Түүнийг АН-ын дарга болоход МАН-ынхан үндсэндээ даргагүй болчихсон байсан. Түүнээс хойш МАН-ын дотоод зөрчил улам ширүүсэж, АН-д улс төр хийхэд аятайхан байсаар ирсэн. Харин Н.Учралыг бараг бүгдээрээ дэмжиж намын дарга болгосноос харвал МАН-ын дотоод “цаг агаар” тогтуун болсон байж болзошгүй байгаа юм. Тиймээс О.Цогтгэрэл сөрөг хүчний намын даргын хувьд ийм шийдэлд хүрсэн байхыг үгүйсгэхгүй юм.
Ер нь бол, “…Н.Учрал Ерөнхий сайд болохгүй гэж тохирчээ” гэдэг мэдээлэл МАН-ын Их хурал болж, намын даргад нэр дэвшихээс нь өмнө яригдаж байв. Харин түүнийг “…УИХ-ын дарга болох уу, аль эсвэл Тэргүүн Шадар сайд хэвээрээ үргэлжлүүлэн ажиллах уу” гэдэг талаар ямар нэг зүйл яригдаагүй юм.
Гэвч, аль ч утгаараа АН-ын энэ санаачилсан хуулийн төсөл МАН-ын дарга Н.Учралын УИХ-ын даргад нэр дэвших эсэхэд хаалт болж байна. Дээр хэлсэнчлэн МАН “бүдүүн” бүлгээрээ намын даргаа УИХ-ын даргад зүтгүүлээд сонгочих боломжтой. Гэвч энэ нь улс төрийн соёл, УИХ-ын хүлээн зөвшөөрөгдөх байдал зэрэг талаасаа зохимжгүй юм. Мөн МАН-ын дарга Н.Учрал Тэргүүн Шадар сайдын үүрэгт ажлаа үргэлжлүүлэхээс татгалзаж л таарах болов уу. Намын дарга нь өөрийнхөө намын Засгийн газарт хоёр дахь, гурав дахь “хүн” болоод сууж байх нь зохимжгүй л дээ. Тэгэхээр Н.Учрал МАН дээрээ “...Намын дарга” гэсэн сэтэртэй ч намын бүх асуудлыг генсек Я.Содбаатар шийддэг, УИХ-д болохоор “сул” гишүүнээр үлдчих тал бий. Явж явж нөгөө талаасаа АН-ын энэ хуулийн төсөл МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайд болоод, намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах үгүйгээ үзэхийг шахаж байж мэдэх юм.
Зарим туршлагатай улстөрчид, намынх нь залуус ч “...Намын дарга Н.Учрал Ерөнхий сайд болох ёстой” гээд эхэлсэн байна. Тэгээд бас Н.Учрал МАН-ын даргад нэр дэвших үедээ “...МАН-ын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн олон зорилтуудыг мартаж болохгүй гэж шүүмжилж байгаатай санал нэг байна.
Тийм учраас МАН-ын гишүүдээ сонсоно. Ард түмнээ сонсоно. Итгэл алдарсан итгэлийг эргүүлж олж авна. Тийм учраас хариуцлагатай ажиллах болно. Ингэхдээ МАН-ын анхан шатны байгууллагын гишүүд, дэмжигч дээрээ түшиглэж ажиллая гэж бодож байна. Бүх түвшинд ахмад, дунд, залуу үеийн төлөөллийн оролцоог тэгш хангана. Намын дэргэдэх төрийн бус байгуллага болох эмэгтэйчүүд, залуучууд, оюутнууд, ахмадын байгууллагын чадавхийг бэхжүүлнэ. Тооноор орж ирээд нэр дэвшдэг, намын ажил амьдрал, төрийн ажлын туршлага муутай хүмүүст бүх шатанд улс төрийн дэмжлэг үзүүлснээс болж намын нэр хүнд унаж байна, авлига ашиг сонирхлын олон хэргүүдтэй нэр холбогдож байна.
Цөөн хүний асуудлаас болоод 300 мянга гаруй гишүүд, дэмжигчдийн нэр хүнд унаж байгаад бид үнэлэлт дүгнэлт хийх ёстой” гэснээс гадна “…Намын мөрийн хөтөлбөрөөс 72 хувийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан байдаг.
Сая “Таван жилийн үндсэн чиглэл” дээр ч тусгасан. “…Намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ” гэж ард иргэддээ амлачихаад мөрийн хөтөлбөр дээрээ үнэлгээ хийж чадахгүй байна. Тийм учраас мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт дээр үнэлгээ хийх баг байгуулна. Үнэлээд тухайн салбарт мөрийн хөтөлбөр хэрэгжихгүй байгаа бол салбарынх нь Засгийн газрын гишүүнд, төрийн захиргааны төв байгууллагад намын зүгээс улс төрийн дэмжлэгээр томилогдсон сонгуульт албан тушаалтнуудтай хариуцлага ярина” гэснийг сайтар анхаарах хэрэгтэй.
Товчхондоо, Н.Учрал бол Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль, УИХ-ын 2028 оны сонгуульд намаа ялуулаад өөрөө Ерөнхий сайдаар томилогдож, 2029 онд намынхаа Их хурлыг хийгээд дахин сунгагдах тухай л бодох ёстой эрх баригч МАН-ын дарга юм л даа.
Б.Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


ХУУЛЬ: Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрийн 319 нэрийг монгол оноосон нэрээр нэрлэнэ
Э.Бат-Үүлийн О.Цогтгэрэлд өгсөн "зөвлөгөө"
О.Цогтгэрэл С.Баярцогтын “сүүдэр”-т яваад орчихлоо
О.Цогтгэрэлийн арчаагүйгээс болж Ардчилал аюулд орлоо...

Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
ТАНИЛЦ: Өртэй татвар төлөгчийн дансыг бүрэн хаадаг зохицуулалтыг халж, хөрөнгийн 20%-ийг дансанд нь үлдээж, 80%-ийг нь татна
Нас барсан иргэдийн “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг ар гэрийнхэнд нь өвлүүлэхээр шийдвэрлэлээ
Т.Даваадалай нийт 6.6 тэрбум төгрөгийг ААН-үүдийн дансанд шилжүүлэн авч мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл тогтоогдсон гэв
ҮНЭ ХАНШ: Үхрийн цул мах нэг килаграмм нь 31480-37800 төгрөгөөр худалдаалагдаж байна
Монгол улс гэр бүл цуцлалтын үзүүлтээрээ тавд жагсжээ
Шүүхийн байгууллага дээр зургаан жил гацсан 800 мянган доллар завшсан даргын хэргийг прокурор руу шилжүүлжээ
Хуульч О.Баярцогт: Хууль хэрэгжих нэрийн дор айдас бий болгож болохгүй
Цэрэг өөрийгөө боомилж нас барсан гэх хэргийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна гэв
Намаа авлигачдаас чөлөөлөх МАН-ын дарга Н.Учралын тэмцэл
Х.Баттулга: Хуралдаа суудаггүй гишүүдийг эгүүлэн татах хэрэгтэй
Шүүх хуралдаанд оролцох явцдаа зохисгүй үг хэлж, орхин гарсан өмгөөлөгчийг 100 мянган төгрөгөөр торгожээ
Тавдугаар сарын 15-наас өмнө Элсэлтийн шалгалтын бүртгэл, мэдээллээ баталгаажуулсан байхыг анхаарууллаа
Экологийн цагдаагийн газрын тасгийн дарга асан Я.Билэгдэмбэрэлд авлигын хэргээр 2.6 жилийн хорих ял оноолоо
НӨАТ-ын буцаалтыг энэ долоо хоногт багтаан олгоно
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно
Элчин сайд Жигжээгийн Сэрээжавын Монгол, Вьетнамын харилцаанд үлдээсэн тод мөр
ФОТО: Монгол улсад генерал цол олгож эхэлсний 82 жилийн ойг тохиолдуулан их эзэн Чингис хаан, их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ
НИТХ-ын даргын суудалд тодроод буй Д.Ихбаяртай танилц
Төв талбайн асарт зохион байгуулахаар төлөвлөсөн арга хэмжээнүүдийг цуцалж, өнөөдрөөс буулгана
ХЭҮК: Увс аймгийн Засаг даргын орлогч хүний эрх зөрчсөн
Тэрбум тэрбумаар нь “идчихээд” сээхэлзэж яваагийн чинь ард хэний нөмөр байна вэ, Б.Батцэцэг сайд аа?!
Генерал хэмээх эрхэм цолыг хүртсэн их хувь заяаны эзэд
НИТХ-ын дарга А.Баярыг 31 гишүүний 29 нь дэмжиж огцруулав
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх байршлууд
Энэ сарын 30-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ
Улсын байцаагч "Н" нь 50 сая төгрөгийг бэлнээр хахуульд авч байх үедээ баригджээ
ҮНЭ ХАНШ: Хөвсгөл, Архангай аймагт нэг килограмм ноолуур 208-212 мянган төгрөгийн үнэтэй байна
АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна
16 настай охиныг хөнөөсөн Ц.Дагвадорж нарын 4 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал баасан гарагт болно
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.